2019 оны 01 дүгээр сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн өмнөд хэсгээр солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй.
Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 26-31 хэм, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Эг, Хараа, Ерөө голын хөндийгөөр 16-21 хэм, говийн бүс нутаг болон цас багатай энгэр ээвэр газраар 5-10 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 11-13 хэм хүйтэн байна.