Үүлээ эгч /өгүүллэг/

Үүлээ эгч /өгүүллэг/

Машиндаа суух гэтэл хэн нэг хүн дал мөрнөөс аяархан татаж эргүүллээ. Харвал огт танихгүй бүдүүн тарган авгай. Зүүн гартаа модны хугархай тулж, хуучин муу хөвөнтэй дээлний тамтаг хэдэрчээ. Буурал үс нь эгээ л хамхуул. Хагарах гэж байгаа юм шиг чинэрсэн хөх нүүрэнд нь дэндүү зохиогүй хонин бор нүднийх нь гал бөхжээ.

Тэр хачин авгай намайг Бүдүүнээ гэж багын минь нэрээр дуудаад өөдөөс гөлөрч байна. Юу билээ энэ чинь гээд сайтар ажиглавал баруун самсаан дээрх тод хөх мэнгээр нь Үүлээ эгчийгээ танилаа.

-Үүлээ! гэхэд тэр доош харчихсан нулимс нь дусалж байв. Жолооч, манай дарга бүгд гайхав бололтой. Үүлээ сэтгэл хөөрөөд олон ч юм ярьж чадсангүй. 
-Манайх тэр шүү дээ гээд “Ганц худаг”-ийн зүүн хойд энгэр дэх аргийн чинээхэн бор гэрийг зааж байна. 
-Дарга аа би хоцоръё доо гэсээр машин хөдөлж Үүлээ бид хоёр хөтчин тэртээ энгэр рүү мацах нь тэр. 
Бид хоёр уулзалгүй уджээ. Үүлэнзаяа гэж хондлойгоо гуядсан урт хар гэзэгтэй царайлаг цагаан хүүхэн Дорноговь аймгийн төвд байж билээ. Бид хүүхдүүд авгайлан Үүлээ эгч гэнэ. Нөхөр нь баазын жолооч Баавлай гэж чийрэг бор залуу. Байхаасаа эзгүй нь элбэг. Гучин хэдэн жилийн өмнө тийм байсан хүүхэн өнөө ийм болчих гэж дээ хэмээн замбуулингийн заяа завсар хоёрт харууссаар хөгшний босгыг алхлаа. Үүлээ маань нүдэн чинээ гэрийнхээ хоймроод урьж тогоо шанагаа угсрав. Галаа асаах зуураа Үүлээ эгч:

-Хань болох юм энэ муу хоёр үнээ л байна гээд гадаа сулхаан мөөрөх үхэр рүүгээ хандав. -Өвгөн?
-Муу өвгөн минь ойчоод арваад жил боллоо. Өнөө муу хүү ... гэснээ хоолой нь зангирч юу хэлсэн нь дуулдсангүй. Хүү гэхтэй зэрэг л дотор сэртхийгээд явчихлаа. 
....Гуч нилээн гарсан хүү баймаар даа. Үүлээ эгчийн манайхан нэг хонхорт байдаг байж билээ. Би гэдэг амьтан аравдугаар анги төгссөн хавраа айлын найранд очиж “Эр хүн” болчихоод сарны саруулханд гэрээдээ харьж явтал дэргэдүүр нэг эмэгтэй хүн өнгөрмөөр болсноо:

-Энэ чинь Бүдүүнээ юу даа гэх дуугаар нь би Үүлээ эгчийг хэмээн таньж билээ. 
-Золиг чинь согтчихоо юу гэснээ намйаг сугадаад гэрээдээ очсонсон. Миний тархи толгойг угааж сэрүүцүүлээд “Хоол идэх үү? Унтах уу?” гэхэд нь би олон ч үггүй орных нь урдуур унаад өгч билээ. Үүлээ эгч миний хувцсыг тайчиж баруун орон дээрээ унтуулаад өөрөө хоймрын өргөн төмөр орон дээр унтах нь тэр. Би шөнө сэрчихлээ. Толгой жаахан өвдөхөөс өөр зовиур алга. Болсон явдал, Үүлээтэй таарснаа, тэднийд ирж хувцсаа тайлуулж байснаа бүүр түүрхэн мэдэж байна. Тэр байтугай: “Баавлай ах чинь хөдөө явчихсан. Эгч нь ганцаараа гэж ярьж байсныг ч санаж байна. Архины халуун гэдэг сүрхий эд шүү. Нэг мэдэхнээ арван наймтай намайг арав эгч хүүхний өвөрт оруулчихсан байлаа.

Бүдүүнээ яаж байгаа нь энэ вэ гэхэд нь би гэдэг эр хүн:
Нүгэл нүд рүү хатгаад... гэчихээд Үүлээгийн эгэм дүүрэн хоёр хөх рүү цавуутай юм шиг наалдаж байсансан. Хөнжлийн жаргал гэж тийм амттай юм байдгийг анх удаа мэдэрч билээ. Муу өөдгүй амьтан маргаашнаас нь эхлээд л Үүлээ Баавлай хоёрын царайг харж чадахаа больсон. Холуур зугтааж явдаг боллоо. Тэгээд удсан ч үгүй хот руу сургуульд яваад Үүлээ маань хоцорч бид хоёрын нүдэн тусгал тасрах нь тэр. Өвлийн амралтаар ирээд клубт жүжиг үзэж явснаа гэнэт Үүлээтэй таарчихлаа. Тэр маань томоо гэдэстэй сэвх даасан бор царайтай болчихсон байж билээ. Мэнд ус мэдсэний дараа л:

-Хүүгий чинь тээж явна даа гэсэнсэн.
-Юу гэнэ ээ? гэж намайг гайхахад
-Бүдүүнээ минь битгий зов. Нүгэл нүглээрээ дуусдаг байхгүй юу гээд инээсэнсэн. 
...Үүлээ бид хоёр шөнөжин ярьж үүр цайлгалаа. Арван жил айлын бэр байж үрийн хүслэн болоод байхад минь чи гэж нэг юм өвөрт орж ирж билээ гээд Үүлээ уртаар санаа алдсанаа:
-Хүүтэй болж жаргасаан. Ганц юм гээд даанч дэндүү эрхлүүлчихсэн дээ. Хүү маань арван хэдтэйгээсээ энэ хэдэн шорон дамжсан. Дагасаар яваад энд хүрч ирээд байна. Өврийн жаргал өтлөхийн зовлон болохыг хэн мэдэхэв дээ гээд мэгшиж уйллаа. 
Үүлээ эгчийгээ би тайтгаруулж буурал тэргүүнийг нь иллээ. Унамаар болсноо овоо тайтгарч цайнаасаа хэд сайхан балгах нь тэр.

Гадаа ойрхон бүрээ татах сонсогдов. Үүлээ маань яаран савхан хувингаасаа сүү хутгаж аваад гарлаа. Би ч явахаар босов. Алаг эрээн хувцастай хоригдлуудын урт цуваа цаашаа үргэлжилж байна. Дөрвөн талд нь буутай хуяг харгалзана. Үүлээ: -Хүү чинь тэр явна гээд урт цувааны эхэн хавьд лүглэгэр том эрийг заалаа. Тэгснээ хойноос нь сүү өргөж амандаа юм гүвтнэв. Тэнгэрт хүүгээ даатгав бололтой.

Эх сурвалж: МУСГЗ Г.Жамьян

6
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417