Гамба цэцгийн ганц мөчир/өгүүллэг/

Гамба цэцгийн ганц мөчир/өгүүллэг/

Гуравдугаар сарын 8-ны өглөө болж байлаа. Сэрүүлэг олигтойхон дуугарч ч амжилгүй миний гарт “амаа бариулав”.

Харанхуй шахууд хувцсаа өмсөн хаалгаа аяархан хаагаад гэрээсээ гарвал гадаа үүр цайж байв. Хаврын сар гарсан ч дулаарсан шинжгүй. Айхтар хүйтэн салхи хүрмийг минь нэвт жиндүүлж байлаа. Захаа босгоод түргэн алхсаар зээлийн газрыг зорив. Би бүр долоо хоногийн өмнөөс л энэ баяраар сарнай бус гагцхүү хавар ургадаг цэцэг худалдаж авна гэж шийдсэн юм. Энэ чинь хаврыг бэлэгддэг баяр шүү дээ.
Явсаар зорьсон газраа ирэв. Захын үүдний өмнө хаврын гоёмсог цэцэгстэй нэг сагс харагдав. Тэр нь гамба цэцэгс (мимоза) байлаа. Дөхөөд харсан чинь үнэхээр гоё цэцгүүд юм.
-Худалдагч нь байна уу гэж асуувал хажуу лангуун дээр давсалсан өргөст хэмх зарж байсан авгай
-Хүү минь жаахан хүлээчих, худалдагч нь одоохон ирнэ гэлээ.
Би жаахан холдоод тамхи татангаа “Миний хүүхнүүд (эхнэр, охин хоёр маань) өнөөдөр энэ цэцэгсийг хараад ямар их баярлах бол” гэж дотроо төсөөлөн бүр мишээж эхлэв.
Миний өмнө нэг өвөө зогсч байв. Би тэр хүний чухам юунд нь татагдсаныг өдгөө хэлж чадахгүй нь. Юутай ч, түүний төрх нь миний анхаарлыг ихэд татсан юм.

Тэр өвөө 1965 оны хоцрогдсон загвартай хүрэм өмсчээ. Түүнд нь нөхөөсгүй газар гэж алга. Гэхдээ дүүрэн нөхөөстэй тэр хүрэм нь их цэвэрхэн байсан юм даг. Өмд нь ч нэлээд хуучирсан, гэхдээ хачин нямбай индүүдлэгтэй байв. Гутлаа гялалзтал тосолсон байсан ч тэдний “нас”-ыг нууж чадсангүй. Өрөөснийг нь бүр олсоор багалчихаж. Ул нь салжээ гэдгийг ухаарав. Хүрмийнх нь цаанаас хуучраад урагдах шахсан ч маш цэвэрхэн, нямбай гэгч нь индүүдсэн цамц цухуйж харагдана. Энгийн нэгэн буурай шиг төрхтэй хэрнээ харцнаас нь ямар ч саадыг үл огоорох нэг тийм мохошгүй, бардам сэтгэл мэдрэгдэж байв.
Өнөөдөр баярын өдөр тул өвөө маань сахлаа хусахгүй байж чадаагүй нь ойлгомжтой. Сахлаа авахдаа нүүрээ хэдэнтээ зүссэн бололтой, зарим шархаа сонины цаасны өөдсөөр наасан харагдав.
Өвөө их даарчээ. Гар нь хөхөрч, бие нь чичирч байсан ч хүйтэн салхинд худалдагчийг хүлээсээр л зогсоно. Дотроос нэг юм огшоод ирэв.

Худалдагч ирэхгүй, хүлээлгэсээр л байлаа. Тэр хооронд би бүр осгож орхив.
… Өвөөг үргэлжлүүлэн ажлаа. Жижиг сажиг олон зүйлээс нь түүнийг архичин биш юм байна гэдгийг ойлгов. Ядуу тарчиг амьдрал, насандаа дарагдсан л нэгэн байна. Гэхдээ өнөөгийн ядуу амьдралаасаа санаа зовдог нь надад хүчтэй мэдрэгдэж байлаа.
Чингэтэл худалдагч авгай хүрээд ирэв. Өвөө зориг муутайхан очиж байгаа харагдана. Би ч дөхөж очлоо.
-… Хонгорхон эзэгтэй минь, энэ цэцгийн ганцхан мөчир нь хэдэн рубль болох вэ? гэж өвөө асуув. Даарснаасаа болж уруул нь чичирч байгаа харагдав.
-Юу гээд байгаа юм бэ. Алив архичин минь эндээс холдож үз. Бас гуйлга гуйх санаатай юу. Тонилж үз. Тэгэхгүй бол… гэхчилэн нөгөө худалдагч авгай архирдаг юм байна. Харин өвөө аядуухан дуугаар
-Эзэгтэй минь. Би архичин биш ээ. Би огт амсдаггүй. Ердөө л ганц мөчир цэцэг л авах гэсэн юм… Хэдэн төгрөг болох бол? гэв. Би өвөөгийн ар хажууд нь зогсч байсан болохоор түүний нүдэнд нулимс цийлэгнэж байхыг ажиглав.
-Ганцхан ширхэг гэнэ ээ?… Муу архичин минь, чамтай зууралдаж байх хүсэл алга… Эндээс тонилж үз гэж худалдагч архирав.
-Эзэгтэй минь, над руу хашгираад байлгүй хэдэн рубль болохыг хэлээд өг л дөө, тэгэх үү хэмээн өвөө маань нөгөө л аядуу дуугаар гуйлаа. Худалдагч авгай зандрангуйгаар
-За, за. Муу архичин минь. Чамд 5 рублиэр л өгчихье гээд тавласан янзтай мишээж байв. Өвөө бээрсэн гараа халааснаасаа гаргаж дэлгэхэд алган дээр нь гурван ширхэг нэгтийн дэвсгэрт харагдлаа.
-Эзэгтэй. Надад гурван рубль л байна. Энэ мөнгөнд таарсан ганц ширхэг мөчир олоод өгч болох уу гээд бүр их аяархан дуугаар асуув.
Тэр үед би өвөөгийн нүдийг харсаан. Эр хүний харц ийм шаналангуй, ийм их гуниг харуусалтай байхыг урьд өмнө би хэзээ ч харж явсангүй.
Өвөө маш их даарч, бүр навч шиг дэрчигнэж байлаа. Тэгсэн худалдагч авгай
-Архичин минь, гурван рубльд тохирсныг олж өгөөч гэсэн үү. Ха ха ха. Олоод өгье л дөө гэж тавлав. Ингээд сагс руугаа тонгойн нэлээд удаан ухаж түнхэснээ
-За май, архичин минь. Архичин хатагтайдаа гүйж очоод наадахаа бэлгэл дээ. Ха ха ха гээд ухаан муутай авгай зэрлэг гэгч нь хөхрөв.
Сайн харвал, хүйтэнд хөхөрчихсөн өвөөгийн гарт голоороо хугарсан гамба цэцгийн нэг ширхэг мөчир атгуулсан байлаа. Өвөө өрөөсөн гараараа мөчрийг тэгшлэхийг оролдовч нөгөөх нь “үгэнд” нь оролгүй голоороо нугарч унаад байв. Цэцгүүдийн толгой нь ч тэнгэр рүү бус газар руу ширтэнэ… Өвөөгийн нулимс нь дуслав… Гартаа хугархай цэцэг барин уйлсаар зогсоно.
-Хүүе, муу авгай минь. Чи яаж байна аа гэж би орилоод худалдагчийг цохичихгүй юмсан гэсэндээ биеэ барьж ядан байв. Би их муухай харцаар харж байсан бололтой. Надаас айсандаа нөгөө авгайн нүүр нь хувирч, бие нь жижигрээд ирлээ. Чоно харсан хурга аятай над руу хараад чимээгүй зогсож байв. Би

-Өвөө, та хүлээж бай даа гэж хэлээд гараас нь атгаад авлаа.
-Мулгуу тахиа минь. Наад цэцгүүдийг чинь бүгдийг нь авбал хэдэн рублиэр өгөх үү. Түргэн бөгөөд ойлгомжтой хэлээд орхи. Би давтаж асуухгүй шүү гээд шүд зуун хэлэв.
-…Юу л даа… юу… Би хэлж мэдэхгүй байна аа гэж худалдагч авгай сонсогдох төдий бувтнав.
-Би сүүлчийн удаа асууя. Бүх цэцэгнүүд чинь нийлээд хэдэн рубль болох вэ??? Худалдагч авгай
-… 500 рубль болох байх аа гэв.
Өвөө юу болоод байгааг ойлгож дийлэхгүй түрүүнээс хойш худалдагч бид хоёр руу ээлжлэн харсаар байв. Би худалдагчийн хөлд 500 рублийн дэвсгэрт шидчихээд сагстай цэцгийг нь авч өвөөд өгөнгөө
-Ах минь, энэ цэцгүүдийг аваад харьж эхнэрээ баярлуул даа гэлээ.
… Өвөөгийн нулимс үрчлээтэй хацрыг нь даган зогсолтгүй урсана. Толгойгоо сэгсрэн, дуугүй уйлаад л байв. Би ч гэсэн тэвчиж чадалгүй нулимс урсгаж зогсов. “Авахгүй” гэж байгаа бололтой толгойгоо сэгсрэн нэг гараараа нөгөө хугархай цэцгээ хамгаалсаар байв.
-За тэгвэл, ах минь хоёулаа хамт явна аа гээд өвөөг сугадаад явлаа. Би сагстай цэцгээ, харин өвөө нөгөө хугархай мөчрөө барьсаар явав. Хэн хэн маань юу ч дуугаралгүй явсаар байлаа. Замаараа өвөөг хүнсний дэлгүүр рүү чирч оруулав. Бялуу, нэг шил улаан дарс худалдаж авлаа. Энэхэн зуур өөрийнхөө эхнэр, хүүхэддээ цэцэг аваагүйгээ санав. Тиймээс би
-Ах минь, намайг анхааралтай сонс. Надад мөнгө байна. 500-хан рубль надад ердөө гарз биш. Харин та хугархай цэцэг бариад эхнэр дээрээ очих эвгүй шүү дээ. Өнөөдөр чинь баярын өдөр. Энэ сагстай цэцэг, бялуу, дарс тэргүүтнийг аваад гэртээ харьж эхнэрээ баярлуулаарай гэж хэлээд салах гэтэл өвөөгийн нүднээс нулимс бөмбөрөөд ирэв. Нулимс нь хацар дагасаар хүрмэн дээр нь дусалж, уруул нь чичирч байлаа. Өөрийн минь нүднээс нулимс урсах гээд байсан тул би өвөөгийн дэргэд удаан байж тэвчсэнгүй. Худалдаж авсан зүйлсээ түүнд хүчээр шахуу тэврүүлээд дэлгүүрийн хаалга руу дөхөх гэтэл араас
-Бид хоёр… бид хоёр… 45 жил хамт амьдарч байна… Гэтэл тэр маань өвдчихлөө… Би өнөөдөр түүндээ бэлэг өгөхгүй байж чадаагүй юм аа… Чамд маш их баярлалаа… гэж өвөө аяархан шивнэлээ.
… Би хаашаа явж байгаагаа ч ухаарах сөхөөгүй гүйсээр байв. Нулимс маань өөрийн эрхгүй урссаар байлаа…
Энэ хорвоогийн бүх эмэгтэйчүүдэд баярын мэнд хүргэж, хамгийн сайн сайхны дээд болгоныг хүсэн ерөөе. Биднийг баярлуулах гэж бүхнээ зориулдаг эрчүүддээ их баярлалаа. Айл гэрийн алтан багана болсон та бүхнийгээ эмэгтэйчүүд чинь маш их хайрлаж явдаг гэдгийг илэрхийлэх нь зүйтэй болов уу. Амьдрах сайхан билээ.

Эх сурвалж: uynaa.wordpress.com

9
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Соёолжийн нүхэн гарцаас Нарантуул хүртэлх авто замыг гурав хоног хаана

2024-05-05

Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

2024-05-02

Сард ТЭРБУМЫН санхүүжилттай ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ

2024-05-02

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана

2024-04-30

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

XII ТОЙРОГ: ЕРӨНХИЙЛӨГЧ АСНЫ ХҮРГЭН, ГИШҮҮН АСНЫ ДҮҮ БА ХУУЛЬ ЗҮЙН ЭКС САЙД ГОРИЛЖ БАЙНА

2024-05-05

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417