Насан туршдаа чамд талархана /өгүүллэг/

Насан туршдаа чамд талархана /өгүүллэг/

Маргааш Колягийн нас барсан өдөр. Тэр маань хоёр жилийн өмнө өөд болсон юм…

Уг нь би түүнийг хар багаасаа л мэддэг байсан байх. Гэхдээ долоон насанд минь тохиолдсон явдлаас хойш илүү таних болсон. Тэр үед би байрныхаа охидуудтай ширүүхэн зодолдчихоод нус нулимс болсон амьтан гэр рүүгээ гүйж явсан юм. Зодолдож байх хооронд охидууд бамбаруушийг маань булааж аваад шалбааг руу чулуудчихсан тул намайг бамбаруушгүй болгосонд үнэн сэтгэлээсээ гомдоод уйлж явав. Тэр үед Коля орцны үүдэнд инээгээд сууж байсан юм. Хажуугаар нь өнгөрөх гэтэл нэг юм бувтнасаар миний өөдөөс гараа тосч билээ. Тэгснээ торон дотроосоо нэг хуванцар туулай гаргаж ирээд надад өгөнгөө инээмсэглээд өөрийг нь Коля гэдэг гэж бувтнаад миний нэрийг асуув. Тийм ээ, энэ л өдрөөс хойш би түүнийг их сайн мэдэх болсон юм.

Миний санахын Коля дандаа л гадаа сууна. Тэр жаахан хүүхдэд хайртай, наранд дуртай, гэхдээ бороо, цагдаа хоёрт үнэн голоосоо дургүй байж билээ. Би том болсоор… Коля гадаа суусаар л… нар, хүүхэд хоёрыг хайрлаж, бороо, цагдаа хоёрыг үзэн ядсан хэвээр л …

Чингэтэл би 20 хүрэв. Нөхөрт гарч хүүхэдтэй ч болж амжлаа. Бид гурвын амьдрал үргэлжилсээр, харин Коля маань гадаа нарлаж суудаг хэвээрээ л байлаа.

27 насны босгон дээр миний амьдралд хүндхэн үе эхэлсэн юм. Нөхөр маань гашуун ундаанд дурлах болж, далдуур нэг хүүхэнтэй дотносчихов. Ингээд цаашид надтай амьдрах бодолгүй байгаагаа ч ил цагаан хэлэх болов. Энэ бүхнийг тэвчих чадал надад үнэхээр дутагдаж учраа ололцох гэж бөөн л асуудал үүсгэдэг болсон юм. Нэг иймэрхүү хэрүүлийн дараа би уйлж унжсаар гадагшаа гүйж гарав. Өөрийгөө боомилох гэсэн үү, өрөөлийг боомилж алах гэсэн үү бүү мэд, аливааг анзаарах ч сөхөөгүй орцноос гүйн гарсан юмдаг. Орцны үүдэн дээр Коля байсныг ч анзааралгүй түүнийг эгээтэй л дайраад унагаачихсангүй. Яг л бага байхад минь тайвшруулж байсан шигээ намайг тэврэн авч дахиад л тороо уудалж эхлэв. Харин надад Колятай манатай байсан болохоор түүнийг баахан муухай үгсээр доромжлон, цохиж аваад гүйчихсэн юм.

Тэгсэн Коля тэр орой нь нэг гартаа бамбарууш, нөгөө гартаа нэг шил архи барьчихсан манайд ороод ирдэг юм байна. Яах гээд байгааг нь эхлээд сайн ойлгосонгүй. Бамбаруушаа сарвайсаар нөхөртэй минь уулзахыг хүсч байгаагаа бувтнав. Ааш муутай нөхөр маань эхэндээ Коляг гэрээс түлхэж гаргахыг хичээсэн боловч нөгөөх нь шилтэй архиа сарвайгаад нэг юм бувтнаад байв. Архи сайхан шалтаг болсон уу хэрүүл тэгэсхийгээд намжиж хоёр эр гал тогооны өрөөнд тухлан сууцгаасан юм. Би нөгөө өрөөнийхөө ханын цаанаас яриаг нь сонсохыг хичээв. Яриа ч гэж дээ, Коля л бувтнаж, нөхөр маань дуугүй чагнаад сууж байлаа. Тэрээр манай байранд маш цөөн хүүхэд амьдардаг, намайг бол бүр багаас минь мэддэг, манай гэр бүл дахиад нэг хүүхэд төрүүлэх хэрэгтэй гэх утгатай зүйлс хэлж байсныг би санаж байна. Их л ойгомжгүй, авцалдаа муутай ярьж байсан ч эхэндээ уцаарлангүй байсан нөхөр маань тэгэсхийгээд дуугүй болчихож билээ.

Нэг мэдсэн би унтчихсан байв. Сэрээд хартал нөхөр маань намайг тэврээд хэвтэж байлаа. “Коля хаана байна” гэж асуувал архи дуусангуут Коля явчихсан гэж хариулав. Түүнчлэн Колягийн авчирсан архийг нөхөр маань ганцаараа ууснаа хүлээж, харин Коля тэр хооронд модтой чихэр долоож байсан талаар ярьж өгөв. Энэ явдлын дараа манай гэр бүлд хэрүүл шуугиан үүсэхээ больж, салах тухай яриа ч дахин хөндөгдөхөө больсон юм. Харин хагас жилийн дараа би жирэмсэлж нэг хөөрхөн охин төрүүллээ. Коля охины минь хөлд орсон үеийг үзэж чадаагүй. Гэхдээ охин минь азтай, ээжтэйгээ салхилж байхдаа түүнээс туулайн чихмэл авч амжсан юм.

Коля хоёр жилийн өмнө нас барсан. Тэр маань Дауны өвчтэй төрсөн ч зовлон нэгтнүүдээ бодвол хавьгүй урт насалсан нэгэн. Миний тооцоогоор Коля 50 нас хүрэхэд ганц хоёрхон жил л дутуу байсан байх. Одоо манай байранд их олон хүүхэд амьдарч байгаа. Гагцхүү Коля л алга.

Маргааш би түүний шарил дээр очно. Уламжлалаа дагавал нас барагсдын шарил дээр архи хундаглаж тавьдаг. Гэвч Коля архи ер амсдаггүй нэгэн байсан юм. Миний нөхөртэй ярилцаж суухдаа ч ер уугаагүй, чихэр долоож суусан байгаа юм даа.

Охинд маань нэг хөөрхөн бамбаруушны чихмэл бий. Би түүнээс “Ээж нь энэ бамбаруушийг нь нойрсож байгаа нэг сайхан сэтгэлтэй ахад өгөх гэсэн юм. Чи надаа өгөх үү” гэж асуутал охин маань их өрөвч сэтгэлтэй болохоороо бамбаруушаа өгөхийг зөвшөөрсөн. Маргааш тэр бамбаруушийг нь би Коляд өгнө өө.

Даунтай хүмүүсийг хүүхэдтэй байж болохгүй гэсэн хуультай. Зөв ч байж магадгүй. Гэхдээ манай байрны хүүхдүүдэд Коля тун их дутагдаж байна даа. Миний найз, тайван нойрсоорой. Миний өгөх бамбарууш чамайг минь тэврээд хэвтэг дээ…

Эх сурвалж: uynaa.wordpress.com

8
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Соёолжийн нүхэн гарцаас Нарантуул хүртэлх авто замыг гурав хоног хаана

2024-05-05

Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

2024-05-02

Сард ТЭРБУМЫН санхүүжилттай ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ

2024-05-02

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана

2024-04-30

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

XII ТОЙРОГ: ЕРӨНХИЙЛӨГЧ АСНЫ ХҮРГЭН, ГИШҮҮН АСНЫ ДҮҮ БА ХУУЛЬ ЗҮЙН ЭКС САЙД ГОРИЛЖ БАЙНА

2024-05-05

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417