Хятадын зэсийн импорт буурч 361 мянган тоннд хүрчээ

Хятадын зэсийн импорт буурч 361 мянган тоннд хүрчээ
Өнгөрсөн сард Хятадын боловсруулаагүй зэсийн импорт өмнөх сарынхаа 10.9 хувиар багасч 361 мянган тоннд хүрснийг гаалийн газраас нь мэдээлснийг “Ройтерс”  агентлаг дамжууллаа. Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч бас хамгийн том үйлдвэрлэгч гэгддэг энэ улсын дээрх мэдээ нь улаан металлын үнийн өсөлтийн талаар шинэ таамаг дэвшүүлэхэд хүргэж байна.
Харин хагас боловсруулсан зэсийн импорт өнгөрсөн дөрөвдүгээр сард 23.2 хувиар буурч 405 мянган тоннд хүрчээ. Өнгөрсөн оны тавдугаар сард энэ үзүүлэлт 470 мянган тонноор хэмжигдэж байсан юм.
Оны эхний таван сарын байдлаар Бээжингийн зэсийн импорт 1.95 сая тоннд хүрсэн нь жилийн өмнөх мөн үеийнхээсээ 9.4 хувиар буурсан дүн боллоо хэмээн тус улсын Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.
 
“Боловсруулаагүй зэсийн импорт харьцангуй бага байгаа нь дотоодын санхүүгийн байдал суларсантай холбоотой” гэж түүхий эдийн зах зээлийн судалгааны CRU агентлагийн зэсийн салбар хариуцсан шинжээч Дэвид Хи “Ройтерс”-т ярьжээ.
Өнгөрсөн долдугаар сарын 1-нээс эхлэн Хятадад зэсийн импортыг хязгаарлаж эхэлсэн бөгөөд үйлдвэрлэлийн салбарын эх үүсвэрийн хомсдол бий болоод байсан юм.
Зэс нь барилга болон аж үйлдвэрийн салбарын хамгийн чухал түүхий эд бөгөөд эдийн засгийн гол түлхүүр болсон эрэлтийг тодорхойлж байдаг билээ. Тэгвэл өнгөрсөн сарын Хятадын үйлдвэрлэлийн салбарын идэвх нь шинжээчдийн хүлээж байсан таамаглалаас харьцангуй сул байсан юм. Улмаар эрэлт бага байгааг харуулж байна.
Гэсэн хэдий ч зэсийн баяжмалын импорт өнгөрсөн сард 1.84 сая тоннд хүрсэн гэдгийг гаалийн газар тайландаа дурдсан байна. Энэ нь өнгөрсөн дөрөвдүгээр сарынхаас 10.8 хувиар өсч, 1.66 сая тоннд хүрчээ. Өнгөрсөн  оны тавдугаар сард энэ түүхий эдийн импорт 1.57 сая тоннд хүрч байлаа.
Баяжмалын импорт 16.6 хувиар өсч, Хятад дахь хайлуулах үйлдвэрлэлийн салбар өргөжиж буйг бас харууллаа.
Энэ зуур урд хөршийн хөнгөн цагааны экспорт 7.6 хувиар өссөнийг гаалийн тайлан харуулж байна. Хятад улс дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч бөгөөд энэхүү түүхий эдийг автомашин болон лааз зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулдаг байна. Өнгөрсөн сард боловсруулаагүй хөнгөн цагааны экспорт нь 536 мянган тоннд хүрчээ.
 
Бээжин нүүрсний үнийг хямдруулахыг хүсэв
 
Хятад улс эрчим хүч үйлдвэрлэгчдийнхээ үйл ажиллагааг дэмжих зорилгоор нүүрсний үнийг хямдруулах санал боловсруулаад байна. Ингэснээр эрчим хүчний үйлдвэрлэгчид хэрэглэгчдэдээ илүү хямдаар бүтээгдэхүүнээ нийлүүлнэ хэмээн тэд таамаглаж байгаа юм.
Ингэхдээ Хятадын дотоодын зах зээлд нэг тонн нүүрсийг 600 юань буюу 87 ам.доллараар худалдах юм байна. Тус улсын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос нүүрсний үнэ хямдруулах төлөвлөгөөг боловсруулж буйгаа мэдэгдсэн байна. Энэ хөтөлбөр хэрэгжвэл эрчим хүчний үнэ 10 хувь хямдрах боломжтой аж. Одоогоор тус хорооноос ямар нэг мэдээлэл өгөөгүй байгаа аж.
Хятад улс бол нүүрсний хамгийн том хэрэглэгч нь билээ. Дотоодын зах зээлд хэрэглэгчид нэг тонн нүүрсний үнийг 500-570 юаньд тогтоох нь эрэлт болон үнийн хямдралд чухал нөлөөтэй гэж үзэж байгаа юм.
 
Ж.Цогзолмаа
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417