Эхийн хайр /өгүүллэг/

Эхийн хайр /өгүүллэг/

-Сайн уу. Битгий утсаа тавиарай, чамаас гуйж байна!
-Чамд юу хэрэгтэй юм бэ. Чамтай чалчих зав алга, хэлэх гэснээ хурдан хэл!
-Би өнөөдөр эмчид үзүүлээд…
-Тэгээд..?
-Намайг 4 сартай жирэмсэн гэсэн.
-Тэгээд надаар яах гэсийн. Надад асуудал хэрэггүй шүү, наадахаа түргэн янзлуул, ойлгов уу?
-Хугацаа нь хэтэрсэн байна гэнэ. Би одоо яах вэ?
-Миний дугаарыг л мартчих.
-Яагаад март гэж? Хүүе, байна уу, байна уу?
-“Таны залгасан дугаар…”

Гурван сарын дараа.
“Бяцхан хүү минь сайн уу?”
“Сайн. Чи хэн бэ?”
“Чамайг хамгаалах Сахиусан тэнгэр байна”
“Аан, чи тэгээд намайг хэнээс хамгаалах юм бэ? Би энд ганцаараа байна шүү дээ”
“Чи их өхөөрдөм юм аа. Гэдсэнд амьдрах ямархуу байна даа?”
“Надад ч яах вэ, дажгүй л байна. Харин ээж маань л өдөр бүр уйлаад байх юм”
“Хүү минь, битгий санаа зов доо. Томчуул чинь үргэлж л ямар нэгэн юманд санаа зовж байдаг юм. Чи гол нь сайн унтаж байгаарай. Хүч чадалтай болох хэрэгтэй. Хорвоод мэндэлсэн хойно чинь тэр хүч чадал чамд ямар их хэрэг болно гээч…”
“Сахиусан тэнгэр ээ. Чи миний ээжийг харсан уу. Тэр ямархуу вэ?”
“Би үргэлж чиний дэргэд байдаг болохоор харалгүй яах вэ. Чиний ээж их залуухан, бас их царайлаг”

Дахиад гурван сарын дараа.
-Би одоо яаж амьдрах юм бэ. Ядаж байхад өнөөдөр бүх юм гараас унаад юу ч хийж чадахгүй нь. Архи хундаглах гэж байгаа нь энэ гээд хоёр ч удаа савируулчихлаа…
“Сахиусан тэнгэр ээ. Чи байна уу?”
“Байна, хүү минь, яасан бэ”
“Ээж маань өнөөдөр нэг л биш ээ. Өдөржин уйллаа, тэгээд өөрөө өөрийгөө загнаад л байх юм”
“Битгий тоо. Ингэхэд чи хорвоог харахад бэлэн болж байна уу”
“Бэлэн болж байх шиг байна. Гэхдээ би маш их айж байна. Намайг төрөхөөр ээж маань хараад бүр сэтгэлээр уначихвал яана аа”
“Юу гэж дээ, хүү минь. Ээж чинь чамайг хараад заавал баярлана. Чам шиг бяцхан үрийг хайрлахгүй байхын аргагүй шүү дээ”
“Сахиусан тэнгэр ээ. Энэ гэдэсний цаана амьдрал ямаршуухан байна?”
“Энд одоо өвөл болж байна. Эргэн тойрон цав цагаан цасаар хучигдаж, гоёмсог хээтэй цасан ширхэгүүд орчныг бүрхээд гоё байна аа. Чи удахгүй өөрөө энэ бүхнийг харамз”
“Сахиусан тэнгэр ээ. Би хорвоотой танилцахад бэлэн боллоо”
“За тэгвэл, хүү минь би чамайг угтаж авъя”
“Сахиусан тэнгэр ээ… Их өвдөөд… аймаар байна..!”
-Ээж ээ, ямар их өвдөж байна аа. Ёооё, хэн нэгэн надад туслаач дээ… Би ганцаараа яах юм бэ… Маш их өвдөж байна. Хүмүүс ээ, туслаач…

Хүү ээжийгээ өвтгөхөөс айсан уу, юутай ч их хурдан төрөв. Маргааш орой нь хотын захад:
-Хүү минь, намайг уучлаарай. Одоо чинь их хэцүү үе. Ганцаараа чамайг тэжээж дийлэхгүй нь. Би чамтай цуг хаа хүрэх вэ дээ. Гэтэл би чинь залуу хүн. Ирээдүйн амьдрал минь намайг хүлээж байна. Харин чамд энэ бүхнийг ойлгох шаардлага байхгүй ээ. Чи чимээгүйхэн унтаад л өг, тэгээд л бүх юм дуусна шүү дээ…
“Сахиусан тэнгэр ээ. Ээж хаашаа явчихав?”
“Мэдэхгүй ээ, хүү минь. Гэхдээ битгий санаа зов доо. Ээж нь удахгүй эргээд ирнэ”
“Сахиусан тэнгэр ээ, чиний хоолой чинь яачихваа. Чи уйлаад байгаа юм уу. Ээжийг минь буцаагаад аваад ир л дээ. Тэгэхгүй бол би даараад байна”
“Би уйлаагүй ээ, хүү минь. Чамд л тэгж санагдсан байх. Би ээжийг чинь одоохон дагуулаад ирье. Чи харин унтаж болохгүй шүү. Чангахан шиг уйлаад, орилоод байгаарай”
“Үгүй ээ, Сахиусан тэнгэр минь. Би уйлахгүй. Ээж минь намайг чимээгүйхэн унтаарай гэсэн шүү дээ”
Энэ үеэр ойролцоох байшин дотор эхнэр, нөхөр хоёр муудалцана.
-Би чамайг ердөө ойлгохгүй байна. Гадаа харанхуй болчихсон байхад, хаачих гээд хувцсаа өмсөөд байгаа юм бэ, чи. Эмнэлгээс ирснээсээ хойш ааш чинь дийлдэхээ болилоо. Хонгор минь, чи ойлго л доо. “Үргүйдэл” гэсэн оноштой хэдэн мянган хос сайхан амьдраад болоод л байна шүү дээ.
-Би чамаас гуйя. Чи зүгээр хувцсаа өмсөөд надтай хамт гараадах л даа!
-Хаашаа явах юм бэ?
-Хаашаа явах гэж байгаагаа би өөрөө ч мэдэхгүй байна. Надад яагаад ч юм бэ, гарах ёстой гэсэн мэдрэмж төрөөд байна. Чи итгэ л дээ.
-За за. Харин сүүлчийн удаа шүү. Би сүүлчийн удаа чиний үгэнд орж байна шүү.

Хосууд орцноос гараад явлаа. Эмэгтэй нь түргэн алхалсаар нөхрийнхөө урд түрүүлж явна.
-Хонгор минь, чи очих газраа мэдэж байгаа юм шиг л итгэлтэй яваад байх юм.
-Чи ч итгэхгүй л дээ. Намайг ямар нэгэн хүч чиглүүлээд байх шиг санагдаад байна.
-Чшш, чимээгүй бай… Сонсч байна уу, хүүхэд уйлж байна.
-Тийм байна, тээр тэнд харагдаж байгаа газраас хүүхдийн уйлах чимээ гараад байна.
“Хүү минь, илүү чанга уйл. Чиний ээж чинь төөрчихөөд чамайг хайгаад явна. Удахгүй олох байх аа”
“Сахиусан тэнгэр ээ. Чи хаана байж байгаад ирж байгаа юм бэ. Би чамайг зөндөө дуудсан. Би маш их даарч байна”
“Би ээжийн чинь хойноос яваад ирлээ. Тэр одоо их ойрхон ирж явна шүү”
-Ээ бурхан тэнгэр минь! Энд чинь үнэхээр хүүхэд байна шүү дээ! Бүр осгочихож. Алив, хурдан гэртээ аваачия. Бурхан тэнгэр чи бид хоёрын залбирлыг сонсоод хүүхэд илгээсэн байна шүү дээ…
“Сахиусан тэнгэр ээ. Ээжийн маань дуу хоолой өөр болчихсон байна уу даа”
“Хүү минь, эртнээс энэ дуу хоолойд дасаарай. Энэ бол ЖИНХЭНЭ ЧИНИЙ ЭЭЖ ШҮҮ”

Эх сурвалж: uynaa.wordpress.com

10
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Соёолжийн нүхэн гарцаас Нарантуул хүртэлх авто замыг гурав хоног хаана

2024-05-05

Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

2024-05-02

Сард ТЭРБУМЫН санхүүжилттай ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ

2024-05-02

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана

2024-04-30

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

XII ТОЙРОГ: ЕРӨНХИЙЛӨГЧ АСНЫ ХҮРГЭН, ГИШҮҮН АСНЫ ДҮҮ БА ХУУЛЬ ЗҮЙН ЭКС САЙД ГОРИЛЖ БАЙНА

2024-05-05

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417