Даруухан бурхан /өгүүллэг/

Даруухан бурхан /өгүүллэг/

Намайг жаахан байхад ээж бид хоёр юм л бол хамтдаа зураг авахуулж түүнийгээ цомогт хийн хадгалдаг байв. Том эр болсон хойноо бүгдийг нь үзэж инээнэ.Зарим зураг үнэхээр ичмээр харагдах ч ээж тэр л зургуудад хамгийн их дуртайг яана. Хожим намайг эхнэртэй болох үед , ээж бэрдээ өнөөх зургуудыг дэлгээд л “Энийг хар даа” хэмээн эрдэнэс үзүүлэх аятай юм болж байсансан. Би жуумалзаж ирээд л нуухыг оролдож заримыг нь булаагаад авчихдаг байлаа. Цаг хугацаа явсаар ээж минь их өтөлжээ. Ахмадын асрамжийн эмнэлэгт үе үе хэвтэхэд нь би өдөр бүр эргэн тойрч, ээжтэйгээ ярилцахын тулд эмнэлгийнх нь үүднээс холддоггүй байв. Мэдээж бид ийм дотно юм хойно. Харин аавын хувьд асуудал арай өөр. Ихэнхдээ бидний нялуурлыг шүүмжилсэн маягтай ажиглаж, сүржин гэх аятай ярвайна. Хар багаас хатуужиж өссөн эцэгт минь хагацал, зовлонгийн олон олон гүн үрчлээтэй дух бий. Тэр дух үрчийгээд ирвэл би айж, тэнийсэн үед нь баясан явсаар насанд хүрэв.

Нэгэн өдөр аавыг минь хүнд өвдсөн талаар ээж надад цухас дурдав. Сонсонгуутаа маш их сандарч, эмнэлэг рүү очлоо. Цонхны дэргэд суугаад тамхи асаасан эцэг минь сүр бараатай хэвээр. “Бие тань яаж байна”? гэх албан мэндчилгээгээр яриагаа эхэлсэн би тэнд ердөө 30 минут болохдоо тувт утсаараа оролдоостой суув. Аавд нялуун үг хэлэхэд дургүй, бас дасаагүй. Хов яриад суух хэцүү, эхнэрээ ярих бүр ч онцгүй. Тохиромжтой сэдэв олдохгүй байгааг аавч анзаарч “Одоо яв даа. Ажил төрлөө бод” хэмээн хэлэхүйд бич уухайн тас алга боллоо. Бидний удаа дараагийн уулзалт иймэрхүү л байдаг байлаа. Нэг л өдөр хорт хавдрын улмаас аав минь бурхан болж, би зургийг нь барин зогсох хүнд үетэй нүүр тулав. Талийгаачийг хөдөөлүүлэхэд ирсэн ах дүү,найз нөхөд нь хүндэтгэл үзүүлэхдээ “Чамд маш их хайртай байсан шүү” хэмээн уйлж байлаа. Дараахан нь ээж надад нэгэн зургийн цомог өгсөн юм. Тухайн үед “Энэ цомгийг аав чинь тусгайлан цуглуулж, угаалгаж бэлдсэн юм шүү” гэх ээжийн үг сайхан санагдаж байлаа.

Тэр явдлаас хойш арваад жил өнгөрч, би хүүхэдтэй болж, хүү маань таван нас хүрлээ. Нэг орой ажлаасаа иртэл хүү маань мөнөөх зургийн цомгийг үзэж байгаад зарим зургийг нь гаргаж, заримыг” нь бүр урчихсан байв. Хүүгээ бушуухан болиулаад зургуудыг далд хийх зуураа зураг бүрийн ард тайлбар байгааг анзаарлаа. Аав минь авсан зураг бүрийнхээ ард үйл явдлыг бичсэн гэдгийг өмнө нь хэн ч мэдээгүй юм. Миний хоёр настай зургийн ард “Хүү минь өвдөж тариуллаа. Сэтгэл өвдөж байсан ч нулимсаа нууж, цонхны дэргэд уйллаа” гэсэн байв. Өөр нэг зургийн ард  “Хүү минь сургуулиа төгслөө. Онц дүнтэй төгссөн цорын ганц нь гэдгийг сонсоод баярын нулимас унагав. Хүмүүсээс нуугдаж, цонхны дэргэд очив” гэсэн байв. Энэ үед л би аавыгаа ойлгосон юм даа. Яагаад амьдралын томоохон үйл явдал бүрт цонхоор хараад байдгийг нь “өөртөө нээв”. Миний төлөө санаа зовнихдоо, ганцаар шаналан бодолд автахдаа цонхоор хараад байдаг нь ийм учиртай байсан юмсанж. Гэтэл би гарыг нь атгаад суухаасаа залхуурсан бүтэлгүй үр юмдаа. Эцэг хүн гэдэг гаднаа илэрхийлээгүй олон зүйлээ нуух гэж хичээдэг “даруухан бурхан” ажээ.

Түлхүүр үг:

6
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417