Нангиад хатан /өгүүллэг/

Нангиад хатан /өгүүллэг/

Нангиадын хаан дэлбэртлээ уурлаж:

- Өөрсдийгөө ихэд бодож биеэ тоон, сэхлүүн зан гаргахаас илүүг мэдэхгүй  будааны уутнууд минь. Үе үеийн хаадын өдрийн бодол, шөнийн зүүдэнд өчнөөн зуун жил нэрий нь санахад л зүрхээр нь хатгуулж ирсэн умардын зэрлэг Хүннүг яая гэж бодож байна. Одоо цагаан хэрмийн цаана юу юугүй галт сумаа бороо шиг асгах гээд ирчихээд байна. Гэтэл бие биетэйгээ эрх мэдэл булаацалдахаас өөр юманд ухаанаа зарж мэддэггүй сайд, түшмэдтэй би өөрийгөө хаан гэж бодохоос ч ичиж байна. Та нарын хоорондоо цэцэрхээд байдаг эрдэм чадал чинь хаана байна. та нарт Хулгана барихын төдий муурын мэх ч олох арга алга. Ерөнхий сайд та маргааш өглөөний нарнаар наад чулуунаас ч хөлдүү бөнгөрөө цаазын илдэн дор яаж тавихаа шийдээрэй хэмээгээд суудлаасаа огцом босч их танхимыг орхин одоход ерөнхий сайд араас нь өргөн ханцуй, урт хормойдоо орооцолдон гүйж хүрээд,

- Эзэн дээдэс минь өршөөж хайрлаач, өчүүхэн миний үгийг ганцхан удаа сонсоотхооч. Умардын зэрлэгүүдийн төр улсыг өмхөрсөн мод, нуранган балгас болгох ухаан сийлэх гуравхан хоногийн хугацаа өгөөч хэмээн урт хонгилоор толгой дээгүүр гүйх шахам хурдлан алхах хааны хажууд шургачиж унах шахам даган гүйв. Хаан:

-  Хүннүгийн галт сумнууд чиний тэр мэргэн аргыг чинь дайзандаа хүлээж байх уу. Одоо болсон. Хэдэн жил хүлээх юм гэхэд сайд,

- Үгүй, хаантан хүлээгээч дээ, хүлээгээч дээ. Тэгвэл би одоо хэлье гэлээ. Хаан амсхийн зосгоход сайд чихэнд нь хэдэн үг шамдан шивнэв. Хаан анхааралтайгаар сайдаа хараад, ёжтой нь аргагүй инээвхийлэн:

- За яахав, өнөөдрийн дотор... гээд түргэн алхаж одлоо.


Нангиад хатан мөнгөн хүрээтэй толинд үрчлээ сууж, оо энгэсэгэнд түлэгдэн өнгө нь зэвхийрч хөхөрсөн нүүрээ харж, хурууныхаа өндгөөр хацрынхаа арьсыг дарж үзэхэд шаньюйгийн хатнаар өргөмжлөгдөж ирсэн орь залуу нас нь эргэн дурсагдлаа. Хааны тансаг ордонд эрх дураараа өссөн хаан угсааны гүнж хуурай халуун салхи, өвлийн тачигнасан хүйтэн тас няс буусан хатуу хахир умард хүннүгийн нутагт эсгий туурган дотор цасан шуурганаас хоргодож, малын шивтэр баасны үнэрт бөөлжис нь цутгаж, чоно шиг мах зулгааж амьдралаа дуусгана гэж даанч бодоогүй сэн. Мэргэн зурхайчийн үзэлд бууснаар энэ охиныг “эрлэг” шиг зэрлэгүүдийн шаньюйд богтолж гэмээ нь хожмын өдөр хойчийн нэгэн сайн өдөр умардын хүннүгийн төр тос шиг дотроосоо өтөж, голомт нь салхинд хийсэж, нангиадын төр нь төвширч, түмэн олон нь амгалан аж төрөх ерөөлт цаг ирнэ хэмээжээ.

Лянхуа хөлт нангиад хатны “илбэн”-д автсан шаньюй ханаж цадахыг мэдэхгүй тачаадан дэмийрч, төрийн албаа ч сайд шадрууддаа даатган онхи мартжээ. Хорин хоёр жилийг нэг л мэдэхэд ардаа орхиж, нангиад хатан хоёр хүү, хоёр охиныг шаньюйд бэлэглэв. Нутаг ус, эцэг эх, элгэн саднаа санахын зовлонд бэтгэрсэн хатан эрх гүнж байх үедээ ордоны бичээч уурган цагаан залууд сэтгэл алдан сэм учирдаг тэсгэлгүй нэгэн байсан юм.

Нэгэнт залуухан хүннү хатны исгэлэн биений халуун тэвэрт мансуурсан шаньюй, нангиад гүнжийг тоохоо больсоноос хойш бүр ч гашуудан гуних болсон билээ.

Ямархан нэгнийг тэсч ядан хүлээж өргөөндөө холхисон хатан хаалганы цаана гарах хөлийн чимээг, насаараа түүнийг дагаж яваа нангиад шивэгчнийх гэж мэдээд, эгээ л үүд рүүгээ ухасхийсэнгүй. Шивэгчин ойр хавийг хянамгайлан ажаад хаалгыг татаж оруут л хатандаа сөгдөн өнөөх захидлыг өглөө. Хатан шүүрч аван задлахдаа урт хумстай савхан хуруунууд нь яарч оволзсон сэтгэлийг нь гүйцэхгүй тэвдэн салгалж байв.

“Чиний өршөөл нигүүлслийг хүссэн захидлыг хаанд уламжилснаар ийм хариу өглөө. Чи мэргэн сайдын ухааны шидээр зэрлэг хүннүгийн идэр залуу шаньюйгийн анхны хатан болж очсон. Хүннүгийн хожмын шаньюйгийн төр залгах хүүд нангиад цус холилдуулснаар барахгүй шаньюйд төрүүлж өгсөн дөрвөн хүүхдийнхээ томыг умардын зэрлэгүүдийн заншлаар хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж, морь унаж, нум сум харвахыг жаргалд тооцдог болгож, бага хүүгээ нангиад өвөг дээдсийнхээ эрдэм оюунаар хүмүүжүүлж, хаан эзний зарлигийг биелүүлж, нангиадын төрд хязгааргүй ач буян үйлдсэнийг магтаад баршгүй. Нэгэнт үүргээ биелүүлсэн эрхэм гүнж таныг “хичнээн дургүй хүннүгийн шаньюйд хүчээр очсон ч мах цусаа таслан төрүүлж, цагаан сүүгээ хөхүүлж өсгөсөн алаг үрсийнхээ төр булаалдан цусаа ханалцахыг үзэх аймшигт нүгэлээс зайлуулж, төрсөн нутагтаа өтөл насаа үдэж ясаа тавихыг хүссэн” гуйлтыг нигүүлсэнгүй хаан ийн болгоолоо. “Хаан хүний үр удамд хувийн амьдрал гэж байхгүй. Тэр тусмаа бүсгүй хүнд бүр ч байхгүй. Чамайг хүннүгийн төрийн хатанд өргөмжилсөн буй. Өнөөдөндөө хүннүчүүд хүчирхэг хэвээр, бидний атганд ороогүй байна. Иймд чиний хүсэлтийг биелүүлж гэмээ нь төрт ёсоо уландаа гишгэсэн хэрэг болно. Гагцхүү сүнсийг тань нутаг нугын чинь уул ус, ахан дүүс тань дуртайяа хүлээн авна.” хэмээн уншаад хамаг бие нь салганан чичирч, үхэтхийн уналаа. Шивэгчин “Хатантаан, хатантан, туслаарай, хатантан ухаан алдчихлаа” хэмээн хашгирав. Гаднаас харуулууд сандран орж ирэхэд шивэгчин гэнэт сэхээ орж, хатны гараас газарт унасан захидлыг шалавхан авч энгэртээ нуулаа.

Шөнө дунд хатан ухаан орж, юу болсноо эргэн бодлоо. Нулимсандаа хахаж цацан, дэрээ нэвтэртэл уйлж тайвширсаныхаа дараа “Тиймээ би чинь гүнж, төрийн золиос болох ёстой гүнж. Би үүргээ биелүүлжээ. Одоо нангиадаас хүүхдүүдийн минь хооронд яс хаяж эхэлнэ” хэмээн өмөлзсөнөө, уртаар шүүрс алдаж “эмэгтэй хүн яахын тулд хайрлаж, дурлаж, үр хүүхэд төрүүлдэг юм бэ” хэмээн эмгэнэлтэйгээр инээмсэглэн бодлоо.

Чингээд шаньюйд ч, эзэн төрдөө ч хорхойны үнэгүй, алаг махны тасархай үр хүүхдээ ч хайрлаж эх хүний жаргал эдлэх эрхгүй нангиад хатан хэрэгтэй үед шаньюйгийн чамархайд хатгуулахаар хорин хоёр жилийн өмнө тусгайлан бэлтгэж өгсөн, ирсэн цагаасаа хойш толгойноосоо ганц ч өдөр салгаагүй, алтан иш цэцгийн дүрст гоёмсог цэцгэн иштэй хор шингээсэн үсний хатгуур зүүгээ чичирсэн гараараа сугаллаа.

Өглөө нь хатанд ямарч хорлолын ул мөргүй цэвэрхэнээр амь тавьсныг үзсэн хүмүүсээс “ээжээ, ээж минь ээ” хэмээн тэврэлдэн гашуудах хоёр хүү нь ч, нангиад шивэгчнээс бусад хэн нь ч хатны хэрхэн яагаад тэнгэрт хальсаныг хэзээ ч мэдэхгүй билээ.  

 

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Ц.Түмэнбаяр     

7
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417