Б. Бат-Эрдэнэ, Э. Батмагнай нар өнөөдөр медалийн төлөө барилдана
Өчигдөр эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 92, 125 кг-ын жингийн урьдчилсан болон дагах барилдаан боллоо. Манай улсаас 74 кг-ын жинд өнгөрсөн жилийн залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Орхон аймгийн “Ирээдүйн одод” сургуулийн тамирчин ОУХМ Б.Бат-Эрдэнэ, 92 кг-д өсвөр үе, залуучуудын улсын хошой аварга, Баянхонгор аймгийн тамирчин, спортын мастер Э.Батмагнай нар өнөөдөр хүрэл медалийн төлөө барилдахаар болов.
Түүнчлэн 86 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Б.Билгүүн, 125 кг-д “Хангай хүчтэн” дэвжээний тамирчин С.Ган-Эрдэнэ дагаж барилдах аж.