Үрт амьтан /өгүүллэг/

Үрт амьтан /өгүүллэг/

Дэмбээ их талд тарлантан хөхрөх Оорцогийн хэдэн өндрийн барааг харж, гулалзтал алхаж явсан тэмээнийхээ бурантгийг татасхийв. 

“Одоо болсон байлгүй. Нутгийн дээс алхаад хэдэн саахалт явчихав даа” гэж бодов. Тэгээд тэмээгээ сөглөн хэвтүүлж, урд бөхөд нь өлгөсөн хурганы уутыг авч, улаан замаас холдон хэдэн сөөсийсөн цагаан дэрсний дэргэд уутныхаа амийг яран, ёроолоос нь сэгсрэн тохой хэрийн дээсний тасархай мэт нэг юм, сурны өөдөс мэт гогцоорсон хэдэн юм унагаж, лав ямар нэгэн шившлэг үг хэлдэг байх...” гэж санаснаа зурсхийн орж ирснээр нь “ Дэлхий дээрээ дэгдэж яв” гэж шивнэв. 

Тэгээд нэг л их ёс төртэй үйл бүтээсэн мэт тээхийн зогсохдоо, газрын өнгөтэй урт амьтан, сөөм хүрэхгүй гурван нарийхан үрээ өөртөө дөхүүлэн мурилзахыг хараад эргэжээ. Тэр унаа тэмээгээ хэвтүүлэх зөөлөн газар нүдээрээ эрэлхийлэн баахан явснаа сая эрснээ олсон мэт бурантгаа сулхан дугтран хэвтүүлж мордоод ирсэн замаа орхин, нар жаргахаас өмнө айлын бараа харахаар тэмээндээ бутан толгой хамхуул өвс шүүрүүлэн алхуулав. Дэмбээ гурван өдөржийн газрыг өдөртөө хээв нэг залгах мэт ирсэн тэмээгээ нэг бахархан, нэг өрөвдөн, сайн амрааж аваад өглөө замаа хөөе гэж бодож явлаа. Дэмбээгийн цээжинд нэг их өгөөмөр өрөвч сэтгэл шуудайд хийсэн унгас шиг цэндийж байх шиг санагдана. Тэр буцаж очоод жингийн даамал Дандий, хөтөч Гэпил хоёрт, өөрийгөө хэтэрхий элэг барьж, хурууны үзүүрт ялимгүй юманд зарлаа хэмээн хэлэх хэлэхгүй үгээр дайрч, бухимдаж хорссон сэтгэлээ тайлна хэмээн санаж яваагаа ч мартаж орхисон байлаа. 

Бутат хөндлөн гүвээ нуруу дамнан бор толгод шар хөндийгөөр хөвөрсөн халзан замд гарсан нэг гал жингийн цуваа гурав дахь буудлаа буугаад байтал ийм нэгэн явдал болжээ. Хөтөч Гэпил өглөө тэмээ мал, ачаа сэлтээ болгоож явснаа “Ээ хайрхан минь” хэмээн нэг дуу тэнгэрт , нэг дуу газарт хадаан төдөлгүй майхны амаар нүд нь орой дээрээ гарчихсан “ өнөө гайхал чинь бас хүрээд ирчихэж” гэснээ “ ямар гай дагаад байна аа та минь” гээд эргэжээ. Чингэхэд нь Дандий, дэмбээ хойр гайхан босож гарвал, Гэпил аяаа бараа руугаа сэмээрхэн нударгаа далбагануулан заагаад үг хэлэхгүй цаашаа харайх нь тэр. Мань хоёр түүний заасан зүг рүү нь хартал, Гэпил тээр тэнд цэрвэн зогсоод “Цаад... өнөө гурав дахь тэмээний дээр...” гээд бас л хэдэн алхам чанагшлан зогсжээ. 

Хоёр жинчин Гэпилийн зааснаар шорыг нь унагаж мулталсан ачаан дээр очвол, үнэхээр нэг урт хорхой мушгиран хэвтээстэй, тэдний бараанаар толгойгоо цогнойлгон хэлээ гялалзуулж байлаа. 

Чингэхэд нь хэзээний гүжир, гүндүүгүй Дэмбээгийн дүрсгүй зан хөдөлж, мөнөөхөн урт амьтныг шилэн дээрээс нь чимхэж, Гэпил рүү гүйх агаад, цаадах нь бут дэрсэн дундуур таварсан тэмээ шиг дэнтэй дунтай харайн холдоод, “Чамайг наашаа ахиад дөхдөг юм бол данхар толгойгий чинь хагалаад өгч дөнгөнө шүү, шидэл минь” гэснээ газраас барьцтай аргагүй чулуу шүүрэн авч, нэг гараараа ум хумгуй шороо цацан “ чи наадхаа хаяна уу, үгүй юү” гэж хашгирсаар байлаа.

Гэпил урт хорхойн бараа харж чаддаггүй, айж эмээдэг ажээ. Дэмбээ нөхрөө айлган ойрдоо инээгүйгээрээ инээж бах таваа ханган зогстол Дандий бүлтэн нүдээ аяганаас нь бүлт үсэрмээр бүлтэгнүүлэн сандарч “Хөөе дамшиг минь, наадхаа хараач “ гэв. Дэмбээ гартаа муригнах урт амьтнаа ажвал гэдсэн бие нь улаан нялга, хавирга нь гэрэлтэн харагдах шиг болоход нуруу нь хүйт оргиж үс нь рвийх нь тэр. Тэр “Муугаа үзэх хүнд могой хөлөө үзүүлдэг юм” гэсэн үг дуулснаа санаж бие сэтгэл нь дорхноо донсолжээ. Тэгээд “Надад хавирга нь харагдав уу, хөл нь харагдав уу “ хэмээн сэжиглэн ширвээтэж өнөөх амьтнаа тавих байх газраа олж ядан байтал Дандий “Үгүй хө, ингэтлээ мөлхөх гэж... хавирга нь хэрзийж байх шив ээ. Газар тавиач, зовсон амьтны үйлийг нь үзэж байх” гэж сандран өгүүлэхэд Дэмбээ сая гартахаа газар тавибал өнөөх нь нөө л хэвтэж байсан ачаа руугаа хөдөлж цөхөн мөлхжээ.

Тэгэхэд нь Дандий “Базарваань хум пад... хүйтэн цустай амьтныг хөөрхий ингэж болдог юм болов уу. Наадах чинь хөө зүдэж яваа амьтан байна даа” гэв. Дэмбээ гэмшсэн ч юм шиг бас сэжиг сүжгийн манан сэтгэлдээ хөшилдүүлэн алмайрч байтал Дандий дахиад “ Энэ ер нь нэг жиг ургалаа шүү. Гурван шөнө нэг тэн дээр ирж хонодог. ...нэг жиг байна даа хө” гэснээ бүлтэн нүдээ дүрлэгнүүлэн бөхийж “Арай бид зулзагыг нь тээж яваа юм биш байгаа даа, аль чи нааш ир, үүнийг тайлж үзье” гэжээ.

Хоёул шалбалзан баглаатай ачаагаа задлан үзвэл үнэхээр нэг адсаганы завсар сурны өөдөс шиг гурван бор юм үрчилзэн хөрвөж байлаа. Мань хоёр адсагатай нь урт хорхойдоо дөхүүлэн тавибал цаадах нь элэг гэдсээ нялга болсноо ч үл анзааран тэмүүлэн очиж мушгиран эвхэрчээ. Дандий хөлстэй духаа ханцуйгаараа шудран арчаад “ Ваа зайлуул... үрт амьтан гэдэг...” гэж уулга алдаад “Дэмбээ минь чи л наадхахаа аваад мордохоос...нутгийн чулуу төөрүүлж болохгүй...Оорцог хайрханы амьтан байлгүй...тэр аяараа лус ч байгаа юм бил үү? Үхтэл үр гэж энэ дээ...ийм нүдэнд зэвүүн амьтнаас, тийм хүч тэнхээ, зөөлөн сэтгэл гарна гэдэг...хүнд ярихад нь үнэмшимгүй юм...явж үз ! бидэнд хараал хорлолоо цацах ч юм бил үү. Хэлэх ч юм биш” гэж адган өгүүлэв.

Дэмбээгийн сэтгэлд нэгэн зуур “Юун ч сүржин юм. Энд нь орхичихно биз” гэж бодсоноо, өөртөө дэм эрэх санаатай Гэпил рүү харвал цаадах нь тээр тэнд овойж товойгоод сууж байлаа. Чингэхэд нь эгдүүүцэн түүн рүү хэд хялалзаад өнөө урт амьтан руугаа харвал тэр өөдсийн чинээ үрээ өмөөрч хамгаалах аятай нүдээ гялалзуулан, хэлээ булталзуулан, ууртай эвхэрч байлаа. Дандий түүнийг нь ухаарсан янзтай толгойгоо бөнжигнүүлэн сэгсэрч “Түргэлж үз хөл хөнгөнөөр нь миний хар атаар яв" гээд хот орон газар сольж өмсөх дээл хувцас хийсэн хурганы уутаа суллан өнөө урт хорхойгоо зулзагатай нь хийх гэж Дэмбээг нудран ханджээ. Тэгээд л Дэмбээ уул мэт хар ат унаалан замд гарч зорьсоноо бүтээгээд буцаж байгаа нь энэ ажээ. Дэмбээ атан тэмээнийхээ зөөлөн явдалд бүүвэйлэгдэн юундаа ч яльгүй юманд зарагдлаа хэмээн гоморхож явав гэж, харин ч үрт хүний үйл бүтээсэн хүний цатгалан халуун царай гэрэлтүүлэн явлаа.

 

Монгол улсын төрийн шагналт, Ардын уран зохиолч Сормууниршийн Дашдооров 

10
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417