Сүүдэр /өгүүллэг/

Сүүдэр /өгүүллэг/

Дохиогоо хангинуулан одох галт тэрэгний хойноос хүсэж мөрөөдөхөөс гадна атаархаж шохоорхсон гунигтайхан харцаар ширтэн зогссон тав, зургаа орчим насны бяцхан охин галт тэрэгний бараа тасрахад эргэж гүйлээ. 

Төмөр замын далангийн шороо шууж зогссон хориод насны бүсгүйн дэргэд хүрч очоод шуухитнан зогссоноо тэртээ зүүн урд зүг рүү жигүүрээ алгуур алгуур дэвэн нисэх хос тогорууг хараад - Энхмаа эгч ээ, тэр ээ тогоруу гэж баярлан хэлэв. Бүсгүй өрөөсөн гартаа хүрзээ барьж нөгөө гараараа хөлсөө шудраад 

- Тийм байна гэвэл өнөө охин 

- Энхмаа эгч ээ ! та надтай цуг явж ангаахай үзнэ гэсэн чинь яасан бэ гэж эрхлэнгүй хэлэхэд 

- За за тэгье! Цайны цаг ч болчихлоо гээд хүрзээ далангийн шороонд зоож орхиод охины гараас хөтлөн довцогт сайр лээ алхлаа. 

Охин дэгдэн, дэвхцэн эрхэлж явах завсраа 

- Энхмаа эгч ээ. Тогоруунууд юунд явчихдаг юм бэ? 

- Ангаахайнууддаа хоол авчирч өгөх гээд 

- Тийм холоос уу? 

- Тийм ээ, амттай хоол хол байдаг юм 

- Тэгээд өдөр болгон уу? 

- Өдөр болгон 

- Ангаахайнууд нь өдөр болгон амттай хоол нэхдэг юм уу? Гэхэд Энхмаа залхсан байдалтай 

- Тийм ээ гэж хэлэхэд 

- Тэгээд яасан хурдан эргээд ирдэг юм бэ? 

- Далавчтай юм чинь гэлээ. Охин хэсэг бодол болсноо 

- Тэгвэл миний ээж баавгайтай чихэрт явчихсан байх аа 

- Яагаад? Гэж Энхмаа сэртэсхийн асуув 

- Яагаад гэвэл би ээжээсээ өдөр болгон баавгайтай чихэр нэхдэг байсан юм. Ээж минь “ Тэр баавгайтай чихэр чинь ийм зэлүүд хөдөө байдаггүй юм. Хот гэдэг хол оо газар бий. Ээж нь хот орохоороо л авчирч өгнө гэдэг байсан юм. Миний ээж далавчгүй болоод л удаад байгаа байх, тийм ээ гэв. Энхмаа юу ч бодсонгүй зүгээр л 

- Ээж нь баавгайтай чихэрт яваагүй байх аа гэлээ. Охин, 

- Тэгээд юунд явсан юм бэ гэж шалахад 

- Мэдэхгүй л дээ гээд энэ охины ээж өнгөрсөн зун засварын хэсгийн нэг залууг дагаад охин, нөхөр хоёроо орхиод хот руу явчихсныг саналаа. “ Хот орох юмсан. Чихэн дүлий, нүдэн балай энэ зэлүүд говьд сормуусаа гандтал түлэгдэж байх гэж. Энэ нэг юмыг хот шилжье гэхээр дуугарахгүй юм. Гүрвэл болох гээгүй бол юундаа хорогддог байна аа” гэж бухимдаж явдагсан гэж бодлоо. Тэгтэл ч довцогт сайрт ирлээ. 

Өчигдрийн улаан хоормогоор эргэлдэж байсан үер татарч, ус нь элсэнд шигэн ор мөргүй арилжээ. Тогорууны хоёр ангаахай хоолоо нэхсэн хэвээр амаа ангайлган байхыг хараад Энхмаа “ Үгүй ээ, мөн сүрхий амьтас аа” гэтэл охин ч “ хөөх” гээд ухасхийв. Энхмаа “ Байз , эндээс нь. Сүүдрээ тусгачихна” гэв. Охин, 

- Сүүдэр тусвал яадаг юм? 

- Ээж нь голоод явчихдаг юм 

- Ээж нь яагаад голдог юм? 

- Чи сүүдрээ харахгүй юу? Хар өнгөтэй байгаа биз дээ. Хир болчихдог юм гэлээ. Энхмаа 

- Үгүй мөн сүрхий амьтас аа. өчигдрийн үерт гэр мал, төмөр зам юу эс сүйдлээ дээ. Тэгэхэд энэ хоёр амьтан яагаа ч үгүй гээд охин лээ хартал ангаахайг өхөөрдөн ширтэж байсан хоёр хөөрхөн нүдэнд нь нулимс мэлтэгнэн, уруул нь чичирч зогслоо.

Энхмаа гайхан хувьсхийж : 

- Яав аа, миний дүү яав гэж гараас нь атгав. Охин 

- Миний ээж намайг голоод явчихжээ гэж чичирхийлсэн хоолойгоор хэлэхэд 

- Яалаа гэж! Ийм хөөрхөн охиныг яалаа гэж голдог юм гэхэд 

- Голоод явчихсаан. Ээжийн явахын урьд өдөр ээжтэй юм яриад л байсан ах “ наршчихна” гээд намайг сүүдэртээ суулгасан юм. Тэгээд л миний ээж намайг голоод явчихсан. 

- Яалаа гэж, яалаа гэж хэмээн Энхмаа яаж аргадах учраа олохгүй сандран 

- Хүний сүүдэрт ганцхан шувуу л хиртдэг юм. Ганцхан шувуу гээд охины мөрөөр тэвэрч орчин тойрноо гайхашран харвал ангаахайны үүр алсаас өндөрлөгдсөн үерт автахын аргагүй газар засагджээ. 

Гэтэл тэртээ зүүн урдаас хос тогоруу “ гурр, гурр” гэсээр жигүүрээ алгуур дэвэн айсуй.

 

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Ц.ТҮМЭНБАЯР

14
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417