Зүүн Азийн эрэлт Монголыг харуулдаж байна

Зүүн Азийн эрэлт Монголыг харуулдаж байна

“Улс дамнаж, далай гаталсан эрчим хүчний сүлжээ байгуулна гэж хэлэхээр хүмүүс намайг шоолдог байлаа. Харин одоо тэд хүлээн зөвшөөрч эхэллээ” хэмээн “Азийн супер сүлжээ”-г санаачлагч, Softbank группийн үүсгэн байгуулагч Масаёши Со өгүүлжээ. Хэдхэн жилийн өмнө хоосон зөгнөл, хэзээ ч бүтэшгүй мөрөөдөл шиг сонсогдож, зарим хүний доог тохуу хүртэл болж байсан “Азийн супер сүлжээ” төсөл юу юугүй урагшилж эхэллээ. Дэлхийн эдийн засгийн гуравны нэгийг эрчим хүчний сүлжээгээр холбох энэ санаачилга эхнээсээ итгэл төрүүлэхүйц байсангүй. Тиймээс азийн эрчим хүчний салбарынхан энэ төслийг ам дамжин ярихаас хэтэрдэггүй байв. Гэтэл хэдхэн жилийн дотор төслийн эхний шатны судалгаанууд дуусч, олон улсын хөрөнгө оруулагчдын сонорыг хөндөж, хорхойг хүргэж эхлэв. Азийн эрчим хүчний хэрэглээний 70 хувийг “залгидаг” БНХАУ, Япон, БНСУ, ОХУ зэрэг оронд цахилгаан нийлүүлэх шийдмэг зорилготой энэхүү төслийн тооцооллыг бүс нутгийн санхүүгийн хүчирхэг тоглогч болох Азийн хөгжлийн банк санхүүжүүлж байна. Төслийн судалгааг Европын эрчим хүчний хамгийн том компани болох Францын EDF гүйцэтгэж буй бөгөөд ирэх оны тавдугаар сард бүрэн дуусна. Гэхдээ үүнээс өмнө үр дүнгүүд тодорч эхэллээ. Түрүүлж тодорхой болсон үзүүлэлтүүдээс онцлон хүргэхэд энэ судалгааны явцад монгол улсын сэргээгдэх эрчим хүчний нөөц тооцоолсноос өндөр гарчээ.

Ингэснээр төв азийн өндөрлөгт орших Монгол Улс бүс нутгийн эрчим хүчний амин зүрх, азийг гэрэлтүүлэх эх булаг байх боломжтой нь эдийн засгийн тооцоогоор батлагджээ. Монголыг азийн эрчим хүчний ирээдүйн цэнэг гэж үзэх хоёр үндсэн шалтгаан бий. Нэгдүгээрт, Монгол Улс анхдагч эрчим хүчний арвин нөөцтэй. Хоёрдугаарт, бид эрчим хүчний аварга хэрэглэгчдийн дэргэд оршдог. Эдийн засгийн энэ хоёр заяагдмал өгөгдөл монголыг азийн эрчим хүчний эх ундарга болгоход хүргэсэн хэмээн Зүүн хойд азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээний стратеги төслийн удирдагч Филиппе Лиенхарт тайлбарлаж байна. Дэлхийн эрчим хүчний хамгийн том хэрэглэгч болох манай урд хөрш жилд дунджаар хоёр терраватт цахилгаан ашигладаг. Тэгвэл манай улс энэ хэрэгцээг нь зөвхөн салхины эрчим хүчний нөөцөөрөө хангах чадалтай. Харин манай нарны эрчим хүчний нөөц Хятадын хэрэглээг 2.5 дахин нугална. Монгол улсын нутаг дэвсгэрийн 40 хувьд сэргээгдэх эрчим хүчний станц барихад нэн тохиромжтой гэсэн дүгнэлт гарчээ. Үүнээс манай улсын Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Өмнөговь аймаг салхины хурд болон нарны тусгалтай байх өдрөөрөө эрчим хүчний арвин нөөцтэй бүсэд тооцогдож байна. Биднийг энэ нөөцөө ашиглаж ч чадахгүй, хилийн чанадаас цахилгаан худалдан авсаар суух зуур олон улсын байгууллагууд ийм шүлс асгаруулам үр дүнг танилцуулсаар байна.

"Азийн супер сүлжээ" төслийн судалгаа ирэх оны тавдугаар сард бүрэн дуусна

Уг нь энэ нөөцийнхөө өчүүхэн хэсгийг ашиглахад л Монгол Улс олон тэрбумын орлого олно. Хамгийн ойрын хугацаанд буюу 2035 он гэхэд бид энэ аварга төслийг эхлүүлж чадвал манай улс 20 мянган мВт эрчим хүч экспортлох боломжтой бөгөөд жилд 5-6 тэрбум ам.доллар халаасална хэмээн Францын EDF компани тооцоолжээ. Ирэх 30 жилд азийн орнуудын эрчим хүчний хэрэглээ огцом өсөх нь аль эртнээс тодорхой болсон. Японы Softbank группийн тооцоогоор Зүүн хойд азийн орнуудын эрчим хүчний эрэлт ирэх 20 жилд дэлхийн дунджаас хоёр дахин нэмэгдэх төлөвтэй. Мөн өнгөрсөн зууны турш атом болон нүүрсэнд тулгуурлан эрчим хүчээ хангаж ирсэн азийн арслан, бар орнууд уламжлалт эх үүсвэрүүдээсээ татгалзсаар байна. Тиймээс энэ эрэлтийг ойрын жилүүдэд биш юмаа гэхэд алс ирээдүйд хэрхэн хангах нь томоос том асуултын тэмдэг болчихоод байгаа юм. Алсдаа эрчим хүчний нийлүүлэлтийн хомсдолтой нүүр тулж магадгүй БНСУ, Япон зэрэг улс цахилгааны эх үүсвэр битүүхэн эрсээр өдий хүрлээ. Гэтэл Япон, БНСУ-д сэргээгдэх эрчим хүчний шинэ үүсвэр барьснаас монгол улсаас цахилгаан худалдан авах нь илүү хямд гэсэн үр дүн гарчихаад байгаа аж. Үүнд эргэлзсэн эдгээр улс ч дотооддоо судалсан ч эдийн засгийн тоо тооцоолол “монголын экспорт” гэсэн хариуг дахин өгчээ.

Тиймээс сүүлийн жилүүдэд эдгээр улсын судлаачид төдийгүй албаныхан “азийн супер сүлжээ”-г сонирхож байна. “Монголоос эрчим хүчээ авъя” гэдэг хүсэлтийг улс орнууд санал нэгтэй илэрхийлж байгаа” хэмээн монголын бизнесийн зөвлөлийн удирдах зөвлөлийн дарга Б.Бямбасайхан хэлж байна. Энэ ирээдүйтэй төсөл эдийн засгийн хувьд ашигтай нь нотлогдоод буй бол улс төрийн хүрээнд түлхэц нэхсээр байна. Энэ бүхнийг урагшлуулж, цаашид үргэлжлүүлэхэд улс төрийн ойлголцол, шийдвэрүүд шаардлагатай гэдгийг Ази, Номхон далайн бүс нутгийн Эдийн засаг-Нийгмийн комиссын Эрчим хүчний хэлтсийн дарга Хонг Пэн Лю онцоллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн есдүгээр сард болсон дорнын эдийн засгийн форумд оролцох үеэрээ уг санаачилгыг урагшлуулахыг уриалан, монгол улс бүс нутагтаа сэргээгдэх эрчим хүч нийлүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлсэн. Ерөнхийлөгчийн байр суурь томоохон түлхэц болсныг уг төслийг санаачлагчид хэлж байна. Гэхдээ бид дотооддоо нэгдэх, бэлдэх зүйл ч бас байна. Ялангуяа, энэ нөөцийг зөвхөн орчин үеийн дэвшилтэт технологи ашиглаж байж ашигтай ажиллана.

Одоогийнх шиг хуучин технологиор хол явж чадахгүй гэдгийг олон улсын судлаачид сануулсаар буй нь анхаарлын нэг тэмдэг. Нөгөөтэйгүүр, монгол улс “азийн супер сүлжээ”-нд нэгдэхийн тулд нэгж эрчим хүчний үнэ тарифаа тэгшитгэх шаардлага үүсчээ. “Үүний тулд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулиа өөрчлөх зайлшгүй. Учир нь тус хуульд салхи болон нарны эрчим хүчний тарифыг хатуу заасан нь үнэ өсөх эрсдэлийг бий болгож байгаа. Тодруулбал, манай улс нэг кВт нарны эрчим хүчний үнэ 15 цент, салхиныхыг 9.5 цент. Гэтэл бусад улс оронд үнэ хэд дахин хямд болжээ. Үнийг хатуу тогтоохын оронд сонгон шалгаруулалт зарлаж, өрсөлдөөн бий болгох нь үнэ бууруулахад түлхэц болно” гэж Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан хэлсэн юм. Дотоодын эрчим хүчний хэрэглээгээ ч хангаж чаддаггүй монгол улс Зүүн хойд азид цахилгаан нийлүүлнэ гэхээр танил бус сонсогдож, хөрсөндөө буухгүй хоосон хөтөлбөр шиг санагдаж магадгүй. Гэтэл эрэлт нь жилд 3-4 хувиар тэлж, 2036 он гэхэд 100 гигаваттад хүрэх Зүүн азийн эрчим хүчний аварга эрэлт ч бас тэнгэрийн тоо, хүлээгдэж буй өсөлт. Өөрөөр хэлбэл, эрэлт, хэрэгцээ худалдан авагч нь хэдийн бэлэн болсон зах зээл биднийг хүлээж байна. Тиймээс бидний гарт буй боломжийн өөдөөс чадахгүй, мэдэхгүй хэмээн нүдээ аньж, гараа хумхиад сууж л болохгүй. 

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417