Цасангаа /Өгүүллэг/

Цасангаа /Өгүүллэг/

Орж ирсэн хүүхдүүдийн гар дээр хэдэн чихэр тавьж байтал тэдний дунд ер бусын хүн зогсож байна.Хав хар царайтай , үс нь ширэлдээд дашны эсгий шиг болчихсон, шагайг нь хүрсэн өргөн өмд нь урагдаад, шилбэ нь цухуйчихсан, хөл нь гэж хумстай илүүр л гэсэн үг. Хир даг болчихсон ямбуу цамцны цаанаас үл мэдэгхэн хоёр хөх томбойх нь эмэгтэй хүн болохыг илтгэх мэт.

Тоссон алган дээр нь хэдэн чихэр тавьтал ухаангүй баярлан , инээмэр аядахад нь зөрж ургасан хэдэн шар шүд нь ярзайж харагдлаа. Түүнийг гарахад хүүхдүүд дундаа хийн, бужигналдан одов .Ах маань над руу инээмсэглэн харж:

-Цасангаа гэдэг юм. Манай нутгийн ганц мэдрэл муутай хүүхэн дээ гэж танилцуулсан юм. Ингээд би Цасангаа гэдэг шинэ танилтай боллоо. Тэр маань амьтан хүнд хор хүргэнэ ээ гэж үгүй , хаа хамаагүй л хүүхдүүд дагуулчихсан гүйж явдаг юм. Цасангаагийх сумын баруун захад нилээн зайдуу хэсэгхээн унь шовойлгоод эсгийн навтсаар хуччихсан нь эгээтэй л хомоон туйлсан тэмээ гэлтэй. Дотор нь орвол битүү юм дэвсэж хэсэгхээн газрыг хонхойлгоод ор болгочихсон , гурван чулуу тавьж дээр нь хөө тортог болсон хар хувин тавиастай. Түүнийгээ нэрж усыг нь ууж, тосыг нь долоож амьдардаг юм. Гэхдээ хүмүүс Цасангааг гартаа нөлөөтэй гэж ярьдаг. Унасан туссан хүүхдийн толгойг  хэд илээд л зүгээр болгочихно. Өвдсөн, зовсон, бэртсэн, гэмтсэн үедээ л хүмүүс Цасангаа гэж буянтан бий дээ гэж санана. Баярласан хүмүүс аягахан хоол хэдхэн чихэр өгөөд л гаргахад Цасангаа баярлаад л гүйж одно доо.

 Ингээд нэг удаа голын цаад захад орших  Ойлон Зундуй гуайн охин амаржих гэж олон шөнө дуншиж өвдөөд хоёр яс салж чаддаггүй. Охиныг амь тавьдагийн даваан дээр Зундуй гуай хөтөлгөө морьтой давхиж ирээд Цасангааг авч явсан юм. Цасангаа дөнгөж очуут ,хөөрхий охины хэвлий дээгүүр наймын тоо хэлбэртэй зурах шиг болоход л хүүхдийн дуу час хийн дугарч хорвоод шинэ хүн мэндэлснийг зарлажээ. Буянтай амьтан гэж Зундуй гуай магнайныхаа хөлсийг арчин, баярлахдаа Зундуй гуайн эхнэр хэлэх үг нь ч олдохгүй нулимс дуслуулан суусан юм. Ингээд аягахаан хоол цай идүүлээд , Цасангааг үдэх болоход, Зундуй гуайн хүүхдүүд морьдынхоо эмээлийг аваад аль хэдийн тавьчихсан байлаа. Зундуй гуай:

-Үгүй ээ хө эхнээр, энэ Цасангааг яалтай билээ? Унтаад яв гэдэг юм билүү? Үгүй ядахдаа энэ тэнгэр муухайрч, цасан шуурга тавих нь гэвэл, Зундуй гуайн эхнэр:

-Хнн, яршиг л байна шт, Наадах чинь хоносон айлдаа нойтогночихдог юм гэнэ лээ хөөе гэж ирээд тун их дургүйцсэн юм. Ингээд эхнэр, нөхөр хоёр удаан ярилцсаны эцэст , голын цаана бүдэгхэн ёлтойж байгаа гэрлээр баримжаа болгоод Цасангааг үдэх боллоо. Цасангаа навтас шиг болсон муу малгайгаа бүчилж:

-Жундуй гуай, Мэндээ гуай хоёр минь баярлалаа гэж дультраатуулан хэлээд гараа гозгонуулан гүйж оджээ. Шөнөжин цасан шуурга балбаж, дээлтэй хүн тэсэхийн аргагүй хүйтэрч байхад, эхнэр нөхөр хоёр эзэнгүй орчлонгийн буурал мандалд торойх , хөөрхий тэр нэгэн эмэгтэйг санахын ч аргагүй нойрсож хоносон биз. Хэд хоног өнгөрч хүүхдүүд Цасангаагийн бяцхаан муу урц овоохойг зөнч болжмор шиг тойрсоор л...

Гэлээ ч хөөрхий муу Цасангаа эргэж хэзээ ч ирээгүй юм. Хэн ч түүнийг дурсаагүй .

Харин уулан дотор улилддаг байсан чонын дуу нэг хэсэгтээ л намдсан юм гэнэ лээ....

/Г.Жамъян/

19
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417