Гэрийнхээ хаалгыг сайтар хааж бай!

Гэрийнхээ хаалгыг сайтар хааж бай!

Нөхөр, эхнэр, үр хүүхдүүдийнхээ хамт тусгаар амьдрах орчин нь гэр. Энэ бол зөвхөн тэдний л амьдралын орон зай. Тэд энэ орчинд бие биенээ хайрлан энхрийлж, халамжлан анхаарч, бие биенээ жинхнээр нь мэдэрч, аажим аажимдаа бие биедээ дасаж, шингэн уусдаг. Тэр орчин нь ямагт халуун дулаан байж чаддаг бол бүгдээрээ сэтгэл хангалуун амьдарч, бусдын бахархлыг төрүүлэх хэрээрээ бусдад жинхэнэ тус болж чаддаг. Сэтгэлийн халуун дулаан уур амьсгал гэдэг эхийн хэвлийгээс гадна, хамтаараа амьдарч жаргаж байгаа гэр оронд нь үргэлжилнэ. Үр хүүхдүүд нь заримдаа гэрээсээ гаднах хүйтэн уур амьсгалыг мэдрэхдээ айн цочирдож "Аав аа, ээж ээ яагаад ийм байгаа юм бэ?" хэмээн сэтгэл нь зовнин шалгаана. Тэр болгонд нь хариу болгож "Амьдрал тэгш байдаггүй юм аа хүүхдүүд минь. Бид өөрсдөө ийм байж чадаж байгаа юм чинь өрөөл бусдад бас тийм байхад нь туслах хэрэгтэй" гэж сургамжилна. Хүүхдүүд өсөж том болоход тэдний сэтгэлийн илч дулаан хамтдаа л "томорч" байдаг. Гэр гэдэг газар дээрх эхийн дулаан хэвлий, хайр ямагт бялхаж үрждэг орчин. 
Айлд зочин морилж ирэх бүрийд монголчууд хаалгаа дэлгэн угтаж, мордож буцахад нь хаалганыхаа гадна заавал үдэж өгдөг. Буцаж орохдоо хаалгаа заавал хаана. Магадгүй таагүй үйлдэл болон харилцаанаас шалтгаалж хэн нэгнийхээ харцанд буусан бухимдлын сүүдрийг аргадаж учирлан арилгахыг хичээдэг. Гомдлоос нь урсан асгарах нулимсыг нь арчиж, толгойг нь цээжиндээ нааж аргадна, бас учирлана. Заримдаа учраа ололцож чадалгүй бачимдан муудалцахдаа бусдад мэдэгдэхгүйг хичээн, сэтгэл дотроо эвлэрэх зайгаа үлдээх гэж зөөлхөн дуугаар "хэрэлдэнэ". Сэтгэлд ээнэгших хайрын илчиндээ хожим нь эвлэрч, бие биедээ "бууж өгч" тайтгарахдаа, хаалгаа хааж гэр дотроо л бүхнийг шийдэж чадсандаа баярлан бие биенээ эрхлүүлдэг. Амьдралд тохиолдох адармаатай олон асуудлаа гэр дотроо шийдэж бай, хэмээн ганцхан хаалга байдаг байж болох. Олон хүмүүс орж гарахын учралд заавал угтаж, үдэж бай хэмээн наран тойрох урд зүг рүү хаалгаа харуулан гэрээ барьдаг байх, монголчууд бид. Сэтгэл хичнээн жихүүцэвч, хэн нэгнийг угтаж үдэхдээ нарны дулаан илчинд сэтгэлээ бүлээсгэж бай хэмээн тохиосон ч байж болох. 
Монголчууд бид их ах дүүсэг хүмүүс л дээ. Туурга тусгаарлан ханаа шийрлэж, тулах баганаа хоёулаа түшиж, тулгандаа галаа өрдөж айл болсон хэрнээ заримдаа хэн нэг нь аав ээж, ах дүүсээ гэрийнхээ хоймортоо суулгаж, авах гээхийн ухаанаа тэднээр заалгах нь бий. Олон хүмүүс ямагт зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй орж гардаг болохоор хаалга нь ямагт онголзож, гажсандаа хяхтнан дуугардаг. Сэтгэлд хяруу унаж, жиндэж даарах тусам халуун дулаан хайрыг аажим аажмаар хөргөөж орхино. Олон олон хүмүүсийн хайрын бус, хүнийрхүү хүйтэн сэтгэлд үр хүүхдүүдийн сэтгэл нь жиндэн даарч, айж балмагдсандаа аав ээжээ ч хайрлаж ачлахаа умартах нь бий. Өнөө эс ч маргаашийн нэгэн өдөр амьдралд учирдаг хатуу тавилангийн нэгэн шалтгаан нь энэ. Өөрсдөө сэтгэл нь хөрч нэг л мэдэх дор гэртээ орохоос ч дургүй болно, халуун дулаан уур амьсгал үгүй болохоор. Хэн нэгэнтэй нь хамтдаа "гэрлэсэн хадмууд" нь харин үүнийг хэзээ ч ойлгож ухаардаггүй. Хамаг бурууг нь өөрийнхөөсөө зайлуулан өмөөрч, өрөөлийг буруутган хамтдаа үзэн ядаж байхдаа нэгэн айлын амьдралыг "самарч", аз жаргалыг нь хулгайлж байгаагаа мэддэггүй.
Хүн болгон төгс төгөлдөр биш. Амьдрал гэдэг ямагт аз жаргалаар бялхаж байдаг дардан зам ч биш. Учрангуутаа уусаж нийлдэг хосууд ч байдаггүй. Харин тэдэнд өөрийн гэсэн гэр орон бий, заяагаа холбосон болохоор. Сэтгэлд гэгээн нэгэн хайр байдагтай адил, гэрт орж гарах ганц л хаалга бий. Олон хүмүүстэй бид учирч уулзаж, найзалж нөхөрлөдөгтэй адил олон хүмүүс та нар дээр зочилж ирж буцдаг. Зочин болгон цэцэг барьж ирдэггүйтэй адил, зарим хүмүүс атаат хорон сэтгэл өвөрлөж ирэх нь бий. Та нарт таалагдсан эс таалагдсан сэтгэлээ зочноо мордсоны дараа хаалгаа хааж байгаад ярилцагтун, заавал учраа олж ойлголцож байгтун. Тэр хэрээр гэрийн тань хаалга бөх байж, гэрт тань ямагт дулаан эрчим мэдрэгдэж байх болно. Хардаж муудалцахдаа хаалгаа онгойлгоод бусад руу хашхирах аваас гэрт тань хүйтэн агаар орж, сэтгэлийг тань жиндүүлдэг юм. Энэ гэр бол та нарын л орон зай, өөр хэнийх ч биш. Дулаан, эс бөгөөс хүйтэн жиндүүн байх нь өөр хэнээс ч биш зөвхөн та хоёроос л шалтгаалдаг. Гэрт тань зочилж бус, дайрч орох гэж зүтгэсэн нэгнээс эелдгээр татгалзаж, хаалгаа заавал хааж бай. Энэ хаалга танай гэр бүлийг муу муухай бүхнээс хамгаалж байдаг юм. Хаалгаа заавал, тэгэхдээ зөөлхөн хааж байгаарай.

Г.Галбадрах

7
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417