Цэцгийн хүлэмж /өгүүллэг/
Эрт цагт биш юм гэнэ, эдүүгээ үед юм гэнэ. Царайлаг, бардам залуу байж гэнэ. Нэгэн өдөр тэрээр азтай учралаар хүсэл биелүүлэгч, сайн сайхан бүхнийг харамгүй хайрлагч бэрдтэй тааралдаж гэнэ. Залуу түүнээс “насан туршид нь жаргалтай байлгах, түүнийг байнга ивээж” байх тийм зүйлийг хүсжээ. Тэгтэл бэрд залууд нэгэн цэцгийн хүлэмжийг зааж өгчээ. Тэгээд “Хүлэмжээс өөрт таалагдсан цорын ганц цэцгийг л аваарай” гэж захив. Залуу бэрдийн хэлсэнийг анхааралтай сонсож зааж өгсөн цэцгийн хүлэмжид нь оржээ.
Хүлэмжид ороод удаагүй байтал хараа булаам сайхан цэцэг тааралдаж гэнээ. Залуу тэсэлгүй тэр цэцгийг тасалж гартаа атгаад цааш явж гэнэ. Удсанчгүй гартаа атгаж байсан цэцэгнээс нь илүү сайхан, бахдахын аргагүй цэцэг тааралдаж гэнэ. Залуу түүний сайхныг биширч ханахгүй байсан тул атгаж байсан цэцгээ газар хаяад өнөөх цэцгийг тасалж аваад энгэртээ зүүн цааш сэтгэл ханасан байдалтай алхав. Алхаад мөн л төд удаагүй байхад нь гоо үзэсгэлэн төгс бүрдсэн гайхалтай сайхан цэцэг тааралдах нь тэр. Залуугын сэтгэл дороо алдарч энгэртээ хадгалж байсан цэцгээ хөсөр хаяан тэр цэцгийг таслан биедээ хадгалаад цааш явжээ.
Алхам бүрд нь залууд хорвоод байхгүй хосгүй үзэсгэлэнт цэцэг түүнийх болсонд баярлан алхаж байв. Гэтэл залуугын толгойд нэгэн жигтэй бодол төрөв гэнэ. “Ийм сайхан цэцэг хэдий миний болсон ч хорвоод үүнээс ч илүү сайхан цэцэг байж таарна” гэж бодон биедээ хадгалж байсан цэцгээ газарт хаяан түүнээс ч сайхан цэцэг таарах байх гэж бодон цааш алхав. Гэтэл түүний өмнө хатаж хорчийсон, нүдэнд тааламжгүй харагдах нэгэн цэцэг тааралдав гэнэ. Залуу түүнийг үл тоон цааш явах гэсэн боловч тэр цэцэг хүлэмжид үлдсэн сүүлийн цэцэг байжээ.
Нэгэн цагт Чойном гуай хэлэхдээ “Өсөх насанд голсон хань Өтлөх насанд бурхан мэт санагдана” гэсэн байдаг. Дэргэдэх ханиа, дэргэдэх хайртай хүнээ битгий гомдоож байгаарай. Танд олдох хамгийн сайхан цэцэг нь юм шүү.
Эх сурвалж: deppsu.blogspot.com