Битгий уйлаарай, би чамд хайртай /өгүүллэг/

Битгий уйлаарай, би чамд хайртай /өгүүллэг/

Тэр бүсгүйтэй би хэзээ, хэрхэн, яаж танилцсанаа огт санадаггүй юм. Бид их л эртнээс биесээ мэддэг болсон юм шиг санагддаг. Тийм ч болоод тэр үү, бид их хурдан дотноссон юм даг. Бид хамтдаа амьдарч, өглөө бүр мөрөн дээр минь зөөлөн үнсэн сэрээж, үдэш бүр цээжинд минь наалдан унтдаг болсноор бүхэл бүтэн өвлийг үдлээ. Харин хавар ирэхэд, би нутаг буцах болсон юм. Түүнтэй хамт амьдрахаасаа өмнө энэ шийдвэрийг гаргасан байлаа. Би шийдвэрээ өөрчлөөгүй.
“Маргааш явлаа” гэхэд минь тэр миний нүд рүү “Ингээд л явах гэж байгаа юм уу” гэсэн шиг удаан ширтэж билээ. Цоо ширтэх харцнаас нь дальдчин доош харахад минь “Сайн яваарай. Явсан нь зөв байх аа” гэх нь тэр. Түүнийг тэгж хэлнэ чинээ бодоогүй суусан би бүсгүйн нүүр рүү огцом хартал тэр надаас харцаа салгаагүй хэвээр өөрийгөө хүчлэн инээмсэглэж суув. Тэгснээ жижигхэн онигор бор нүдэнд нь юу юугүй нулимс цийлэгнээд ирэх нь тэр ээ. Гэвч тэр инээмсэглэсээр л суулаа. Би тэссэнгүй. “Хүүе, уйлах гээд байгаа юм биш биз дээ” хэмээн шоглох мэт асуувал тэр “Үгүй ээ, би уйлахгүй” гээд харцаа буруулав. Би түүний цэвэрхэн бор хацар руу баруун гараа ойртуулан “Юуны магад, ингээд алгаа тосчихъё” гэвэл тэр ахиад л над руу ямар нэгэн юм асуух мэт ширтлээ. “Миний алган дээр ганц дусал нулимс хайрлаач” хэмээн өөрийгөө дэмий хүчлэн хэлтэл тэр алганд минь зүүн хацраа нааж, тэгснээ хэлбэрлэг, бүлээхэн ягаан уруулаараа алган дээр минь үнсэв. Гэтэл сувдан дусал түүний аньсаганаас юу юугүй халин, өвдгөн дээр минь унах нь тэр ээ. Тэрхүү нандин ганц дусал өвдгийг минь бүлээцүүлээд, агшинаа хамаг биеэр минь тархчих шиг болж, сэтгэлийг минь сүрхий их гунигт автуулчихав. Түүний нүднээс дахин нулимс дуссангүй.
***
Өглөөний 08:00 цаг. Тэр бид хоёр вокзал дээр суудлын галт тэргээ хүлээсэн олны дунд салж ядан хэсэг зогслоо. Бүсгүй газар ширтээд л байлаа. Би гэдэг арчаагүй амьтан юу ч хэлж чаддаггүй. Суудлын галт тэрэг хачин муухай чарлах дуунаар би цочсон мэт урагш ухасхийн, түүнийг тэвэрч аваад, бүлээн уруулыг нь шуналтайяа озлон үнсэж эхлэв. Түүний уруулаас уруулаа салгаж ядан байсан өөрийгөө хүчлэн болиуллаа. Түүнийхээ нарийхан ширхэгтэй, зөөлөн хар үсээр оролдон хэсэг зогсов. Дараагийн хэдэн агшинд түүнтэйгээ духаа нийлүүлж зогсоод, худлаа л өөрсдийгөө хүчлэн хуурамчаар инээмсэглэцгээв. Ийм байдалд би их дургүй. Төсөөлж байснаас минь хэтэрхий удаан үргэлжилсэн энэ байдлаас гарахын тулд хурдхан л галт тэрэг рүүгээ гүйлээ. Түүн рүү огт эргэж харахгүй ээ гэж бодсон ч чадсангүй. Галт тэрэгнийхээ хаалган дээр ирээд түүн рүү эргээд харчихлаа. Тэр миний араас удаан бас тайван алхаж явна. Тэгснээ над руу биш галт тэрэг рүү хараад зогсчихлоо. Нүдээрээ галт тэрэгний цонх руу дохиж байна.
Би олны дундуур зүтгэлсээр өөрийн хуваарьтай суудал дээрээ ирэв. Суудалдаа сууж ч амжаагүй байхдаа цонхоор харлаа. Цонхны цаана тэр хуурамч инээмсэглэлээр гунигт царайгаа чимээд, зогсож байв. Галт тэрэг хөдлөх дохиогоо өгөх агшинд тэр уруулаа жимэлзүүлэн, үнсэх мэт хөдөлгөөн хийлээ. Намайг өөрөө ч мэдэлгүй уруулаа цорвойлготол тэр огцом эргэж хараад, цаашаа чигээрээ алхчихав. Галт тэрэг хөдөллөө. Тэр эргэж харсангүй. Бодвол уйлж байгаа бололтой.
Би гар утасаа яаран гаргаж ирээд, яарч сандран хэдэн товчлуур дарлаа. “Битгий уйлаарай, бид удахгүй уулзана”. Мессеж сэнд. Түүнээс хариу ирсэнгүй.
***
Нутагтаа ирснээс хойш сэтгэл нэг л тогтворгүй. Цаг мөч бүрийд түүний тухай бодно. Гэтэл түүнээс бас л сураггүй. Бүхэл бүтэн гурван сарын турш нэг гэрт амьдрахдаа би түүний уруулыг озлон үнсэхээс хэтэрдэггүй байлаа. Түүнд дурлана гэж, бас түүнийг санана гэж ч боддоггүй байв. Гэтэл...
Хаврын дараа зун. Зуны дараа намар эхлэв ээ. Зөөлөн саарал бороо гунигтай шивэрч, гээгдмэл шаргал навчис хөл дор хөглөрсөн тэр нэгэн өдөр гар утсаараа санаандгүй оролдож суугаад аль зургаан сарын өмнөөс өдөр бүр бичдэг байсан ч илгээж чадалгүй хадгалаад л орхичихдог байсан мессежээ түүн рүү илгээчих нь тэр ээ. Энэ бүхэн хэдийгээр санамсаргүй үйлдэл байсан ч мессеж сэнд гэсэн бичгийг уншаад сэтгэл бүүр онгойгоод явчих шиг санагдавБүүр зоригтой ч болчихсон юм шиг... . “Битгий уйлаарай, би чамд хайртай”. Энэ л мессежийг галт тэргэнд суусан даруйдаа бичсэн ч төгсгөлийг нь өөрчлөөд илгээчихэж билээ.
Санамсаргүй үйлдэл минь надад сүрхий их хүч чадал өгчээ. Түүн рүү залгалаа. Дуудаж байна. Гэвч тэр утсаа авахгүй их удах шиг санагдав.
-Байна уу?
-Байна аа.
-Сайн уу?
-Би ч гэсэн...
-Айн?
-Би ч гэсэн чамд хайртай...
Түүний хоолойны зангирсан өнгөнөөс хацрыг нь даган бүлээн дуслууд урсаж байгааг би мэдрэв. “Битгий уйлаарай” гэж хэлээд байхад...” гэвэл тэр:
-Би... би... уйлаагүй гэчихээд бүр цурхиран уйлж эхлэв ээ.

6
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417