Х.Баттулга: Усны бодлого, засаглалыг үндэсний аюулгүй байдлын түвшинд авч үзэх цаг иржээ

Х.Баттулга: Усны бодлого, засаглалыг үндэсний аюулгүй байдлын түвшинд авч үзэх цаг иржээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор өнөөдөр Төрийн ордны Их танхимд “Усны нөөцийг хамгалах, зохистой ашиглах, цөлжилтийг бууруулахад тулгарч буй асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг болж байна.
Хэлэлцүүлгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хамтран зохион байгуулж байгаа юм.
Хэлэлцүүлэгт Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан зэрэг салбарын сайд, удирдлагууд, мэргэжилтнүүд оролцож байна.
 
ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ НЭЭЖ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮН Х.БАТТУЛГА:
 
Та бүхэнд өглөөний мэнд хүргэе. Өнөөдөр бид бидний өмнө, дэлхий даяар, Монгол Улсын өмнө онцгой тулгамдаж байгаа усны асуудлаар хэлэлцэх гэж байна.
Амьдралын эх сурвалж болсон усны асуудлаар зөвлөлдөхөөр цаг гарган ирсэн, усны салбарт сэтгэл оюунаа зориулж яваа бүх хүмүүст талархал илэрхийлье.
Өнөөдөр дэлхий нийтэд тулгарч байгаа үндсэн хоёр бэрхшээл нь усны нөөцийн хомсдол, цөлжилт юм. Дэлхий нийтээрээ 2790 шоо.км усыг жилд хэрэглэж байна. Үүний дөрөвний гурвыг ундны хэрэгцээнд болон аж ахуй, газар тариалан, үйлдвэрлэлд ашигладаг. Усны хэрэглээний 80 хувийг гадаргын усаар, 20 хувийг гүний усаар шийддэг ажээ.
Хөрш гүрнүүдийн геополитикийн бодлогын цөмд цэнгэг усны нөөц маш чухал байр эзэлдгийг Төвөдийн өндөрлөг, Байгал нуурт хэрхэн анхаарч байгаагаас нь харж болно. Төвөдийн өндөрлөг бол хятадын гурван их мөрний эх, Төв азийн ус хагалбарын шугам бол оросын Байгаль нуур нь дэлхийн цэнгэг усны хамгийн том нөөц билээ. Хойд хөрш Байгаль нуурыг усны нөөцийн парк болгон зарласан. Өмнөд хөршийн хувьд Хойд хятад дахь усны хомсдолыг шийдвэрлэхийг чухалчлан үзэхээ илэрхийлсэн байдаг.
Монголчууд бид усны гурван том ай савын хагалбар шугам дээр оршдог. Нийт гадаргын усны 68 хувийг хил давуулан алддаг хур бороо, ган цөлжилтөд өртөмтгий, онцгой эмзэг бүс нутаг юм. Дахин хэлье нийт гадаргын усны 68 хувийг хил давуулан алддаг.
Эрдэмтэд Монгол орны байгалийн түүхийг судлаад 500 жилд давтагддаг хур тундасны татралт, цөлжилтийн мөчлөг ойртож байгааг мөн анхааруулсаар байна. 1575-1593 онуудад 18 жил хур татарч, ус гол ширгэн, бэлчээр хатаж, их цөлжилт явагдсанаас шалтгаалж 450 мянган монголчууд баруун тийш нүүдэллэн одсон нь одоогийн Халимаг юм.
1807-1866 онуудад 43 жилийн турш хур татарснаар Нийслэл хүрээ 29 удаа нүүсэн, 1807-1866 онуудад 59 жил гандаж их ядуурал болсон мэдээ бий.
1996-2007 оны 11 жилийн хур татралтаар Хангайн нуруунаас эх авсан Онги, Таац, Түйн гол татарч, Улаан, Таац, Бөөнцагаан, Адгийн цагаан зэрэг олон зуун нуур, цөөрөм, баянбүрд ширгэсэн жишээ бол бүгдийн санаанд байгаа байх.
 
Судлаачид 2021 оноос 20 жил үргэлжлэх хур борооны татралтын мөчлөг эхлэхийг, үүнд дэлхийн дулаарлын нөлөөлөл ноцтой мэдрэгдэхийг урьдчилан мэдээлж байна.
 
Иймд Монголын онцлогт тохирсон Усны бодлогыг шинээр дэвшүүлэн гаргахгүй бол улс орны хөгжил, амьдралын чанарт эрсдэл авчрахаар нөхцөл бий болоод байна.
Монголчууд усны хэрэглээнийхээ 80-аас дээш хувийг нийт нөөцийнхөө 2 хувьд хүрэхгүй жаахан гүний усаар хангадаг гаж хэрэглээтэй орон юм. Өнөөдөр дэлхий дээр биднээс өөр хур тундасны болон гадаргын усаа нөөцөлж ашигладаггүй орон алга. Хөрш орнууд хэдэн зуун мянган усан сан барьж цэвэр усаа нөөцлөн ашигладаг. Манайхаас 4 дахин бага нутагтай ус чийг ихтэй Япон улс гэхэд л 17 мянган усан сан, хиймэл нууртай. Гэтэл бидэнд Тайширын Гэгээн нуураас өөр усан сан алга. Гэтэл гадаргын усны нөөц 14 хоногт, харин гүний усны нөөц нь 10 000 хүртэл жилд нөхөн сэргээгддэг.
 
Монголын уул уурхайн гол нөөцүүд гадаргын усны нөөцгүй говь, хээрийн бүсэд оршдог. Энэ бүсэд усны хэрэглээ тулгамдсан асуудал нэгэнт болчихоод байна.
 
Манай нутаг дээр бууж байгаа нийт хур тундасны 10 гаруй хувь нь гадагш урсан гарч, 90 хувь нь ууршиж, дэгддэг болохыг судалгаа харуулж байна. Усны тоо бүртгэлийн 2018 оны дүн, мэдээнээс үзэхэд 527 гадаргын усны эх үүсвэр хатаж, ширгэсэн. Төв аймагт гэхэд 94 гадаргын усны эх үүсвэр хатаж, ширгэснээс ердөө 15 нь буцаж сэргэсэн гэсэн тоон мэдээлэл байна.
Энэ бүхнээс үүдэн усны бодлого, засаглалыг үндэсний аюулгүй байдлын түвшинд авч үзэн, олон салбарын зохицуулалт шаардсан энэ чухал стратегийн эрдсийн асуудлаар томоохон шинэчлэл хойшлуулалтгүйгээр хийх цаг болжээ.
Байгалийн баялаг усны нөөц ашигласны төлбөр ямар нэг хэлбэрээр хийгдэж байгаа ч зарим салбарт усны үнэ цэнийг ахиулах, төлбөрийг хуулийн дагуу зөв зарцуулах шаардлага чухал байна. 2018 оны байдлаар ус ашигласны төлбөрт 46.7 тэрбум төгрөг улс орон нутгийн төсөвт төвлөрсөн байна. Энэ мөнгөний 96 хувь нь усны хэрэглээний 17 хувийг эзэлдэг уул уурхайгаас оржээ. 83 хувийг эзэлж байгаа бусад хэрэглэгчид нь төлбөрөөс чөлөөлөгдсөн байх юм.
Усны тухай хуулиар энэ төлбөрийн 35 хувь буюу 16.3 тэрбум төгрөгийг жил бүр ус, усан орчныг сэргээх, нөөцийг нэмэгдүүлэх, бохирдлыг бууруулахад зарах ёстой байтал дөнгөж талыг нь буюу 8 тэрбум төгрөгийг дээрх зорилгоор зарцуулсан байна.
Хуульд заасан хувь хэмжээгээр жил бүр ус хуримтлуурын усан сан, цөөрөм, бохир ус цэвэрлэх байгууламжийн засвар, гүний усны хайгуулд зарцуулсан бол чамлахааргүй үр дүнд хүрсэн байх биз ээ.
 
Одоо та бүхний анхаарлыг богинохон видео танилцуулгад хандуулъя.
 
Хоёрхон улсын жишээг үзүүллээ. Эхнийх нь Израил буюу бүс нутагтаа байнга дайн, байлдаантай, шашин хоорондын маргаантай байдаг улс. Ийм учраас аюулгүй байдал талаасаа хүнсний асуудлаа өөрсдөө, импортлохгүйгээр шийдсэн. Усаа хэрхэн цэвэршүүлж, ундны ус гаргадаг тухай та бүхэн үзлээ.
 
Нөгөө улс нь Ливи. Элсэн цөлд байдаг. Гаднаас валютаар ундны усаа худалдаж авдаг байсан. Харин ус олж, усаа бүх хотууд руу хоолойгоор дамжуулснаар дотоодын хэрэглээгээ хангаж байна. Эргээд бүс нутагтаа усаа экспортолж байгаа жишээг бид харлаа.
 
Цаашид ус сэргээхэд зарцуулах хөрөнгийг нэмэгдүүлж, төрийн тусгай санд төвлөрүүлэн Сангийн яамны хяналтаар усны төсөл, хөтөлбөрт зарцуулахаар хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа юм.
 
Дараах асуудлуудад Монголын төр, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл анхаарлаа чиглүүлэх шаардлага байна:
Усны салбарын засаглалыг сайжруулах, хариуцсан төрийн захиргааны байгууллагыг байгуулах;
Ядаж агентлагийн хэмжээнд хүргэх хэрэгтэй. Нэг дор зангидах шаардлагатай байна.
Салбар дундын зохицуулалтын бодлого явуулах зөвлөлийг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд шилжүүлэх;
Яагаад гэвэл, Монгол орон бэлчээрийн мал аж ахуйтай. Малаа дагаж амьдрал өрнөдөг. Гэтэл цөлжилт Монгол орны ирээдүйд тун аюултай тул Үндэсний аюулгүй зөвлөлд шилжүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа юм.
 
Үндэсний Аюулгүй Байдлын Үзэл баримтлал, “УС” үндэсний хөтөлбөр болон төрөөс гаргасан бодлогын баримт бичгүүдэд суулгасан ойрын ирээдүйд хүн амын 90-ээс доошгүй хувийг чанарын шаардлага хангасан усаар хангах, Хүнс, хөдөө аж ахуйд усалгаатай газар тариалан, бэлчээр усжуулалтыг нэмэгдүүлэн эрчимжсэн ХАА хөгжүүлэх бодлого барих
Гаргасан баримт бичгүүдээ нэгтгэн, дахин эргэн харах хэрэгтэй. Ингээд нэг багц болгож цөлжилт, усны асуудлыг шийдэх хэрэгтэй.
Дээрх баримтад туссан Урсац тохируулгын усан сангуудыг барьж байгуулах,говь хээрийн бүсэд алсын зайнд ус дамжуулах төслийг нэн яаралтай шийдвэрлэх, ус хуримтлуурын жижиг хиймэл нуур цөөрмүүдийг аялал зугаалга, услалт, ус хангамжийн зорилгоор бариулах ажлыг иргэн, аж ахуйн нэгжүүдэд санал болгож төрөөс бодлогоор дэмжиж, гадаргын усны ашиглалтын 67% хүргэнэ гэсэн “Ус” үндэсний хөтөлбөрийн зорилтыг хангах
Говь хээрийн бүсэд газрын доорх усны нөөцийг нэмэгдүүлэх хайгуулын ажлыг төсвийн хөрөнгөөр шийдэж, цэнгэг усны ордуудыг зөвхөн хүн ам, ХАА-н усан хангамжид зориулах асуудлыг хууль, журмаар шийдэх
Цөлжилт ба усны нөөцийн хомсдол бол нэг үгийн 2 утга гэж үзэн усны нөөцийг нэгдмэлээр ашиглаж хамгаалах, цөлжилтийг сааруулах менежментийг цаг алдалгүй эхлүүлэхэд төр засгийн анхаарлыг яаралтай хандуулах шаардлага, цаг нь тулжээ гэж үзэж байна.
Эдгээр асуудлуудыг шийдэх санал, зөвлөмжийг гаргуулахаар өнөөдрийг хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа тул Та бүхэн идэвхтэй оролцож, зөвлөгөө, саналаа хэлж, шийдэл гаргахад дэм болохыг хүсэж байна.
 
Анхаарал тавьсанд баярлалаа” гэлээ.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг үг хэлсний дараа Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Монгол орны усны нөөцийн хамгаалалт, ашиглалт, цөлжилтийг бууруулах бодлого сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хэлэлцүүлэг өнөөдрийн 14 цаг хүртэл үргэлжилнэ.

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголын үзэсгэлэнт охид (70 фото) №164

2020-07-01

Өлөндүү амьдарч, тэнэгдүү байхын нууц

2020-07-01

МАНдуулсандаа баярлахаасаа өмнө маш сайн бод!

2020-06-25

Яг үнэндээ бид пээдэлзсэн том цээжнээс өөр юу ч байхгүй хоосон толгойтнууд...

2020-06-23

Хиймэл оюун ухааны хувьсал: Хүний яриа ойлгодог төхөөрөмжүүд

2020-07-03

"Амазон" компани нүүр царай таних програмаа цагдаагийн байгууллагад ашиглуулахгүй

2020-06-16

iOS-ийн шинэчлэлт iPhone хэрэглэгчдийг уурлуулж байна

2020-06-03

Хиймэл оюун ухаан нь зохион бүтээгч байж болохгүй

2020-05-30

ШУТИС, Нийслэлийн ерөнхий боловсролын Эрин Эверест Интернэшнл сургуультай хамтран ажиллахаар боллоо

2020-07-01

Та 52 долоо хоног хадгаламжийн чалленжэд нэгдэх үү?

2020-07-01

Та 52 долоо хоног хадгаламжийн чалленжэд нэгдэх үү?

2020-06-30

Гадаад худалдаанд эерэгээр нөлөөлөхүйц санхүүжилтүүд нэмэгджээ

2020-06-30

Сэтгэл хангалуун ээлжийн амралтыг хэрхэн бий болгох вэ?

2020-07-03

Ямар гаригт зүүдэлсэн зүүд зөнтэй вэ?

2020-06-30

Хэвлэл мэдээлэл хэрхэн бидний зан байдал, бодол санаанд нөлөөлдөг вэ?

2020-06-29

Таныг огтхон ч хайрлаж чадахгүй хүний шинж тэмдэг

2020-06-19

Өвөр Монголд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

2020-07-06

Э.Оюунболд наадмын бэлтгэлдээ гарчээ

2020-07-06

Б.Халиун: Уралдаанч хүүхдийг хурууны хээгээр бүртгэж, цахим системээр бүрэн хянана

2020-07-06

Хонгконгийн иргэдийг буцаах гэрээг цуцлахыг хүсчээ

2020-07-06

Афганистан дахь АНУ-н цэргүүдрүү халдсан халдлагыг Орос улс санхүүжүүлжээ

2020-07-02

Хятад улс Хонконгтой холбоотой Америкчуудад визны хориг тавина

2020-07-02

Лавров: Европын хил оросуудад хаалттай байна

2020-07-01

ОХУ Монгол Улсыг байранд нь байлгах хүсэлтэй байна

2020-06-30

Япон улс газар хөдлөлтийн үед ажиллах чадвартай хурдан галт тэрэг бүтээжээ

2020-07-03

5G сүлжээг нэвтрүүлэхэд их хэмжээний хөрөнгө зарцуулагдаж байна

2020-07-02

Инстаграм-г үүсгэн байгуулагч Кевин Систром Ковид-19 ын эсрэг веб хөтөч бүтээжээ

2020-07-02

Хөлөөрөө удирдах “ХУЛГАНА”

2020-06-29

Зуны улиралд тослог бүлээн, шингэхэд хялбар хүнсийг сонгон хэрэглэх нь тохиромжтой

2020-07-05

Энгийн тооны алдаа таныг дампууралд хүргэх аюултай!

2020-07-03

Артерын даралт ихсэхэд нөлөөлөх хүчин зүйлс

2020-07-03

Хар тахал хэрхэн баячуудыг улам баяжихад тусалсан бэ?

2020-07-02

Доржпаламын Эрдэнэцогт: ДАЛААД ОНД

2020-07-02

Далд ухамсар: Яагаад зарим баян хүмүүс ханиа орхиж залуу мисстэй суудаг вэ?

2020-07-02

Залуу үеэ хэт хөөргөж байж буруу замруу оруулчих вий дээ...

2020-06-29

Хөдөө явахдаа машиндаа хэдэн чихэр аваад тавьчихаарай

2020-06-23

Х.Баттулга: 2009 оноос хойш өөрчлөлт ороогүй СЕХ ялзарсан, тиймээс бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардаж байна

2020-06-30

Шинэ парламентын гишүүд ҮНЭМЛЭХЭЭ гардан авлаа

2020-06-29

Э.Бат-Үүл: Сонгуулийн хууль зөрчиж явуулсан сонгуулийг хүчингүйд тооцох хэрэгтэй!

2020-06-26

Б.Жаргалсайхан: Монголчууд офшортойгоо, ЖДҮ-тэйгээ эвлэрээд дуугай амьдар

2020-06-26

"Тесла" компани "Тоёота"-г гүйцэж, дэлхийн хамгийн үнэ цэнэтэй авто үйлдвэрлэгч болов

2020-07-04

Дэлхийн II дайнаас хойших гүн хямралтай нүүр тулна гэв

2020-06-23

Шинзо Абэ иргэдийг тоглолт, үзвэр үйлчилгээ үзэж эдийн засгаа аврахыг уриалжээ

2020-06-19

Эдийн засгийн хямрал дөнгөж эхэлж байгааг анхааруулжээ

2020-06-15

Хоол хийх үед үүсдэг далд эрсдэлүүд

2020-07-03

Японы фирм ухаалаг утастай холбогддог амны хаалт зохион бүтээжээ

2020-07-03

Сансраас үлэмж хэмжээтэй од ор мөргүй алга болжээ

2020-07-01

Агаарын бохирдлыг хамгийн сайн бууруулдаг модод

2020-07-01

#04 Хасах 18 - Жинхэнэ найз, жирийн найз

2020-07-03

#29 Б.Батням - Манлайллын боловсролын үндэсний төвийн захирал

2020-07-01

#03 Хасах 18 - Халуун сэдэв

2020-06-19

#28 Б.Батнаран - Кофечин залуу өөрийн гэсэн "Нарны брэнд"-ээ нээжээ

2020-06-17

Санал асуулга Бүгдийг үзэх

Та хэдэн настай вэ?

626 санал өгсөн

51-60
24.28%
41-50
20.13%
31-35
12.94%
36-40
9.58%
25-30
9.11%
21-24
7.19%
13-16
6.23%
17-20
5.27%
65+
5.27%

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,292

Энэ цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,499

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,708

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

7,118