Б.Жаргалсайхан: Баяр баяр л гэнэ. Эцсийн эцэст түмпэн дүүрэн мах л үлдэнэ
Баяр баяр л гэнэ. Эцсийн эцэст түмпэн дүүрэн мах овоолон,өмхийрүүлэн таваг дүүрэн боов хатаан хөгцрүүлэн тэрнийгээ тойрч суугаад бөөн бөөнөөрөө шүлс амаа үсчүүлэн сууж бохирдуулчихаад муудсан хойно нь идэж хордох нь тэгээд баяр ч юмуу!
Аа тэгээд биесээсээ илүү гарчих санаатай урдаас хужаа нарын үйлдвэрлэсэн нэг муу хог хаягдлуудыг гар цайлгасан нэрээр дамжуулан гаргах.
Тэд ч их овжин улс юм. Тэр хогнуудаа манайд 50-100 дахин үнээр худалдаж, дахин ашиглах боломжгүй хог хаягдлуудаа хөөрхөн хэлбэр дүрс оруулаад авчраад булшилчих юм.
Хог хаягдлыг ийм өндөр үнээр худалдан авч өөрийн нутагтаа булшилдаг улс манайхаас өөр хаа ч алга.
Гэхдээ нэгэнт үндэсний минь их баяр учир цаг үе, нийгэм орчиндоо тохируулан тэмдэглэж сурах хэрэгтэй. Аав ээж, ахмад буурлууддаа ач, гуч, зээ нарыг нь цайны сүүтэй нь, чихэр жимстэй авч очоод золгуулчих хэрэгтэй. Тэд ч нялхасдаа ааруул, хуруудыг нь өвөртлүүлэн гаргахаа мэднэ…
...Сар Шинийн баяраараа ширээн дээрээ ууц тавихгүй байхыг эрүүл мэндийн талаас ч зөвлөдөг. Учир нь чанасан махыг ширээн дээр 2-3 хоног байлгах нь асар их хэмжээний нян бактери цуглуулдаг гэх бөгөөд энэ нь хүний биед олон төрлийн өвчлөл үүсгэдэг. "Том ууц тавьж, тэрүүгээрээ өрсөлдөхөө одоо больё оо. Хэнд ямар хэрэгтэй юунд ашигтай юм. Ийм хэрэггүй юмаар өрсөлдөх цаг одоо биш шүү дээ.
Эрүүл мэндээ одоо бодох хэрэгтэй, амьдралаа одоо бодох хэрэгтэй. Үр хүүхдээ бодох хэрэгтэй.Буузаа л аривхан хийчих. Тийм учраас хонины ууц одоо ширээн дээрээ тавьдгаа одоо больё оо. Бууз хийх завгүй хүмүүс айлууд ч их бий...
Яадын ах дүү хамаатан садан найз нөхдөө ороод ирвэл нүдэн дээр нь сайхан хоол хийгээд өгчихөе лдөө. Тэр чинь бас л том сэтгэл, хүндлэл...Тэгээд л болоо шүү дээ".
Б.Жаргалсайхан.