Э.Одонгэрэл: Лондоны гудамжинд жагссан нь монгол хүн бүрийн төлөө юм

Э.Одонгэрэл: Лондоны гудамжинд жагссан нь монгол хүн бүрийн төлөө юм
“Зууны мэдээ” сонины дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй элэг нэгт монголчуудынхаа үзэл бодлыг хүргэж байх үүднээс  “Миний Монгол” буланг санаачлан эхлүүлж байна. Анхны зочноор Анийслэл Лондон хотноо  ажиллаж, амьдардаг Монгол Улсын иргэн Э.Одонгэрэлийг урилаа.
 
-Та Ерөнхий сайд асан С.Баярыг Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суух Элчин сайдаар ажиллах ёс суртахууны эрхгүй хэмээн үзэж түүнийг эргүүлэн татах хөдөлгөөнийг  Лондонд зохион байгуулсан таван иргэний нэг. Тэгвэл  С.Баяр огцорсноос хойш бас багагүй хугацаа өнгөрлөө. Тэмцлийнхээ үр дүнг та юу гэж дүгнэж  байна?
 
-Монголд шүүх засаглалын бүх систем гажуудчихжээ. Хууль зөвхөн ядарсан хүмүүс, жирийн иргэдийг шийтгэхэд үйлчилдэг. Түүнээс биш мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүст хууль огт үйлчлэхгүй байна. Үүний  тод жишээ нь С.Баяр юм. Ганц түүгээр ч зогсохгүй  улс төр, эдийн засгийн том бүлэглэлийн булхай өнөөдөр яригдаж байна.
Өөрөөр хэлбэл, С.Баяр гэдэг  зөвхөн нэг хүн биш юм. Энэ бүхэл бүтэн бүлэглэл, нэг системийн асуудал юм. Уг нь энд цөөхөн хүн, 30 орчим гэр бүл байгаа. Гэтэл энэ  хүмүүсийн нэгэнд нь ч өнөөдөр хариуцлага тооцсонгүй,  хорьж цагдаж чадахгүй байна. Үүнээс  Монголд шударга ёс тогтох аргагүй гэдэг нь харагдана. Бидний таван эмэгтэй тухайн үед С.Баярыг огцруулаад зогсохгүй түүнд  хариуцлага тооцох ёстой гэсэн шаардлага тавьж цаг заваа гаргаж, олон хоног Лондонд жагсч байхдаа энэ тэмцэл,  хөдөлгөөнийг  эх орондоо байгаа  монголчууд маань цааш түрж, эцсийн үр дүнд хүргэх байх гэж итгэж зорьсон. Лондонд байгаа монголчуудад нэг хэсэг цаг  байтугай  нэг цагийн зав гаргахад  хэцүү байдаг. Зав муутай, үргэлж ийш  тийш гүйж ажлаа төлөвлөж явдаг. Дээр нь  бүгд гэр бүлтэй,  үр хүүхэдтэй улсууд. Тиймээс цаг зав гаргах  маш хүндрэлтэй байдаг. Энэ нөхцөлд бид хөдөлгөөн өрнүүлж тэмцсэн. Тэр тэмцлийн дүнд С.Баяр Элчин сайдаас огцорсон. Гэтэл бидний эхлүүлсэн тэмцлийг энд үргэлжлүүлж, түүнийг хууль хяналтын байгууллагуудаар шалгуулж, гэм буруутайг  нь тогтоолгож, хариуцлага тооцуулах талаас шахалт, шаардлага тавихад  эх орондоо байгаа монголчууд маань маш идэвхгүй байгаад харамсч байна. Бидний зорилго үр хүүхэд, ирээдүй хойчийнхоо сайн сайхны төлөө юм шүү дээ.
 
-Та бүхэн С.Баярыг хилийн чанадад  долоон хаустай гэх мэдээлэл, түүнчлэн  оффшор дансны талаарх баримтуудыг ямар эх сурвалжаас авч байв?
 
-Бид Англид байгаа ч мэдээлэлд, тэр тусмаа Монголынхоо талаарх мэдээ мэдээлэлд ойрхон байдаг.  Миний хувьд Санхүүгийн техникум,  МУИС-ийг төгссөн, эдийн засагч мэргэжилтэй. Тиймээс оффшор данс ямар учиртай болох талаар уншиж судалсан, тодорхой хэмжээнд мэдлэгтэй байсан. Англид гэхэд л Засгийн газарт ажилладаг албан хаагчийн аав оффшор данстай болоход тэр хүн уучлал гуйгаад огцорч байсан тохиолдол бий. Оффшор дансанд дандаа буруу аргаар олсон мөнгөө нуух зорилгоор хийдэг. Гадаад ертөнцөд бол тэнд  хүний наймаа, зэвсгийн наймаа, мөнгө угаалтаас олсон ашгаа хийдэг. Сүүлийн үед гарсан террористуудын аллага их хэмжээний мөнгөөр зохион байгуулагдсан нь оффшортой холбоотой гэсэн мэдээллүүд олон улсын түвшинд гарч байсан. Манайх шиг ядуу орнуудын төр, засгийн удирдлагад байгаа хүмүүсийн мөнгө тэнд нэлээд байдаг юм байна лээ.Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн байгууллагаас тэр бүхнийг ил болгож зарласан. Дээр нь сошиал орчин мэдээллийг маш шуурхай тарааж байна. Өнөөдөр нэг улсад очиж эзлээд хамаг баялгийг нь хурааж авч колоничилдог үе дуусчээ. Гудамжинд нэг хүнийг барьж аваад зодчиход интернэтээр маш хурдан түгж байна шүү дээ. Тиймээс Лондонд төдийгүй дэлхийн өнцөг  булан бүрт  байгаа монголчууд Монголынхоо төдийгүй дэлхий дахины  мэдээллийг маш шуурхай авдаг. Тухайн үед Г.Уянга, Х.Нямбаатар, Ж.Батзандан нарын гишүүд нөхцөл байдлыг тодорхой дэвшүүлж, ярьсныг бид мэдээллийн сувгуудаас харж, сонсч  байсан. Үүний дараа С.Баярыг Элчин сайдаар ирэх гэж байгаа гэхэд арай үгүй байлгүй дээ гэж бодсон. Гэтэл УИХ нь хэлэлцээд ирүүлчихсэн байсан. Тэгэхээр манайд бүх систем нь тэр хүнд үйлчилсэн байдал харагдаж байгаа юм. Тиймээс  бид шударга шаардлага тавъя гээд эхний өглөө С.Ичинхорлоо бид хоёр хамт очиж Элчин сайдын яамны үүдэнд  зогссон. Гэхдээ бид тухайн үед олон хоног үргэлжилсэн үйл явдал болно гэж бодоогүй, тийм төлөвлөгөө байгаагүй.
 
-Монгол, Английн хооронд  найман цагийн зөрүүтэй. Тухайн өдөр  Монголд  түрүүлээд өглөө болчихсон. Сүхбаатарын талбайд  гурван эмэгтэй нүцгэнээр жагссаныг  цагдаа нар баривчлаад явж байлаа. Лондонд жагсаал эхлүүлсэн  та хоёрт дарамт шахалт ирж байв уу?
 
-Биднийг хэн хорих билээ. Харин Элчин сайдын яамны яг үүдэнд биш замынх нь  эсрэг талд жагсдаг журамтай юм билээ. Зогсох байршлаа бол бид өөрсдөө сонгоно. Тэнд жагсч цуглахаас эхлээд бүх эрх нээлттэй. Ардчиллын үндсэн зарчим дахь хүний эрхүүдийг бүрэн хангадаг. Хүн амьд явах, үг хэлэх, жагсах, үзэл бодлоо илэрхийлэх, эрүүл байх эрхтэй атал манай улс Үндсэн хуулийнхаа тэр заалтуудыг хэрэгжүүлдэггүй, харин ч зөрчдөг. Хүн амьд явах эрхтэй гэчихээд тэр эрхээ заавал зөвшөөрөл авч баталгаажуулах ёстой юм уу, хаашаа юм. Жагсах эрхтэй гэчихээд зөвшөөрөл авч баталгаажуулсан байх ёстой гээд байдаг. Тийм биш шүү дээ, хүн эрхээ эдлэх ёстой. Жагсах, цуглахаа урьдчилж мэдэгдэж болохоос биш заавал зөвшөөрөл авах албагүй. Харин жагсаал хөдөлгөөнтэй байх эсэх, хөгжим ашиглах эсэх талаар мэдэгддэг. Ардчилсан орнууд ийм. Бид тэр журмынх нь дагуу жагссан. Ер нь бол би нэг зүйлийг их гайхдаг. Лондонд утаагүй, манайхтай харьцуулахад хүний эрхийг зөрчсөн элдэв асуудал бага атал иргэд нь жагсдаг. Гэтэл утаандаа хордож, хохирч байгаа Улаанбаатарын иргэд маш идэвхгүй. Өвөл жаахан шогширч байгаад хавар болохоор мартчихдаг.  Лондонд байгаа монголчууд бид Улаанбаатарын утааны талаар маш их санаа зовдог, хоорондоо ярилцдаг. Олон чиглэлээр групп үүсгэж, мэдээлэл солилцдог. Яагаад гэвэл энэ хорт утаан дотор бидний хайртай хүмүүс, ээж аав, үр хүүхэд, элгэн садан, ард түмний нэг хэсэг нь байгаа шүү дээ. Хүний байж болох хэмжээнээс 35-40 дахин их утаатай, бүр хорт хий дотор гурван сая монголчуудын тал нь амьдарч байна. Монголыг утаагүй болгох шийдлийн  тухай Лондонд байгаа монголчууд байнга ярьдаг юм.
 
-Утааг бууруулах ямар шийдлийг та бүхэн дэвшүүлж байна вэ?
 
-Манай улс социализмын үед хавар болохоор мод тарьж услах, бүх нийтийн цэвэрлэгээ гээд олон ажил зохиодог байсныг бодлогоор болиулсан нь харамсалтай. Ядуу зүдүү, утаатай байлгах чинь бодлого юм биш үү. Тэгээд өвөл болохоор утааг арилгана гээд өчнөөн тэрбумаар нь мөнгө төсөвлөж  эрх мэдэлтэй хүмүүс нь өөрсдөө идэж уудаг. Тиймээс иргэд өөрсдөө идэвхтэй байж, асуудлаа шийддэг байх хэрэгтэй. Лондон 1930-аад оны үед маш их утаатай байсан орон. Үүнийгээ яаж шийдсэн бэ гэвэл иргэд нь нэг хавар бүгд гудамжиндаа гарч бүх нийтийн цэвэрлэгээ хийж, хотоо цэвэрлэж мод тарьсан нь маш том ногоон байгууламж парк  болсон. Тэрийг өнөө хүртэл хэн ч худалдаж авах эрхгүй нийтийн өмч юм. Ер нь Лондонд ийм парк олон бий. Үүгээр  тэд утааны асуудлаа 100 хувь шийдсэн. Манайд  ийм хөдөлгөөн өрнүүлж, 100 айл, Долоон буудлын орчмыг парк болгох хэрэгтэй. Утаа гаргаж байгаа гэр хорооллын янданг цөөлье гэвэл иргэддээ  бага хүүтэй зээл олговол  нэг ч айл ороогүй хоосон  орон сууцны хороолол нийслэлд  өчнөөн байна. Тэр байтугай гэр хорооллын бүх айлыг оруулах хоосон байшин байгаа юм билээ. М/квадратыг нь хямд үнээр тооцоод улсад өгье гэсэн компаниуд ч  байдаг. Гэтэл төрийн байгууллагынхан тэгж авахаар надад ашиг гарахгүй нь гээд  заавал өөртөө ашиг унагааж “цавчаа” гаргах гэж зөвшөөрдөггүй гэсэн.
 
-Лондонд одоо хэчнээн монгол хүн ажиллаж, амьдарч байна?
 
-Хүүхдүүдийг оруулбал  3000-аас хэтрэхгүй. Дээхнэ үед нэлээн олон, бараг 10 гаруй мянга хүрч байсан юм. Ихэнх нь эх орон руугаа  буцсан.
 
-Та хэзээ Лондонг зорив. Эх орондоо ирэх бодол байдаг уу?
 
-Бид МУИС-д багшилж байгаад  хэл сурах зорилгоор анх Лондонг зорьсон. Буцаж ирээд удалгүй  хоёр жаахан охиноо хөтлөн гэр бүлээрээ явах шийдвэр гаргасан. Гол нь  нэг охин  маань тархины гэмтлээс шалтгаалж  бие муутай байсан учраас эмчлүүлэх шаардлага гарсан юм. Тэнд очоод 20 гаруй жил боллоо. Энэ жил том охин маань их сургуулиа төгсч байна. Эмч мэргэжил эзэмшиж байгаа. Сүүлийн үед бидний нас  ч явлаа, хүүхдүүд маань ч  өссөн учраас буцаад эх орондоо ирэхийг бодох болсон. Иймээс өнөөдөр эх орондоо түр хугацаагаар ирээд байр орон сууцнаас эхлээд бүх зүйлээ төлөвлөөд явж байна. Монгол хүн, морь хоёр эх орон руугаа зүтгэдэг гэж үг бий шүү дээ. Удахгүй эх орондоо ирнэ. Ер нь гадаадад байгаа монголчууд маань бүгд л энх орондоо ирэхийг боддог. Гол нь энд ирээд ажил олдохгүй, олдлоо ч цалин багатай. Баялаг ихтэй орон боловч баялгаа гадныханд хямд өгч эдийн засаг нь суларч, өөрсдөө өлөн зэлмүүн амьдарч, дээгүүрээ авлига хээл хахуульд автаж, шударга бус байдал газар авсан нь харамсалтай. Лондонд байгаа монголчууд үүнд сэтгэл зовдог.
 
-Энэ байдлаас гарах гарцыг юу гэж харж байна?
 
-Лондонд байгаа монголчууд энэ байдалд санаа зовж, хэлэлцүүлэг өрнүүлдэг. Гарц олон бий. Сэтгэл гаргаж хийхгүй байна. Гол нь иргэд өөрсдөө өөрчлөгч, санаачлагч байх хэрэгтэй. Ядаж л амралт, баяр ёслолыг архи ууж, хорхог боодог идэж өнгөрүүлэх биш ажил хэрэгч байдлаар, сайн сайхан болох тухай ярьж  өөдрөг сайхнаар тэмдэглэж болно шүү дээ. Миний хувьд 10 жилийн өмнө “Англид болон Монголд бизнес эрхлэхийн ялгаа” нэртэй жижиг ном бичсэн. Энэ чиглэлээр судалгаа хийдэг. Өнөөдөр Монголын төрийн албаны бүтэц, орон тоо  улам хэтэрч  үрэлгэн зардал их байгааг өөрчлөх хэрэгтэй. Тухайлбал, нийслэлийн татварын алба  олон хүнтэй  байх шаадлагагүй. 20 ажилтантай байхад хангалттай. Засаг захиргааны нэгжийн тоог ч цөөлөх хэрэгтэй. Тийм олон баг, хороо байх нь төсөвт дарамттай.
 
-Тантай уулзахаас өмнө нийгмийн сайн сайхны төлөө  олон ажил зохион байгуулдаг, нийгмийн зүтгэлтэн гэж сонсч байлаа?
 
-Лондонд жил бүр монгол хүүхдүүдээ цуглуулж “Хүүхдийн баяр” зохион байгуулдаг уламжлал тогтоод 15 жил болж байна. Мөн хүүхдийн, шинэ жилийн баяр тэмдэглэх ажлыг анх санаачилж  монгол өвлийн өвгөн, цасан охинтой үндэсний уламжлалаа  шингээсэн баяр   хийдэг байсныг одоо  залуу гэр бүлүүд  маань үргэлжлүүлж  байна. Хүүхдийн баяр тэмдэглэх нь чухал ач холбогдолтой. Өнгөрсөн жил 230-аад хүүхэд цугласан.Энэ үеэр спортын бүх төрлийн уралдаан зохиодог. Ээж аавууд нь ч гэр бүлийн найзууд болдог. Монголдоо хийсэн ажлууд ч бий. ЭХЭМҮТ-д хүүхдийн  тархи мэдрэлийн тасгийг тохижуулж, бөөр, дотрын тасгийг хүүхдийн номын булантай болгосон. “Гүнж” төвийн охидод  таван оёдлын машин бэлэглэж байлаа. Улаанчулуутын хогийн цэг дээр байгаа хүүхдүүдийг гэртэй болгох ажлыг санаачлан зохион байгуулж байлаа. Цөөхөн монголчууд бид  хоорондоо эвтэй байж, бие биеэ хайрлаж хүндэлж, өөрсдийнхөө төлөө санаачилгатай, ажил хэрэгч байвал улс маань урагшилна, ард түмний амьдрал ч сайхан болно доо.
 
 
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417