Мардеев сэтгүүлчдэд “Хятадууд зам тавьж өгөхгүй, маш муухай уралдаж байна. Эсвэл тэд дүрэм журмаа уншаагүй юм уу. Бид гүйцэж ирээд чагнаалдаж, дохио өгөөд байхад сонсоогүй мэт царайлах юм. Барианы өмнө бүтэн 60 км бид ард нь явахаас өөр аргагүй байлаа. Тэд шулуун замд хурдан ч замгүй бартаатай хэсэгт бид илүү. Бид үргэлж зам тавиад саад болохгүйг хичээдэг. Харин тэд арай л бүдүүлэг байна” гэж ярьсан байна.
“Торгоны зам” ралли 10 үе уралдаж, энэ сарын 16-нд Хятадын Дуньхуанд барианд орно.