Бид өдөр тутмын амьдралдаа хэрхэн нөлөөлөлд автдаг вэ?

Бид өдөр тутмын амьдралдаа хэрхэн нөлөөлөлд автдаг вэ?

Хүмүүс өөрийн хүсээгүй зүйлийг нэг л мэдэхэд хийчихсэн, эсвэл хийхээс аргагүй байдалд орох тохиолдол байдаг. Энэ нь зорилготойгоор бидний  далд ухамсарт нөлөөлж, шууд бусаар ятгаж буйн үр дагавар юм. Тэгвэл бид өдөр тутмын амьдралдаа хэрхэн нөлөөлөлд автдаг вэ? 

1 Үнэ-чанар гэх ойлголт

Үнэ-чанар гэх ойлголт

Нэгэн эмэгтэй АНУ-ын Аризона мужид Энэтхэг үнэт эдлэлийн дэлгүүр нээжээ. Аялал жуулчлалын улирал ид дундаа орж, дэлгүүр нь худалдан авагчдаар дүүрсэн ч, маш боломжийн үнэтэй, сайн чанарын хийцтэй оюу үнэт эдлэлийнх нь борлуулалт тун тааруу байжээ. Дэлгүүрийн эзэн бүсгүй оюуны борлуулалтыг нэмэхийн тулд дэлгүүрийнхээ голд байрлуулж, худалдагч нартаа оюуг түлхүү зарахыг даалгаад ч амжилт олоогүй байна.

Эцэстээ бараа, материалаа татахаар хотоос гарахынхаа өмнөх орой, ерөнхий менежертээ “Энэ лангуун дахь бүх барааг x1/2 үнээр” гэсэн тэмдэглэгээг үлдээгээд явжээ. Энэ нь оюунуудыг тал үнээр нь ч болов зарахыг хүссэнийх аж.  Гэтэл менежэр нь тухайн тэмдэглэгээг  тал үнээр нь зар гэж ойлголгүй андуурч, бүх оюуг 2 дахин өндөр үнээр зарж дуусгасан байжээ.

Борлуулалт муу байсан оюуны үнийг нь огцом өсгөснөөр ийнхүү богино хугацаанд зарж дуусчээ. Үүний учир нь үнэт эдлэлийн чанар, хийцийг тийм ч сайн мэдэхгүй жуулчдын үнэтэй л бол чанартай гэх ойлголтоос болсон байна. Ингээд зарагдахгүй байсан оюуны үнийг хиймлээр өсгөснөөр, чанарыг ч хиймлээр өсгөж, энэхүү үнийн өсөлт нь чанарын өсөлт болон хувирсан байна. Үнээ дагаад чанар байдаг нь үнэн ч, зарим тохиолдолд энэ мэт  бидэнд нөлөөлөх гэсэн  зохиомол хөөрөгдөл байх нь олонтаа.

2 Гэнэтийн хариуцлага үүрүүлэх

Гэнэтийн хариуцлага үүрүүлэх

Та дэлгүүр дотор аливаа нэг хүнсний бүтээгдэхүүний амталгаат худалдаатай таарч, амталж үзчихээд заавал авах ёстой мэт, бүр түүнийг амссанаар өртэй болчихсон юм шиг санагдаж байсан уу? Энэ бол бидэнд гэнэтийн хариуцлага үүрүүлж буй нөлөөллийн нэг хэлбэр юм.

Мөн улс төрийн салбарт, аливаа сонгуульд нэр дэвшигчид зардлаа олохын тулд ард түмнээс хандив авдаг. Гэвч үүний үнэн учир нь мөнгөндөө биш харин тэдэнд хариуцлага үүрүүлж, өөрийгөө сонгуулах гэсэн нөлөөллийн нэг хэлбэр ажээ.

Ард түмэн хандив өргөхдөө хэдэн ч төгрөг өгч болно. Тавин төгрөг, зуун төгрөг байсан ч хамаагүй. Гэвч хэд гэдгээс үл хамаарч хандив өргөсөн хүн өөрөө тухайн нам, нэр дэвшигчээс хамааралтай болдог аж. Би хандив өргөсөн учир энэ хүнд, энэ намд саналаа өгөх ёстой гэсэн бодол төрж, сонголтод нь нөлөөлдөг байна.

Зарим шашны сүм, хийдүүд хоол, сургалт зэрэг сайн дурын мэт үйл ажиллагаа зохион байгуулж, түүгээрээ хүмүүсийг татан, аажмаар тэдний оюун санаа, сүсэг бишрэлд нөлөөлөх тохиолдол ч гардаг байна.

Энэхүү нөлөөллийн хэлбэр нь улс төр, бизнесийн салбараас эхлээд, өдөр тутмын хүмүүс хоорондын харилцаанд хүртэл өргөн ажиглагддаг тул үүнээс зайлсхийх дархлааг өөртөө суулгаарай.

3 Хариу буулт хийх

Хариу буулт хийх

Нэгэн залуу гудамжаар явж байтал 11-12 насны хүүхэд гүйн очоод, ирэх бямба гаригт болох скаут хүүхдүүдийн циркийн тасалбар 5 доллараар авахыг хүсчээ. Залуу татгалзсан байна. Гэтэл хүү тэгвэл нэг шоколад 1 доллараар аваач хэмээн хүсэхэд залуу шоколаданд дургүй боловч хоёрдахиа татгалзаж чадалгүй авчээ.

Хэрвээ хүү анхнаасаа шоколад санал болгосон бол залуу авахыг зөвшөөрөхгүй. Харин арай илүү үнэтэй зүйл санал болгоод, дараа нь буулт хийж, өөр хямд зүйл санал болгосон тул залуу ч мөн харилцан буулт хийж, хоёрдахь саналыг зөвшөөрсөн байна. Энэ бол бидний анзаарахгүй хэрнээ өдөр тутмын амьдралд тохиолддог нөлөөллийн нэг хэлбэр юм.

Энэ мэт нийгмийн харилцааны бүх түвшинд тулгардаг нөлөөллийн хэлбэрүүдийг танин мэдсэнээр түүнд автахгүй байх боломжтой юм. Энэ талаар сэтгэл судлалын ухааны доктор Робэрт Б.Чалдини судалгаа хийж, ном хэвлүүлсэн нь олон улсын бэстсэллер болсон байдаг.

7
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

XII ТОЙРОГ: ЕРӨНХИЙЛӨГЧ АСНЫ ХҮРГЭН, ГИШҮҮН АСНЫ ДҮҮ БА ХУУЛЬ ЗҮЙН ЭКС САЙД ГОРИЛЖ БАЙНА

2024-05-05

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Соёолжийн нүхэн гарцаас Нарантуул хүртэлх авто замыг гурав хоног хаана

2024-05-05

Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

2024-05-02

Сард ТЭРБУМЫН санхүүжилттай ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ

2024-05-02

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана

2024-04-30

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417