Мэргэн буудагчдын тэмцээнээс ахлах ахлагч Э. Одхүү хүрэл медаль хүртлээ
Мэргэн буудагчдийн дэлхийн аварга гэж хэлж болох “Мэргэн буудагчийн зааг” тэмцээний сүүлийн өдөр “Мэргэн буудагчийн биатлон”, “Мэргэн буудагчийн холимог хосын халз тулаан”-ы дасгалууд явагдаж аваргуудаа тодрууллаа. Энэхүү дасгалууд нь тус тэмцээний хамгийн их өрсөлдөөн гарж, оролцогчдоос бие бялдарын болон сэтгэл зүйн тогтвортой байдлыг шаарддаг төрөл юм. Мөн бусад шатанд явагдсан дасгалуудад үзэгч, дэмжигчдыг байхыг хориглож, зөвхөн шүүгчдийн бүрэлдэхүүний байлгадаг. Харин тус хоёр төрлийг оролцогч орны тамирчид, хөгжөөн дэмжигч нар болон орон нутгийн иргэдийг үзэж сонирхохыг зөвшөөрч, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нээлттэй цацдагаараа бусад дасгалуудаасаа ялгарах онцлогтой.
Манай баг тамирчдаас ахлах ахлагч Б.Төртогтох /015 дугаар анги/, ахлах ахлагч Ч.Одхүү /327 дугаар анги/ нар “Мэргэн буудагчийн холимог хосын халз тулаан”-д өрсөлдсөн.
Уг төрлийн онцлог нь тэмцээн оролцогч орнууд тус бүр хоёр мэргэн буудагчийг оролцуулах бөгөөд тэдгээр нь сугалаагаар нэгнээ суглаж хамтран дасгалыг гүйцэтгэж, өрсөлдөгч нараас түрүүлж байгаа унагааснаар дараагийн шатанд шалгардаг. Харин хожигдсон хос шууд тэмцээнийг дуусгадаг. Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн салааны ахлагч, ахлах ахлагч Ч.Одхүү нь Азербайжан Улсын Зэвсэгт хүчний ахлагч Элбрус Насиповыг сугалсан бөгөөд тэд өрсөлдөгч нараа ээлж дараалан ялсаар “Мэргэн буудагчийн холимог хосын халз тулаан”-д гуравдугаар байр эзлэн, хүрэл медаль хүртэж, Монголын мэргэн буудагчдын амжилтын буухиаг үргэлжлүүлсэн сайхан амжилтыг үзүүллээ.