Илүү гэр /өгүүллэг/

Илүү гэр /өгүүллэг/

Баадайн эхнэр Бурмаагийн гарын цайны сайхныг нутгийнхан нь ам булаалдан шагшдаг хийгээд тэднийд зочин ирэхийг шаазгай шагшран хэл өгдөг гэцгээнэ. Бурмаа хэний ч сэтгэл өегшөөх танан шүд яралзуулж, алаг нүд эргэлдүүлсэн махлаг бөөрөнхий хүүхэн. Нөхөр Баадай нь тос дааварласан хүрэн царайндаа буян хураасан Энх амгалан бурхны дүртэй харагдаж, үүдний жавар хаан босго алхаж, гэрийн хоймор дүүрэн намбайдаг эр. Бурмаа адгуухан "Баадай морьд үргэж уяа авчихна" гэвэл Баадай өөрийн босгосон сүжигт найдсан аятай гэрээсээ "Хааяд" гэж эрдүү хүнгэнэсэн дуугаар чимээлнэ. Тэднийх малынхаа хөлийг дагаж нүүдэллэхдээ хоёр айлын дайтай хөсөг хөдөлгөж илүү гэрээ ачаалж явна. Их гэрээ бөөрлөсөн илүү гэр ньхол саахалтын газраасхоёрайл нэгдор айлсжээ гэмээр харагдана. Илүү гэр эргэх дөрвөн цагт айраг цагаагаар сэнгэнэж, Бурмаа жалавч бүрхээр нийлүүлж яндангаар суунагтах утаа хүний хөл даллах халуун амьтай ажээ. Баадай гаднахаа эмхлэж, Бурмаа гэрдэхээ цэгцлэж айлын дайтай айл, хүний дайтай нэгэн амь болон явахдаа Баадайн цухалдан уурлаж, Бурмаагийн цэхвэлзэн явигнахыг үзсэн хүн үгүй авай. Баадай эхнэрээ эрхлүүлж хаа нэг духы нь үнэрлэж, "миний бор хүүхэн" гэж өхөөрдөнө.

Цагаан сарын хөл наашлаж байлаа. Баадайнхаас дөлж явах хэр нь сэтгэл нь тэднийд уяатай Нагнай гэх шоволзсон хөх эр Баадайн эзгүйд нэг буугаад мордов. Нагнайг орж ирэхэд, ингээд буугаад мордохы нь далдхан хүлээж байсандаа юм уу баахан сандарч баярлах зэрэгцсэн Бурмаа цагаан тос хөвүүлсэн цай аягалж барив аа.

Нагнай сэтгэлийн тэвчээр алдаж, мөрөөдөж хайрласан харцаа Бурмаагаас нуулгүй унагаад, "Би ч чамаар цайгаа чануулж уух хувь дутсан заяа муутай амьтан даа" гэлээ. Бурмаа Нагнайн хацрыг хөнгөхөн илж инээмсэглэн "Өнгөрсөн юм дурсаж хүн амьтны сэтгэлд сэв хийгээд яахав дээ Нагнай минь" гэснээ Нагнайн атганд хэзээний орсон гараа хурдхан татаж аваад, "Хэн хэнээ сэтгэлдээ санаж явбал боллоо" гэвээс Нагнайн нүдний харц тос дусаасан гал шиг сэргэж, "Чи намайг боддог юм уу, Бурмаа" гээд өндөсхийв. "Бодолгүйдээ би ямар ..." гэхэд урамшсан Нагнай, "Баадай мэдвэл ..." гээд шүүрс алдав. Тэгэхэд нь Бурмаа галаа шилгээн засаж, "Хөөрхийдөө миний муу хань... Айлын өнгө царай хазгай хэлтгий эхнэрэээс нь л эхэлнэ шүү дээ" гэв ээ. Нагнайн зүрх мохон, буцаж суув. Тэр урам хугарч хэсэг тонгойн сууснаа, "Чи сайн хүнтэй ханилсан болоод ..." гэвэл Бурмаа гэмэрхсэн ч юм шиг, аргадсан ч юм шиг болж, "Би чамд нэг дээл эсгэсэн. Цагаан сараас өмнө ирж аваарай" гэхэд Нагнай хүмүүсийн ярьдгаар дуугий нь сонсож, сэтгэлий нь таньсанаас хойш одоо үхсэн ч яахав гэмээр хүлцэнгүй болж, "Гялайлаа, Бурмаа минь..." гэж баахан хоргодож хурган байгаад мордож явав. Хүний амьдрал гэгч нууцаа хав дарж хадгалах дургүй ажээ. Бурмаа нүд сэтгэлийнхээ баримжаагаар Нагнайд дээл эсгээд өдрийн богины хугаст үйлээ мэтгэн, нөхрөө ирэхийг дөхүүлээд эвхэж ваадагнан илүү гэртээ барааны араар нуучихдаг болжээ. Заримдаа ам мөлтөсхөн нууж амжина. Баадай ширдэг дээр хоцорсон үс, бөсийн сэмдэсийг хайхарч анзаардаггүй ч Бурмаа эмээнгүй түгшүүрлэнэ. Бурмаа ийнхүү сэтгэлийн нэгэн зовлон, нэгэн гунигтай жаргалаар Шар ус, Хавцалын зуслан ... томоогүй охин насаа санагалзан үйл учиг нийлүүлж адган байхдаа хурууныхаа өндгийг зүүгээр хатгачихна. Зүүний хор өндгий нь хорсгон чимчигнүүлэхэд сэгсэрч, бултайж бөнжигнөх цусыг шимэн хаяна.

Баадай чөдрийн хаа тасарч, залгах сур эрэн бараа онгичиж байгаад, эхнэрийнхээ нуусан дээлийг олж үзлээ. Түүний биед яавч жадайх дээлийг баахан эргүүлж тойруулж үзээд, "Нагнай" гэсэн харанхуй бодолд дотроо зуруулж, эхнэрээ хардаагүй ч, Нагнайд хордох бодол төрж, мөнөөх дээлийг буцааж ваадагнан байранд нь орхилоо. Баадай хотоо эргэчихээд, өвөлжөөнийхөө арын толгой дээр гараад салхи уужуу амьсгалав. Өвлийн адаг сарын аравдын төгрөг сартай хөхөмдөг тэнгэрт танил одод жирвэгнэж гэнэн хонгор хүүхнүүдийн нүд шиг өдөж ирмэлдэнэ. Баадай огт юу ч үзээгүй, юу ч мэдээгүй аятай гэртээ орлоо. Эхнэрийн нь нүд од шиг гэрэлтэн сэтгэлий нь өдех шиг тормолзон харагдана. Баадай учирч дуусахыг сэмхэн хүлээж илүү гэртээ нууцгайхан орж үздэг болов. Цагаан сар ч ойртож, Бурмаа нуувар дээлийнхээ товч шилбийг торгоож дуусгалаа.

Үүнийг анаж хүлээсэн Баадай өглөө нь урд хотынхны ул боовны бэмбий нухалцахаар явахдаа, эхнэртээ мэдэгдэлгүй ваагдагнасан дээлий нь бүслээд морджээ... Орой нь ... маргааш нь Баадай ч, Бурмаа ч хэн хэндээ дээлний тухай үг цухуйлгасангүй...

Шинийн нэгэнд эр эм хоёр золгодоггүй ч Баадай Бурмаа хоёр нар битүү босож, Бурмаа нөхрийнхөө бүсийг бүслэлцэн хормой хоты нь засаж өгөхөд, Баадай "миний бор хүүхэн" гээд хацрыг нь үнэрлэв.

Бурмаагийн нүдний буланд нулимс гялалзах шиг болоод, нөхрийнхөө цээжинд магнайгаа нааж түшсэнээ бушуухан идээ будаагаа аваад гарлаа Баадайнх хойт толгойнхоо овоог нарнаар тахилаа...

Нар тусав уу үгүй юү Баадайн уяанд морьд багширч, нүгэл хилэнц, гай түйтгэр, цагаан хэл амыг гэтэлгэн дарахын бэлэгдэл чандмалсан гурван хэсэг мөс тотгон дээр нь болор шиг гялалзаж, гэрт Баадайн хүнгэнэсэн дуу нургиж, үе үе Бурмаагийн цангинасан инээд сонсдон нутаг усаа жаргаах шиг болоод, хүн зонтойгоо шинэлэхдээ их гэрээ бөөрлөсөн илүү гэртээ ч гэсэн гал хөс түлж бүлээцүүлэн жавры нь гаргажээ.

Цагаан сараар Нагнай Бурмаагийн оёсон дээлээр гоёсонгүй. Харин айл ах дүүд гарын дэм болж явдаг цайлган сэтгэлт буурайхан гонь эр Нийлэн хүрэн артай хурган дээлээр гоёод айл айлаар буун золгож явлаа.

МЗЭ-ийн шагналт зохиолч Ж.Дашзэвэг

8
таалагдаж байна

11
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417