Нүгэл /Өгүүллэг/

Нүгэл /Өгүүллэг/

Гудиггүй хүнд бол ч шалихгүй жаахан нүгэл юмсанж. Хурууны өндгөнд шигсэн өлөн өргөс төдийхөн юм. Тэгэвч энэ явдлаас хойш Базар цаг мөч тутам шаналж сэтгэлээр уналаа. Алхах гишгэх бүртээ өөрийгөө чагнаж, ямар нэгэн заяагүй явдал нүүрлэнэ дээ гэж ёрлож бодно. Хүссэн юм хүзүүгээр татна гэж. Тэр нь хаврын өглөө хүрээд ирэв. Хонины өрөм шиг улцгар нойтон цасан дээр хальтирч дунд чөмгөө ташсанаар ёрлосон юм ёсоороо болов. Шохойдсон хөлдөө туухай зүүлгэн адар ширтээд “Энэ зэрэгтэй үлдсэн нь их юм. Өрөөл татанхай, эсвэл үхдэг ч үгүй, сэхдэг ч үгүй амьтан хүний гарт орсон бол яана.

Миний нүгэл энүүгээр цайрдаг арга байна уу, үгүй юу” гэж аргаа барна. Өвчтэй хүнд өдөр хоног уртыг хэлэх үү, нүглийн тухай бараан бодол зүрхийг нь чим чим шивэхийг хэлэх үү, хөөрхий Базар энэ хэдхэн хоногт яс арьс болж нүднээс гарлаа. Өглөөд хоол цай хайнгадуу хандуулж хаяад, янзгүй хөхөлзөн гарч одох эхнэрээ хараад нэмж уйтгарлана. Савагдаж ёолох хаалганы салхи Базарын хавирга сүвэргийг нэвт жиндүүлж, зүрхийг хайрна. Ийм байхад Базарын хоолойгоор юу ч давахгүй горойж “Би ч нүглийн тариа юм даа. Ямар золигоо хийв ээ. Юу олов. Юу хожив. Тарга тэвээрэг авсан бол яамай гэх сэн. Хүсэл ханаж цадсан бол бас яахав гэхсэн. Өнгөрчээ, арай чамай босгосон амьдралаа үрэн таран болгов. Эхнэр, энэ зэрэгтэй аяга цай дөхүүлж байгаа нь их юм” гэж зүдэргээт бодолдоо өөрийгөө хэмлэнэ.

Базар бол ганц ээлжийн хүрмээ арван жил сэлгээгүй нямбай өмсөж, хэтэвчин дэх бутархай мөнгөө ч тооцож зарцуулдаг, нэг л замаараа арван жил ажилдаа алхсан, швейцарь цаг шиг найдвартай эр юм. Гэвч хорьж болдоггүй үйл, цааргалж дийлэхгүй хүсэл гэж байдаг. Базар шиг хүн ч байсан барьц алдан үйж үхмээр сайхан нүдтэй бүсгүй хүн орчлонд олон. Тийм л нэг лай ланчигт уначихаад сөртөн нь сөнөж, сахил санваараа алдсан хувраг бурхан багшийн өмнө гэтэлж давшгүй нүгэл хийхийн дайтай шаналжээ. Алдаа оноо нь алганы хээ шиг илхэн байдаг ноомой ядруу нөхөр нь хувирч өөрчлөгдөн, юм л бол дуу аялан гэгэлзэхийг анзаарахгүй өнгөрөх эхнэр гэж байх уу. Орондоо орсон хойноо эр нөхрийнхөө цээжийг илж таалж байснаа эхнэр нь,

-Цаадах чинь тэгээд хэдтэй юм бэ дээ? гэж цохилдуулав. Базар ийм цочир түргэн юманд бултаа зайлаа муутай, эв дүйгүй хүн.

-Нялх юм даа. Хүүхдээрээ шахуу амьтан юм гэсэн үг унагачаад, өнөөх гайтай үгээ араас нь элдэж, барьж авах гэж ороолдсон утасны үзүүр хайх шиг хачин юм болгоод хаячив.

-Арай дээгүүр сэвсэн юм биш үү. Залуу охины хөлд үрэгдэв дээ Базар минь гэж зүрхийг нь ёгхийтэл хэлчээд эхнэр нь буруу харан хэвтжээ.

Базарын нойр алсын алсад хулжин одов. Өнгөрсөн амьдрал, алдаж оносон эсэхээ ширхэгчлэн бүртгэв. Ингэтлээ догдолж, хөөрч, гуниглаж, савнаас хальсан горхи шиг үерлэж явсан нь хэзээ, хаана билээ. Хонуутаар алга болж, найз нөхөдтэйгээ савж, шартсан, царай зүс гэж авах юмгүй амьтан гэртээ ирж байсан уу. Цалингаа тоо ёсоор нь эхнэртээ аваачиж тушаачихаад, маргааш нь тамхины мөнгө цувуулж авдаг над шиг хүн яаж тийм их зориг гаргаж, өөрийгөө гололгүй сэвж, өөрөөсөө дээгүүр бүсгүйд сэтгэл алдарч чадав аа. Бодох тусам бах нь ханах авч энэ бардам бодлыг нь уншчих вий гэсэн шиг өнгийж харав. Эхнэр нь жигд зөөлөн хурхирч байлаа. Уул нь санаа алдаж, нулимсаа цувуулж байгаа бол уу гэж зүрх нь шимширч байжээ. Тэгтэл Базарын хэлснийг нохой хуцсан дайтай бодолгүй унтаад өгч. Эр нөхөр нь залуу охинд сэтгэлийн жолоо цулбуураа алдаж, тэрнийгээ эрээ цээргүй хэлж байхад хүн гэж тоохгүй унтаж л байдаг.

…Багадаа хамт тоглодог Мөндөл гэдэг охин байж билээ. Нэр нь Мөндөл юм уу, өхөөрдөөд Мөндөл гэдэг байсан юм уу, том багагүй л Мөндөл, Мөндөл гэдэг байлаа. Зээрийн янзага шиг зэрэмгэр, адтай, цолгиун охин. Тэр хоёр чулуун гэр барьж хээр гадаа эрхэлдэг байж билээ. Яагаад Мөндөлийг дурсав гэдгээ Базар ойлгосонгүй. Хүүхэдтэй л адил хүүхэд, адтай сэргэлэн л хүүхэд байж билээ. Базар архи уусан том эр хүн болж саваа зайдлан шороо бужигнуулж, гуйван дайван орилж хашгирч тонгочдог байлаа. Хүүхэд байтлаа Мөндөл бүр хэзээний айлын авгай шиг “Унт аа хө. Маргааш архи уувал тархийг чинь хага цохино шүү” гэдэгсэн. Базар энэ үгийг л тод санав. Мөндөлийн хувьд болохгүй юм гэж орчлонд байхгүй, бүх юм болно. Архи ууж болно, агсам тавьж болно, тэр байтугай зодоон цохион хийж болно. Хулгай хийж болно, хамгийн гол нь баригдахгүй байх хэрэгтэй гэж хэлдэгсэн. Одоо санахад Мөндөл хачин хүүхэд байжээ.

Базар эмнэлэгт сар шахам болов. Өөртэйгээ зөрчилдөж, ширээний цагийн урт зүү тоолж хэвтэх гэдэг нажид зовлонтой л юм. Хачирхалтай нь Мөндөл ойрхон ойрхон санаанд нь орж ирнэ. Ямартай ч Мөндөлийг дурсаад хачин их тайвширч, эртхэн ингэж сэтгэж, эртхэн ингэж хүн шиг алдаж тэрүүндээ гэмшиж, баярлаж хүн шиг явах минь яав даа гэж харуусав. Ингэж бодохтой зэрэг хар багын найз нөхөдтэйгээ ууж сууж дарвиж, согтуурч мансуурахсан гэсэн этгээд халуун хүсэл төрөв. Базарын сэтгэлд өмнө нь ийм халуун хүсэл төрж байсан билүү, үгүй билүү. “Мөндөлийг дурссан нь сайн болов, цаашид илжиг шиг амьдрахаа больё. Хоёрхон төө, гуравхан сөөм амьдралд унаж босч, жаргаж зовж амьдрах минь. Гүйцээ, хуучин амьдралаа навтарга цаас шиг шатаах минь” гэж эрслэн бодтол гэв гэнэтхэн зүрхний чим чим гэх зовиур, хавирга сүвэргэ нэвт жиндүүлэх жавар аль аль нь алга болж, тэр шаналалын оронд хугархай муу хөл нь янгинаж байв. Базар эмнэлэгт хэвтсээр анх удаа инээмсэглэв. Тэгээд нэг сонин нээлт бодож олов. Мах яс өвдөх гэдэг чинь хүүхдийн тоглоом юм. Хөл хугарах чинь урам хугарахаас хамаагүй дээр юм байна гэж. Бодох тусам дотроос халуун оргиж, инээмсэглэмээр байлаа. Гэвч тэр ганцаараа инээсэнгүй. Хаалга зөөлөн нээгээд орж ирсэн эхнэр нь бас инээмсэглэн зогсож байжээ. “Эхнэр инээмсэглэнэ гэдэг сайны ёр уу, муугийн ёр уу” гэж Базар сэртэсхийсэн ч “За дүүрсэн хорвоо. Сална гэвэл сална даа цус” гэж бардам боджээ. Эхнэр нь цай аягалж бариад,

-Хоол цайгаа халуун идэж уу даа гэв. Дуу нь цөхөрч, итгэл алдсан өнгө тод. Базарын хоолой аргаж хатаад хэлэх үг олдсонгүй.

-Тэр охиныг чинь харлаа. Нүд дүүрэн сайхан охин байна. Над шиг битгий болгочоорой. Ахиж хэлэхгүй биз дээ Базар минь. Эр хүн шиг уулын орой харж яваарай. Чи гутлынхаа хоншоороос цаадахийг олж үздэггүй охорхон бодолтой шүү. Тийм болохоор чинь л зааж зааварлаж, үглэж яншиж чамайг гутаасан байх. Алдсан ч, оносон ч эр хүн шиг байсан бол би чиний гарын аясыг дагах л байсан. Уул нь би эр нөхрийнхөө толгойд асах тийм цадигаа алдсан хүн байгаагүй юм шүү гээд хоолой нь зангирав. Базарын царай хүрлийж, шартсан хүн шиг дотор муухайрч хачин оргив.

Эхнэр нь Мөндөлтэй ямар адилхан юм бэ. Мөндөлөөс л ийм үг өлхөн гарна. Мөндөл ийм гэм нүглийг ингэж цайруулж бодож чадна. Ингэж бодмогц Базарт эвгүй муухай совин татаад явчихав. “Сална гэвэл сална даа цус” гэсэн давилуун бодол нь салхинд хийсч, энүүнгүйгээр би яаж амьд явж чадах юм бэ. Энэ сайхан нарны дор хүн хайрлах нь нүгэл болдог юм бол нүгэлгүй хүн гэж энэ орчлонд байх уу. Базарын хийсэн тэр нүглийг нь уучилж чадах ийм халуун сэтгэлийг ээдүүлж гашилгавал тэр хамгийн том нүгэл юм биш үү гэсэн хачин уяхан бодол сэрхийтэл ороод иржээ.

Зохиолч сэтгүүлч Б.Баярсайхан

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417