ШУУД: Б.Хурц нарын есөн хүнд холбогдох шүүх хурлаас мэдээлж байна
Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнийг Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг мөрдөн байцаалтын үед эрүүдэн шүүсэн хэргээр буруутган шүүж байна. Шүүх хурал хоёр дахь өдрөө Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байгаа билээ. Шүүх хуралд хохирогчоор Б.Содномдаржаа, Т.Чимгээ, С.Зориг агсны гэргий Б.Булган нар оролцож байна.
Өчигдөр шүүх танхимын гадна Шударга ёсны төлөөх иргэдийн хөдөлгөөний төлөөлөл жагсаал хийж, Б.Хурц нарыг хэрэгт яллагдагчаар татсан асуудлыг эсэргүүцэх байр суурьтай байсан бол DMNN нэгдэл болон иргэний хөдөлгөөнийхөн эрүүдэн шүүсэн асуудлыг хуулийн байгууллага үнэн зөвөөр шийдэж, гэм буруутай этгээдүүдэд шүүхээс хариуцлага хүлээлгэх ёстой гэж үзэн мөн жагссан. Шүүх танхимын гадаа жагсагчдаас гадна Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн хүрэлцэн ирсэн байв.
Өнөөдөр шүүх танхимын гадна ирсэн иргэдийн тоо цөөрсөн байна. Шүүх хурал хаалттай хуралдаж байна.
ШУУД:
ШУУД: Б.Хурц нарын 9 хүнд холбогдох шүүх хурлаас мэдээлж байна
Posted by Zindaa.mn on Tuesday, August 13, 2019