Дэлхий даяар “цацагдсан” монгол угсаатнууд

Дэлхий даяар “цацагдсан” монгол угсаатнууд

БНХАУ-ын Хөх нуур мужид байх Дээд Монголын нэгэн иргэн “Ар Монголдоо хурга болж төрөөд ирэг болж идүүлэхсэн” гээд цурхиран уйлсан тухай зохиолч, сэтгүүлч Б.Зандаахүү аян замын тэмдэглэлдээ дурдсан байдаг. Энэ ганцхан өгүүлбэр бидний эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлж, нөгөөтэйгүүр тэдэн шиг хэчнээн монгол угсаатан дэлхийн өнцөг бүрт цөөнх болон “адлуулж”, нутгаа санан бэтгэрч байгааг сануулжээ. Монголчууд түүхэн гадаад, дотоод шалтгаанаар өдгөө Хятад, Орос, АНУ, Европ, Афганистан зэрэг олон улс оронд оршин сууж, аж төрж байна.

Нэг хэлээр ярьдаг, нэг гарал үүсэлтэйгээ хүлээн зөвшөөрдөг, иж бүрэн заншил, нандигнан дээдэлдэг уламжлалтай бүлэг хүмүүсийг угсаатан гэнэ хэмээн тодорхойлсон байдаг.

Монгол угсаатан анх XIII зуунд Эзэн Богд Чингис хаан тархай бутархай овог аймгуудыг нэгтгэж, хэл, соёл, шашин зэргээр нь ижилсүүлснээр үүсэн бүрэлджээ. Тэр цагаас хойш монгол угсаатнууд түүхийн нугачаанд дэлхий даяар “цацагдан”, тарсан ч, өөрсдийгөө монгол гэх үзэл тэдний түүхэн ой санамж, ухамсарт нь байгаа. Энэхүү бодол, ухамсрын нөлөөгөөр олон монгол угсаатнууд хүний нутагт уусчихалгүй, өөрсдийн хэл соёлоо авч үлдэхийн төлөө тэмцэж байна. Тэгвэл бидний монголчууд хэзээнээс, дэлхийн аль өнцөгт, хэрхэн тархсан талаар өгүүлье.

1 Хятад дахь Монгол угсаатнууд

Хятад дахь Монгол угсаатнууд

БНХАУ-д амьдарч буй монгол угсаатнуудын нэг хэсэг нь Монголын эзэнт гүрний үед Хятад орныг захиран сууж байсан монгол цэргийн хойчис байдаг аж. Харин дийлэнх нь XVII-XVIII зууны үед Манж Чин улсын харьяанд орсноор өнөөгийн БНХАУ-ын бүрэлдэхүүнд үлдсэн Өвөр монгол, Шинжааны Ойрадууд, Хөх нуурын Монголчууд ажээ.

Өвөр монгол

Өвөр монгол

Өвөр монголчууд анх 1636 онд Манж Чин улсын эрхшээлд орж, тус улсыг мөхсөний дараа Дундад иргэн улс (одоогийн БНХАУ)-ын бүрэлдэхүүнд багтсанаар төрөлх нутгаа орхисон гашуун түүх эхэлжээ.

Өвөр Монголыг авсныхаа дараа Манж Чин улс Халх, Ойрадыг эзлэх бодлого явуулжээ. Энэ үед Өвөр монголчууд Манжийн цэргээс оргох, цэргийн элдэв хэрэглэл нийлүүлэхээс зайлсхийж, харин Чингийн эсрэг тэмцэж байгаа монгол цэрэгт туслах, нэгдэн орох зэргээр хүч хавсарч байсныг түүхэнд тэмдэглэсэн байдаг.

Шинжаан дахь монголчууд

Шинжаан дахь монголчууд

Манжийн эрх баригчид Монголын зүүн гарын хаант улсыг мөхөөж, 1760 онд гарал үүслээрээ тэс өөр ард түмнийг өөрийн засаг захиргааны нэгж болгон хүчээр нэгтгээд, Шинэ хязгаар буюу Шинжаан гэж нэрлэжээ.

Шинжаан дахь монголчууд нь Бор талын Монгол өөртөө засах тойрог, Баянголын Монгол өөртөө засах тойрог, Ховог сайрын Монгол өөртөө засах хошуу гэсэн гурван газар амьдарч байна.

Хөх нуурын монголчууд

Чингис хааны дүү хавт Хасарын 15 дугаар үеийн хойчис болох Төрбайх хаан анх 1637-1639 онд өөрийн харьяат албат 100 мянган гаруй хүнийг дагуулан Хөх нуурт нүүдэллэн, очиж суурьшжээ.

Харин XVII зууны сүүлчээр Манж чин улсаас Хөх нуурын ноёд язгууртнуудыг өөртөө татах бодлого явуулах болсноор Хөх нуурын монголчууд аажмаар Манжийн эрхшээлд орж эхэлсэн байна. 1723 онд Хөх нуурын язгууртан Лувсанданзаны Манж Чин улсыг эсэргүүцсэн бослого дарагдсанаар Хөх нуурын монголчууд Чин улсын захиргаанд бүрэн оржээ.

Газрын өндөрлөгт байрладаг тул Дээд монголчууд гэж нэрлэгддэг тэднийг сэтгүүлч, зохиолч Б. Зандаахүү “Монголоосоо илүү монголоороо үлджээ” гэж тэмдэглэсэн байдаг.

2 Орос дахь Монгол угсаатнууд

Орос дахь Монгол угсаатнууд

Буриад монголчууд

Буриадуудын уугуул нутаг нь Байгаль нуурын орчим бөгөөд 1207 онд Их Монгол Улсын харьяанд багтан орсон билээ.

Харин XVI зууны сүүлээр Оросын колоничлогчид Баруун Сибирийг эзлэн дагуулсаар Байгаль нуур хүрэхдээ эхний дайралдсан Монгол овогтны нэрээр бусдыг Буриад буюу “Брат” гэж нэрлэжээ.

Тухайн үед Монголчууд үүний эсрэг Оросуудтай байлдан, тэмцэж байсан хэдий ч 1688 онд Халх-Ойрадын хооронд дайн дэгдсэн нь, Оросуудад Буриад монголчуудыг амар хялбар эзлэн авах боломжийг олгожээ.

Манж Чин улс, Хаант Оросын 1689 оны Нерчүүгийн гэрээгээр Буриад монголчууд бүхэлдээ Хаант Оросын харьяанд албан ёсоор багтсан байна.

Халимаг

Халимагийн ард түмэн нь XVII зууны эхээр Баруун Монголоос тасран нүүж Оросод дагаар орсон Торгуудын ноён Хо-өрлөг тэргүүтэй ойрадуудын хойчис ажээ.

Монголд өрнөсөн эрх мэдэл, газар нутгийн төлөөх тэмцэлд ойрадууд газар нутгийнхаа нэлээд хэсгийг алдан малын бэлчээрээр хомсдон, улмаар эдийн засаг уналтад оржээ.Үүнээс шалтгаалан XVI зууны эцсээр Ойрадын зарим ноёд алс бөглүү газар бараадан, шинэ нутаг бэлчээр эрэлхийлж нүүдэллэх болсон байна.

Хо өрлөг өөрийнхөө албат 50.000 өрх улсаа авч 1628 онд Эрчис мөрний хавиас хөдөлж олон мянган км газрыг туулан 1650-иад онд Урал, Ижил мөрний сав газар хүрчээ. Ижил мөрний үржил шимт тал нутаг мал аж ахуйд нэн тааламжтай тул тэнд суурьших хүсэлтийг Оросын хаанд тавьсанд хаант Орос өмнөд хилээ бэхлэн хамгаалах нэмэгдэл хүч болгон ашиглах зорилгоор үүнийг зөвшөөрчээ. Хо өрлөг Ижилд сууж бие даасан улсын байдалтай болжээ.

Ийнхүү баруун зүг нүүдэллэн очсон ойрадууд Хаант Оросын нутаг дээр “Халимаг” хэмээх нэрээр оршин суух болсон байна.

3 Афганистан дахь монголчууд

Афганистан дахь монголчууд

Афганистан улсад Чар, Хазар, Могол гэсэн гурван монгол угсаатан суудаг. Үүний Чар, Хазар хоёр нь холимог монгол угсаатан бол Могол нь цэвэр монгол угсаатан юм.

Эдгээр хүмүүсийн гарал нь XIII зууны үед энэ газар ирж тус нутгийг эрхшээж байсан Чингис болон түүний залгамжлагч Мөнх, Хүлэгү зэрэг хаадын цэргийн үлдэгдлээс үүдэлтэй аж. Үүнээс Моголууд нь түүхэнд Доголон Төмөр хэмээн алдаршсан хааны ач хүү Бабурын албат иргэдийн хойчис юм.

Ийнхүү дэлхийн зарим хэсэгт монгол угсаатан харийнханд хавчигдаж, өөрсдийн хэл, соёл, заншлыг хадгалж үлдэхийн төлөө тэмцсээр байна. Тэд түүхэндээ эргээд Монгол улсынхаа бүрэлдэхүүнд багтахаар олон удаа тэмцэж, чин сэтгэлийн угаас хүссэн ч тийм боломж олдоогүй юм. Тийм ч учраас эх нутгаа санагалзан улсынхаа голомтыг сахин үлдсэн бидний нутгийн зүг гуниг харуусал мөн хүсэл тэмүүлэл дүүрэн хардаг ажээ.

МУГЖ Д.Жаргалсайхан "Гүрэн Монгол чинь хүлээнэ"

24
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417