Даргын гэр нүүлгэж явсан алба хаагчид осолдож Онцгой байдлын нэг ажилтан нас баржээ
Энэ сарын 12-ны өдөр Онцгой байдлын албан хаагч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Тодруулбал, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар ажиллаж байсан Дэд хурандаа "Б" Булган аймагт шилжин ажиллаж, гэрээ Өвөрхангай аймгаас нүүлгэхээр болжээ. Ингээд аймгийн Онцгой байдлын газрын даргатай тохиролцон албаны машинаар тус газрын хоёр албан хаагч, ШШГГ-ын нэг алба хаагчын хамтаар нүүлгүүлжээ.
Уг албан хаагчид гэрийг нь нүүлгэн ачиж явах замдаа осолдож, Онцгой байдлын газрын нэг албан хаагч газар дээрээ нас барсан байна.