Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас халдварт өвчин тээвэрлэгдэн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт, шалгалтыг эрчимжүүлж байна.
Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор Орон нутгийн зорчигч тээврийн Завхан-Улаанбаатар чиглэлийн 9998 ЗАН улсын дугаартай автобусанд 1ш тарваганы нойтон тулам тээвэрлэн явсныг илрүүлэн Зоонозын Өвчин Судлалын Үндэсний төвд хүргүүлэн, холбогдогчид Зөрчлийн тухай хуулийн дагуу шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.