Анхны аймгийн эмэгтэй ерөнхий прокурор

Анхны аймгийн  эмэгтэй ерөнхий прокурор

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдөр буюу бидний хэлж заншсанаар Мартын 8-ыг тохиолдуулан "прокурор" нэрээр овоглон төр түмэндээ шударга, үнэний тангараг өргөсөн прокурор бүсгүйчүүдээ алдаршуулахыг хүссэн билээ. 

Улс орны хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрийг оруулж,ажил үйлсээрээ ар гэрийн амьдралаа өргөж яваа салбар салбарын бүсгүйчүүдийг "Хүчирхэг" хэмээн нэрлэх болжээ. Тэгвэл эмэгтэй хуульчид тэр дундаа прокурор бүсгүйчүүд  олны өмнө ил гарахгүй гэлээ ч хэзээний хүчирхэг хүмүүс.  Хийж байгаа ажил нь тэднийг хүчирхэг байхыг шаарддаг юм.  Монгол төрийн  прокуроруудын 52 хувь нь эмэгтэйчүүд байна. Хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, шударга үнэнийг тогтоох амаргүй ажлын тэн хагасаас илүүг бүсгүйчүүд үүрч явна.

Хүчирхэг бүсгүйчүүдийн төлөөлөл  болгож прокурорын байгууллагын "анхны эмэгтэй аймгийн ерөнхий прокурор" Нарангийн Цэрэннадмид, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор Загдхорлоогийн Оюундэлгэр нарыг  ярилцлага авахаар  урьсан юм.  

 

АНХНЫ ЭМЭГТЭЙ АЙМГИЙН ЕРӨНХИЙ ПРОКУРОР

Ахмад прокурор Н.Цэрэннадмид 1966 онд МУИС-ийн Нийгмийн ухааны факультетын Хууль зүйн ангийг төгсөөд, Улсын Ерөнхий прокурорын газрын Шалган зааварлах хэлтсийн хяналтын прокуророор томилогдон, ажил амьдралын гараагаа эхэлж, 35 жил прокурорын байгууллагад ажиллажээ. Үүнээс  8 жил нь  Сэлэнгэ аймгийн Ерөнхий  прокуророор  ажиллаж байсан байна.

Прокурорын байгууллагын дээд шатны прокуророор ажиллана гэдэг прокурор бүрийн хийж чадах ажил биш. Бусдадаа хүлээн зөвшөөрөгдсөн, бүх хяналтын чиглэлээр дадлагажсан,  зохион байгуулах чадвартай, дээд шатны прокуророор ажиллах хуулийн шаардлага хангасан прокурорууд Дээд шатны прокурорт томилогддог.

Ахмад прокурор Н.Цэрэннадмидтай  эдүгээ Сэлэнгэ аймгийн Ерөнхий прокурор Ж.Мөнхжаргал  ярилцсан юм. Гайхалтай нь энэ хоёр бүсгүйд ижил төстэй зүйл олон байлаа. Тухайлбал: Ж.Мөнхжаргал прокурор   аймгийн ерөнхий прокуророор  8 дахь жилдээ  ажиллаж байна. Хоёулаа  Өвөрхангай аймгийн харьяат, хоёулаа Толгойтын 12 дугаар сургуулийг төгссөн, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих чиглэлээр дагнан ажилласан, эршүүд, шулуун зан ааш нь хүртэл адилхан байлаа. 

Прокурорын байгууллагын нэгэн нэгжийг хоёр өөр цаг хугацаанд удирдан авч яваа хүчирхэг 2 бүсгүйн ярилцлагыг хүлээн авна уу.

 

- Улсын Дээд Шүүхийн дарга  байсан Л.Рэнчин, Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан  Г.Бахдал нар  Сэлэнгэ аймгийн прокурорын газраас ажил амьдралын гараагаа эхэлсэн. Мөн  1966-1971 онуудад  аймгийн прокуророор ажиллаж байсан гавьяат хуульч Д.Очирхуяг, прокурорын байгууллагын түүхэнд анхны аймгийн эмэгтэй прокуророор  таныг ажиллаж  байсан гээд бид та бүхнээрээ бахархаж байдаг. Таны  прокурорын байгууллагад ажиллаж эхэлсэн үеэс яриагаа эхлэх үү?

- Би 1966 онд МУИС-ийн Хууль цаазын ангийг төгсөөд Улсын прокурорын газарт хуваарилагдаж очсон. Тэгээд 7 дугаар сарын 4-ний өдөр коллегийн хурлаар орж, Шалган зааварлах хэлтэст хяналтын прокуророор шууд томилогдсон. Шалган зааварлах хэлтэс дөнгөж байгуулагдаад хэлтсийн дарга нь Ж.Гомбодорж прокурор байлаа. Хяналтын прокуророор томилогдоод хэдхэн хонож байхад наадмаар  үер /1966 оны үер/  болоод хот нэлэнхийдээ усанд автсан. Түүхий эдийн бараа бааз усанд автчихсан, прокурорууд дайчлагдан очиж, усанд норсон түүхий эд, бараа товарыг дэлгэж хатаагаад, шуудайлах ажил хийж билээ. Богд уулын арын халцгайгаар ноос, ноолуур, элдэв хангайн юмнуудыг чинь  дэлгээд тавьчихсан  байсныг санаж байна. Үерийн дайчилгаанаас ирэнгүүт Говь-Алтай аймгийн  прокурор Гунгаасүрэнгийн ажлыг шалга гэсэн үүрэг өглөө.

 

-Дөнгөж төгсөж ирсэн хүүхдийг аймгийн прокурорыг шалга гэж байгаа юмуу ?

- Тиймээ. Говь-Алтай аймгийн  прокурор Гунгаацэрэнгийн ажлыг шалгаж, коллегийн хурлаар оруул гэсэн үүрэг өгсөн. Гунгаацэрэн гэж прокуророо ч танихгүй, юуг нь ч шалгахаа мэдэхгүй, онгоцны билет, томилолтын мөнгө гэж гартаа барьж үзээгүй их мөнгө цүнхэндээ хийчихсэн хүн л Говь-алтай аймгийн прокурорын газар дээр очиж байлаа. Тэгээд эрх зүйн баримт, түүвэр, тэмдэглэл, тушаал гээд бүх л бичиг цаасыг нь  уншиж, нэг шинэ дэвтэр гаргаад түүн дээрээ үзсэн юмаа хуулж бичээд, мэдээг нь тулгаж үзсэн. Надад шалгуулсан хүн маань уйгаржин бичгээр бичсэн хэргийн түүвэр үзүүлнэ, тэгэхээр нь би үзүүлсэн түүврээ дахин үзүүлж магадгүй гэж бодоод өөрийн үзсэн  дээрээ  тэмдэг тавьж, уншиж байлаа. /инээв/ Дараа нь илтгэх хуудас бичиж, шалгалтын дүнгийн талаар аймгийн прокурорын газарт нь хэлэлцүүлээд ирж байсан юм. Хэлтсийн дарга Ж. Гомбодорж прокурор миний илтгэх хуудсыг нэг бүрчлэн үзэж, засаад  коллегийн хуралд оруулахад бэлэн болгосон. Тэр үед Д.Ёндондүйчэр гэж Улсын ерөнхий  прокурор байлаа. Ингэж л анхны шалгалтаа хийгээд, дүнг нь коллегийн хурлаар оруулж, энэ чинь  бас сүрхий нөхөр байна  гэж хэлүүлж байлаа.

 

-Тэр үед Шалган зааварлах хэлтэс ямар чиг үүрэгтэй байсан бэ?

 

-Шалган зааварлах хэлтэс прокурорын байгууллагын дотоод зохион байгуулалт, хяналт, бүртгэл, прокуроруудын сахилга, хариуцлага, хөдөлмөрийн бүтээл гэх мэт зүйлийг хариуцан ажилладаг байсан. Хэлтсийн даргаар Ж.Гомбодорж прокурор анх томилогдоод 10-д жил ажилласан. Шаардлага өндөртэй, хатуу чанга хүн байсан. Энэ хүнээс их ч зүйл сурсан даа. Сургуулийн ширээнээс дөнгөж ирсэн намайг  прокурор болгож төлөвшүүлсэн хүн бол Гавьяат хуульч Ж.Гомбодорж гуай гэж бодож, хүндэтгэж  явдаг. Шалган зааварлах хэлтэст  би 3 жил ажилласан. Мөрдөн байцаах хэлтсийн дарга н.Сүхбаатар гэж прокурор  байсан. Намайг нэг өдөр дуудаад  "Шалган зааварлах хэлтэст л байгаад байх уу?, өөр хяналтын чиглэлээр ажиллая гэсэн бодол байна уу?" гэж асуухаар нь би  "мөрдөн байцаах ажилд хяналт тавих хэлтэст ажилламаар байна. Заавал ерөнхий прокурорын газарт гэхгүй ээ, цэргийн прокурорт ажилламаар байна гээд хэлчлээ. Дүрэмт хувцас өмсдөг нь таалагдсан хэрэг. Тэгээд удалгүй Мөрдөн байцаах ажилд хяналт тавих хэлтэст хяналтын прокуророор томилогдсон. Түүнээс хойш аймгийн прокурорын орлогч, аймгийн прокуророор ажиллаж байсныг эс тооцвол  дандаа мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих чиглэлээр ажилласан.

 

-Таныг ажиллаж байхад   эмэгтэй прокурор  олон байсан уу?

 -Ер нь цөөхөн байсан даа. Улсын Ерөнхий прокурорын газарт гэхэд л надтай нийлээд 3 эмэгтэй прокурор байсан. Анх намайг сургууль төгсөөд очиж байхад Шүүхийн хяналтын туслахаар Бүжинлхам прокурор, мөрдөн байцаах хэлтэст Сүрэнжав гэж прокурор ажиллаж байсан. Хоёулаа тэр үеийн  Зөвлөл холбоот Улсад сургууль төгсөөд ирсэн прокурорууд байсан.

 

 

-Та Улсын Ерөнхий прокурорын газарт тасралтгүй 20 жил ажилласан байна. Хамт ажиллаж байсан прокуроруудынхаа талаар ярьж дурсвал?

-Би прокурорын байгууллагад 36 жил ажилласнаас Улсын Ерөнхий прокурорын газрын мөрдөн байцаах хэлтэст 17 жил ажилласан, 1986 онд Увс аймгийн прокурорын орлогчоор томилогдоод 4 жил ажиллаад, эргээд Улсын прокурорт ирж, мөрдөн байцаах хэлтэстээ ажилласан. 1993 онд Сэлэнгэ аймгийн ерөнхий прокуророор томилогдсон. Шалган зааварлах хэлтэст анх ажилласан  маань надад их зүйлийг сургасан байна гэж боддог. Намайг анх сургууль төгсөөд ирж байхад Улсын ерөнхий прокурор Д.Ёндондүйчир, дараа нь С.Бүдрагчаа, Ж.Балжинням гээд ерөнхий прокуроруудын  удирдлаган дор ажиллаж байлаа.  Гавьяат хуульч Ж.Гомбодорж  болон Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга н.Сүхбаатар зэрэг олон сайн хүмүүстэй ажиллаж их зүйл суралцсан.

Хамт ажиллаж байсан Даваасүрэн, Чулуун, Сүрэнжав, Сосорбарам прокурорууд бие биедээ нэр хоч өгдөг байж билээ.  Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга н.Сүхбаатарыг "Хар Сүхбаатар, "Биеэ даадаггүй Сүрэнжав", "Түргэн шуурхай Сүрэнжав гэх мэтээр бүгд нэг нэр хочтой болсон байдаг байсан. /инээв/

 

-Таныг анхны эмэгтэй аймгийн прокурор гэдгийг тэр бүр прокурорууд мэддэггүй байж магадгүй. Та Сэлэнгэ аймгийн прокуророор  8 жил ажилласан?

-Тийм ээ 8 жил ажилласан. Тэр үед  аймгийн прокуророор ажиллаж байсан эмэгтэй прокурор  байхгүй байсан. Сүрэн прокуророос аймгийн прокурорын ажлыг нь хүлээж авч байсан. Ирээд  мэдээ тайлан гаргахад бүртгэл хэрэгтэй гэж үзээд хяналтын  чиглэл бүрээр  бүртгэл гаргаад хуваагаад бүртгэдэг болсон. Тэр үед Хөтөл суманд  шүүх байгуулагдсан, прокурор байхгүй болохоор ажилд хүндрэлтэй байлаа. Улсын Ерөнхий прокурорт байдлыг танилцуулж, өдөр бүр шахуу ярьж, ойлгуулсны үр дүнд Хөтөл суманд сум дундын прокурорын газар байгуулагдахаар болж, анхны прокуророор одоо Орхон аймгийн прокурорын газарт ажиллаж байгаа Ч.Сэлэнгээг томилуулан явуулж байлаа.

 

-Сэлэнгэ аймгийн прокурорын газар системдээ ажлаараа олон ч удаа шалгарч байсан прокурорын газар. Аймгийн прокуророор ажиллаж байсан ажлын туршлагаасаа та хуваалцана уу?

- Бид нарыг ажиллаж байхад ч прокурорын газруудыг ажлаар нь байр эзлүүлдэг л байсан. Түрүүлсэн, шалгарсан байгууллагуудын ажлын туршлагыг нь  судалж, хяналтын ажлын үзүүлэлтийг байнга харьцуулан, цаашдаа ямар ажил хийх үү гэж төлөвлөн шахаж, шаардаж ажилладаг байлаа. Би прокуроруудын гаргаж байгаа эрх зүйн хэлбэрүүдийг бүгдийг нь нэг бүрчлэн үзэж хянадаг байсан.

 

-Та мөрдөн байцаах хяналтын ажлын туршлагатай. Прокурорууд хэрэг хянах, танилцуулахдаа  юуг анхаарах  ёстой гэж  бодож байна?

Хэрэг хянахдаа би эхлээд өөрсдөөр нь хэргийн үйл явдал болон процесс ажиллагааг нь  яриулна. Гомдлыг хэд хоногт хянасан, хохирогч, гэрч нар юу гэж мэдүүлсэн, мэдүүлгийн зөрүү юу байна, гэрч нар аль талдаа мэдүүлэг өгч байна гээд л яриулна. Сонсч байгаад дараа нь өөрөө хэргээ авч уншина, Тэгээд прокурор, мөрдөн байцаагчтайгаа  ярилцаж, шийдвэрээ гаргана даа.

Намайг Улсын прокурорт ажиллаж байх үед Улсын Мөрдөн байцаах газарт чухал хэргийн мөрдөн байцаах хэлтэс гэж байсан. Би энэ хэлтсийн 13 мөрдөн байцаагчийн хэргийг ганцаараа хянадаг байлаа. Чухал хэргийн мөрдөн байцаах хэлтсийн  мөрдөн байцаагч нараас хэн гэж прокуророор хяналт тавиулмаар байна гэсэн санал авч л дээ. Тэгэхэд бүгд надаар хянуулъя гэсэн юм билээ. Тэгээд л би тэдний хэлтсийг дагнан хянадаг байсан юм. Мөрдөн байцаагч нар  хүн амины хэрэг гарлаа гэхэд хэргийн газрын үзлэгт явж  ирээд, шууд л  тэмдэглэлээ бариад, ирдэг байсан. Би хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийг  уншаад, дараа нь заавал өөрөө хэргийн газар дээр очиж үздэг байлаа. Өдөрт хэрэг унших завгүй. Хэрэг танилцаад, танилцуулаад л таардаг байлаа шүү дээ. Мөрдөн байцаагч нараа 3 хуваадаг байсан. Зарим мөрдөн байцаагчийн хэргийг өөрөөр нь яриулна,  уншиж  хянахгүй бол болохгүй гэж үзсэн хүнийхээ хэргийг нэг бүрчлэн уншина, заримаас нь танилцдаг байсан.  Хэрэг шалгах, хянах төлөвлөгөө гаргана, хянаад түүвэр хийнэ. Би 13 мөрдөгчтэй ажиллаж байхдаа хүн болгон дээр шалгаж байгаа байгаа хэргийнх нь  судалгааг гаргаж,  хянадаг байсан. Цагдан хорьсон хүнтэйгээ өөрөө очиж уулздаг, тэр хүнийхээ  төлөө маш их санаа зовдог байж билээ.

 

-Та прокуророор ажиллаж байх үеийн дурсамжтай, сургамжтай тохиолдлуудаасаа ярьж өгөөч?

-Ажил хийж байгаа хүн л алдаа гаргадаг. Түүнээс ор нэрийн төдий ч юм уу, тэгсхийгээд  хийсэн дүр эсгээд байж байгаа хүн  алдаа гаргахгүй. Манай прокурорын байгууллага чинь дээрээсээ удирдлагатай, бараг хагас цэрэгжилттэй газар шүү дээ. Тийм ч байх ёстой байх. Би нэг удаа хариуцлага тооцуулж билээ. Чухал хэргийн мөрдөн байцаах хэлтсийн хэргийг хянадаг байх үед нэг орой Ерөнхий прокурор дуудаад, Улсын Цагдан сэргийлэх дээр оч,  нэг ажиллагаа  зохион байгуулагдах гэж байгаа гэлээ.  Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын  дарга нь Думбарай  гэж хүн байсан. Яваад очтол "маргааш ир" гээд, ямар асуудал шалгах гэж байгаа талаар хэлсэнгүй. Маргааш өглөө нь  мөрдөн байцаагч нартай хамт Хайрцагний үйлдвэр дээр очлоо. Тэнд очоод өмчийн асуудал шалгах юм байна гэсэн ерөнхий төсөөлөл аваад, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаад, баримт бичиг хураах ажиллагаанд оролцоод ирлээ. Эргэж ирээд хэргийн материалтай танилцах гэтэл гүйцэтгэх ажлын шугамаар авагдсан баримтууд гээд танилцуулсангүй. Хүмүүсийг цагдан хорино гэлээ. Би танилцаагүй байж хорих тогтоол батлахгүй гээд Ерөнхий прокурорт орж танилцуулсан чинь "надад танилцуулсан, тогтоолыг баталж өг" гэлээ. Дээд шатны прокурортоо захирагддаг зарчимтай хойно тогтоолыг батлаад өгчихлөө. Олон сарын дараа нөгөө хэрэг чинь Сангийн яам, Ардын хянан шалгах хорооны актаар өмч хөрөнгө завшсан нь тогтоогдоогүй  гээд хэрэгсэхгүй боллоо. Тэгтэл үндэслэлгүй хүнийг цагдан хорьсон гээд надад арга хэмжээ авч билээ. Тэр үеийн хуулинд Ерөнхий прокурор хэрэг биечлэн хянадаггүй, хяналтын прокурор гүйцэтгэх ажлын материалтай танилцах эрхгүй гээд хийдэлүүд байсан юм.

 

-Та одоо нотариатын байгууллагад ажилласаар л байгаа. Таны хүүхдүүдээс  мэргэжлийг тань өвлөсөн хүн бий юу.

-Би 2000 онд тэтгэвэртээ гарснаас хойш нотариат хийж байна. Тэтгэвэрт гарсныхаа дараа аймагтаа хүчирхийллийн эсрэг төвийн ажлыг хариуцаж,  цалин хөлсгүй 1 жил шахам хугацаанд  ажилласан. Дараа нь өмгөөлөгчийн шалгалт зарлагдахад өөрөө бэлдэж, шалгалт өгсөн. Мөн урьд нь хамт ажиллаж байсан Намсрайжав  нотариатын шалгалтанд орооч гэхээр нь 3 хоног бэлдээд, тэнцсэн дээ. /инээв/  Өмгөөлөгчийн шалгалт өгөөд 1 жил болоод нотариатч болсон. Одоо 17 жил ажиллаж байна. Нотариатын шалгалт  их хүнд байсан. Шалгалтад уначих бий гэж их эмээж байж билээ. Манайх 3 хүүхэдтэй. Нэг охин маань 2 жил прокурорын байгууллагад ажилласан. Одоо Хилийн цэргийн 101 дүгээр ангид  шалгагч хийж байна. Би чинь Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат. Нөхөр маань Сэлэнгэ аймгийн харьяат. Сэлэнгэ аймагт томилогдон ирснээс хойш  энэ нутагтаа суурьшин ажиллаж, амьдарч байна даа.

 

-Таны төрдөө үнэлүүлсэн шагналыг сонирхое. 

-Прокурортоо ажиллаж байхдаа Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон, Хууль зүйн тэргүүний ажилтан, Прокурорын тэргүүний ажилтан болон ойн медалиар шагнагдаж байсан.Нотариатын байгууллагаас  тодорхойлж 2018 онд  Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан.

 

 

-Та прокурорын байгууллагын хамт олондоо хандаж юу хэлэх бэ?

-Прокурор хүн  сайшаал магтаал, гавьяа шагнал авах гэж энэ ажлыг хийдэггүй. Ар гэр, амьдрал ахуйгаа орхиод  ажлын төлөө л гэж зүтгэж байдаг. Харин  гаргасан алдаа нь бага гэлтгүй хүний хувь заяатай холбоотой байдаг. Бидний гаргасан алдаа зөрчил "прокурор" гэдэг нэрийг сэвтээж байдаг. Иймээс залуу үе маань "прокурор" хэмээх нэр хүндээ хайрлаж, хамгаалж яваарай л гэж хэлье.

 

Прокурорын байгууллагын анхны эмэгтэй аймгийн прокурор, энэ байгууллагадаа тасралтгүй 36 жил ажиллахдаа хүнд хүчир амаргүй мөрдөн байцаах ажиллагаанд  тавих хяналт болон Сэлэнгэ аймгийн прокуророор ажиллаж, олон прокурор, ажилтнуудыг хяналтын ажилд сургасан энэ ахмад прокуророос одоо ч суралцах зүйл байна гэсэн бодол энэ ярилцлагыг уншаад  танд төрөх байх аа. Ахмад прокурор Н.Цэрэннадмид гуайдаа урт наслахыг хүсэн ерөөе.

 

Ярилцсан Ж.Мөнхжаргал

Эх сурвалж: sonin.mn

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

2024-05-02

Сард ТЭРБУМЫН санхүүжилттай ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ

2024-05-02

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана

2024-04-30

ТАНИЛЦ: Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил

2024-04-30
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417