Жолооны үнэмлэхээ орхисон хүнийг 48,000 төгрөгөөр торгож байна.
Бидний татварын 1.8 тэрбум төгрөгөөр сүлжээний холболттой цахим төхөөрөмж авч, нийслэлийн 400 цагдаад өгсөн.
Уг төхөөрөмжид иргэний үнэмлэх, хурууны хээ, жолооны үнэмлэхийн аль нэгийг уншуулж, жолоочийн тухай шаардлагатай мэдээлэлд нэвтэрдэг.
Жолооны үнэмлэхээ орхисон байвал жолооны үнэмлэхтэй эсэх, эрх нь хасагдсан эсэх зэргийг харж болно. Энэ бол зөвхөн торгууль төлүүлэх төхөөрөмж биш, жолооны үнэмлэхийг шалгах төхөөрөмж юм.
Гэтэл жолооны үнэмлэхээ орхисон жолоочийг 48,000 төгрөгөөр торгож байна. Энэ бол зориуд нугалаа гаргаж, иргэдийнхээ халаасыг суйлсан үйлдэл мөн!
Эсвэл энэ төхөөрөмж зөвхөн эрх мэдэлтнүүдийн бизнес байсан юм уу?
Жолооны үнэмлэхээ мартсан жолоочийг 48,000р торголт нэрийдлээр шулдагаа яг одоо зогсоо!!!
Эх сурвалж: фэйсбүүк