Ц.Элбэгдоржийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орох хүсэлтийн хариуг Л.Мөнхбаясгалан өгчээ
Монгол улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудсаараа “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн билээ. Тэгвэл тус нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан “Үзэгчид таныг 30 жил "хошгируулсан" гээд дургүй байна шүү. Харин та " 3 сая инээд" шоу нэвтрүүлэгт орвол илүү зохимжтой...” хэмээн хариу өгсөн байна.