"Нинаг буцаасан нь" /өгүүллэг/

"Нинаг буцаасан нь" /өгүүллэг/

Гадаа дүн өвлийн жавар тачигнаж байгаа нь яс маханд хүрэн мэдрэгдэнэ. Бяцхан дүнзэн байшингийн цонх ой мод мэт харагдах цан хүүрэгт дарагдан өвлийн бүүдгэр өглөөний гэрэл гэгээ бараг нэвтэрч ядан бүүдийнэ. Сүүлийн хоёр хоног галын бүлээн амьсгал аваагүй өрөө нь мөсөн хонгил гэсэн үг. Бор хир суусан хөнжилдөө шургасан тэр толгойгоо ил гаргая гэвч өрөөнд хургасан хүйтэн жавар хацар нүүрийг нь долоон алдана. Гэвч эл хүйтнийг эс тоон цээж нь арган, ам хатаж "түй" гэх шүлсгүй болжээ. Толгой нь ангалзан салж унах гэж буй мэт янгинана.

Өчигдөр шөнө гэртээ хэрхэн ирж унтсанаа санахгүй байлаа. Өглөө сэрэхэд бяцхан байшинд нь халуу дүүгэж, хоол цайны үнэр ханхийж, аяга таваг харших чимээ галын өрөөнөөс сонсдон байх нь яах аргагүй аз жаргал байсан санагдана. Охины нь дуу хадах юм бол бүр нар гарлаа гэсэн үг. Гэвч тэр тийм аз жаргалыг дахиад амсах юм гэж үү? Ханилж суусан түүнийхээ аялаг дүүрэн царай, усгал хүрэн нүдийг ширтэж, булбарай охиноо гар дээрээ авч нялх үсийг нь үнэрлэн хайртай хүн, халамжит эцгийн жаргалыг эдлэх юм гэж үү?

Толгой нь янгинан байвч тэр хөнжилдөө эргэн шургалаа. Ийнхүү бүгчим нүсэр харанхуйд хэсэг зуур навсайн дарагдаж хэвтсэнээ босч, хүйтэн шалан дээгүүр хөл нүцгэн явсаар галын өрөөндөө орж, данхныхаа тагийг авч харвал цайны шавхруу овойн хөлджээ.

Тэр энэ жил дөнгөж 28 настай хэдий ч унаган мах нь нэлээд шуугдаж царай нь барсайжээ. Чичирхийлсээр буцаж орондоо орж хэвтэв. Хүйтэн хонгил болсон байшинд шартсан ганц бие эр хүн ийнхүү хэвтэх шиг хатуу зовлон байж боломгүй санагдана. Нацагдорж сүүлийн хэдэн сар, түүний  дотроос өмнөх хоёр өдрийн явдлаа нэхэн саналаа. Тийм ээ, Нинагийн ааш  зан сүүлийн хэдэн сарын турш л энэ хонгил өрөө шиг болсон. Чухам тиймээс Нацаг хацар ам долоох жавраас зугтан хөнжилдөө шурган толгойгоо битүүлэн хэвтэж буй шигээр, тэрхүү хүйтэн жихүүн аашнаас зугтаж бор дарсанд нуугдан ордог байсаан. Энэ үнэнээс хаашаа ч зугтах зам байхгүй.

Энэ 1934 оны хавар цаг, гуравдугаар сарын 22-ны пүрэв гарагийн өдөр энэ хорвоод нэгэн хүн нэмэгдсэн нь Нина Николаевна Чистякова хэмээх Нина, боржгин Дашдоржийн Нацагдорж хэмээх Нацагийнд бүл нэмж, охин төржээ. Эх эцэг хоёул эвлэлдэж ярилцаад Ананда Шири "Шири" буюу Нана хэмээх нэрийг охиндоо хайрлаж байсан цаг саяхан мэт. Гэвч энэ зуур есөн сарын хугацаа харван өнгөрч, олон юм огт танигдашгүй болтлоо өөрчлөгджээ. Өнөөдөр Нацагдорж эхнэр охин хоёрынхоо эрэлд орчихоод цааш хэрхэхээ шийдэхгүй мухардчихаад цөхөрч байна.

- Охин минь чи хаана вэ? Хэний гар дээр байна? Нялх настай, нойтон үстэй чи минь юу амсаж явна даа? Өчигдөр чи минь есөн сартай болсон. Гэтэл эцэг чинь болсон би чамайгаа хайж цөхчихөөд эцэстээ хар усанд толгойгоо мэдүүлчихээд, шөнө хэдэн цагт яаж гэртээ ирснээ мэдэхгүй зогсож байдаг. Ийм ч эцэг байх гэж хэмээх бодол Нацагийн зүрхийг зүсэн, тэр нэг л мэдэхэд янгинах хүйтнийг үл анзааран, босоод зогсчихсон байв. Богино өмд цамцнаас өөр хувцасгүй тэр, өрөөн доторхи өлөн хүйтнийг үл ажирна.

Өчигдөр, охин минь төрөөд есөн сарын ойдоо хүрч байдаг. Гэтэл эцэг охин хоёрыг хагацал дайрлаа. Уг гуравдугаар сарын 22 гэдэг чинь хаврын өдөр шөнийн тэнцэл өдөр байдаг санагдах юм. Ийнхүү өдөр шөнө тэнцсэн өдөр төрсөн чи минь арван хоёрдугаар сарын 22 буюу хамгийн урт шөнө, хамгийн богино өдөр болдог энэ өдөр надаас, ааваасаа нүүрээ буруулан алга боллоо гэж үү. Нойтон сормуустай балчир чи минь юу мэдэх билээ. Бусад хүмүүс л чамаар минь тоглож мэднэ. Эцэг чинь болсон надаас салгаж байгаа юм шүү дээ гэж тэр халаглан бодлоо. Бүхий л бие нь салгалан чичирч, эрүү нь хавшина. Түрүүхэн дотор цээж нь аргаж, ам хатаж, толгой нь салж уначих гээд байсан нь ч үгүй болжээ. Охиноосоо үүрд хагацлаа. Хагацах хагацахдаа төрөөд есөн сарын нь ой болж буй өдөр хагацлаа. Өчигдөр Нина, Нана хоёртойгоо, ёстой л эцэг эх хоёул энхрий охинтойгоо гурвуулаа охиныхоо есөн сартай болсны баярыг хийгээд бяцхан өрөөндөө баяр хөөрөөр бялхаж байх хувь дутлаа. Өчигдөр Нина байж болох хэдэн орос, чантуу айлуудыг гүйцээсэн. Хэн нь ч надад нүүр өгч: ул мөрийг гаргахад туслаагүй. Гэвч Нина тэр хэдэн айлуудын хэн нэгнийд л нуугдаж байгаа гэдгийг Нацагдорж зөнгөөрөө мэдэж, мэдэрч байлаа.

Тэртээ 1934 оны арванхоёрдугаар сарын 23-ны өглөө Нацагдорж ийнхүү охиныхоо эрэлд гараад олохгүй мухардаад зогсож байхдаа яг 60 жилийн дараа охиныг нь ямар гай дайрахыг яахин мэдэж чадах. (Чухам хэдний өдөр гэдгийг нь одоо ч тогтоож чадаагүй бөгөөд магадгүй нөгөөх л жилийн хамгийн богино өдөр хамгийн урт шөнө болдог, үйл муут арван хоёрдугаар сарын 22-нд ч юм уу, түүнээс хойш хоёр гурав хоногийн дараа ч магадгүй.) Хайртай охин Нана нь нөгөөх л Улаанбаатарт амь насаа учир битүүлгээр алдана гэдгийг яахин мэдэх билээ. Нацагдорж өрөөн дотроо дотуур хувцастайгаа зогсон даарч чичирч байгаагаа гэнэт мэдрээд хувцсаа санд мэнд өмсөөд уур цан татаж, утаа манан бүрхэж, дуу чимээ хадсан хотын гудамжинд гарлаа. Хэдийгээр өчигдөр орой уусан архиндаа шартаж, дотор нь булингартан байх авч, тэр Нана, Нина хоёрынхоо эрэлд гарлаа.

Өглөө эртийн жавар тачигнаж, өргөн чөлөөгөөр нэг ч хүн үл үзэгдэнэ. Нохой бас унтаж байхад, уур цан савсуулж, цан хүүрэг болсон морь тэрэг Шар хөвийн дөрөлж өөд өгсөж явлаа. Дэлбэгч нь орос хүн байв. Сахал үсэн дотроос нүүр нүдийг нь олж харахад нэн бэрхтэй. Ид жагссан насны энэ орос эр үүрийн жаварт хайрагдан, хар өглөөгүүр эртлэн холын замд гарсны учир юун билээ? Наран мандаж гэгээн цагаан өдөртэй золгохыг хүлээж болоогүй юм болов уу? хэмээн хэн нэгэн хүн асуудагсан бол

- Өдөр болохыг хүлээж болохгүй байна гэж тэр хөтөч эргэцүүлэлгүй шулуухан хариулах байлаа. Зүүн хараа, Улаанбаатарын хооронд олонтаа явж сурсан тэрэгний морь нь хөтчийн хашгирч гууглах, ташуурдах, жолоог татах, залахыг огтоос тоосон янзгүй, танил болсон замаараа зүтгүүлнэ.

Шар хөвийн дөрөлж дээр гарч ирээд дэлбэгч морь тэртээ зогсоов. Тийн богиновтор хүрэн сахалдаа баригдсан, өндөр орос эр газарт үсэрч буугаад, ачлага хөсгөө ярахад дороос нь хорин хэдэн насны орос бүсгүй, өлгийтэй хүүхдээ тэвэрсээр гарч ирэв. Нүүр нүдийг нь харагдахгүй болтол боосон ч гэлээ өлгийтэй хүүхэд хүйтэн агаарт гарч ирсэндээ цочирдсон юм уу, эсвэл ямар нэгэн учир зөнгөөр ч юм уу юутай ч нэлээд цовоолог дуугаар часхийж уйллаа. Хүүхдийн дуун жаварт цохиулсан болоод ч тэр үү, жингэнэн цуурайтах ажээ.

-  За одоо нуугдаад байх хэрэггүй биз дээ. Урга (Өргөө) ард хоцорлоо. Салах ёс гүйцэтгэж болно шүү дээ гэж дэлбэгчийн өчихөд Нина Николаевна Чистякова хэмээх Их Петр хааны байгуулсан хотын унаган тэрбээр

-  Хэнтэй ч, юутай ч салах ёс гүйцэтгэх билээ дээ! Түргэхэн л замаа хөөх минь. За за явъя гэж уцаарлангуй өчлеө. Ийнхүү Нина Николаевна өндөр На-г даган хэдэн жилийн өмнө Нийслэл хүрээнд ирж, хожим түүнтэйгээ тааралгүй хоёр тийш болсныхоо дараа Их На-тай ханилан сууж, охинтой болсон. Гэвч эцэстээ гэр орон, хань нөхреөсөө зугтан морь тэрэгний ачаан дор нуугдан хотоос гарч нутаг зүглэхдээ Урга буюу Өргөө хэмээх Улаанбаатартай ч, төрсөн охиныхоо эцэгтэй ч салах ёсыг ёс төдий ч гүйцэтгэлгүй Ленинград гэх нэртэй болсон хотоо зорин бэдрэхдээ хожмын олон олон явдлыг даанч гадарлахгүй байлаа Гэтэл хувь заяаны төөрөг гэгч Нинагаар дооглож тохуурхаж байгаа ч юм шиг амыг нь асууж, гэмийг нь ухааруулах гэж байгаа ч юм шиг аашлахыг хэн яаж төсөөлөх, гадарлах билээ дээ.

Нина, Монголын зохиолч Нацагдорж гэдэг хүн байгаа тухай сонсоод 1948 онд тэрхүү Нацагдоржид хандан захидал бичжээ. Гэтэл Их Нацагдорж, Нинаг захидал бичихээс 11 жилийн өмнө аль хэдийн нүгэлт хорвоог орхиж одсон байв. Yүнийг хувь заяаны тохуурхал гэх уү эмгэнэл гэх үү? Дахиад 45 жилийн дараа Нина ахиад л Улаанбаатар руу хоёр дахь удаагаа захидал бичжээ. Хувь заяаны төөрөг гэгч дахиад л ямар ч хайр найргүйгээр Нинаг хатуу шийтгэж захидлыг эзэн нь биш  хөндлөнгийн хүн задлан уншив. Захидлыг авах ёстой эзэн нь дахиад л захидал ирэхээс хэд хоногийн өмнө нас барсан байлаа. Захидлыг авч унших ёстой эзэн нь, Нина Нацагдорж хоёрын охин Ананда байсан юм.

Юутай хатуу гашуун хувь заяа билээ. Ийм гуниг амсахын тулд ерэн насыг наслах хэрэгтэй юм гэж үү?

Нацагдорж гэрээсээ гараад Нинагийн үерхдэг орос, чантуу бүсгүйчүүд айл хунараар орж эрж сураглаад зогссонгүй монголчуудаасаа ч асуув. Гэвч тэдний хэн нь ч Нина, Нана хоёрын барааг хараагүй хэмээн өчицгөөх авч тэдний хэн нэгэн нь Нинаг охинтой нь хамт хаа нэгтэй нуугдуулан байгаа гэдгийг Нацагдорж мэдэхийн сайнаар мэдэж байлаа.

Гэсэн чиг тэд цөм л харуусал илэрхийлэн гэмгүй царайлна. Хэрвээ тэдний дотор нь ороод үзэж болдогсон бол цөөнгүй нь дотроо Нацагдоржийг тавлан тохуурхаж, сүүндээ цадсан ишиг шиг оодгонон байв аа.

Энэ өдөр Нацагдорж архи ч уусангуй. Эхнэр охин хоёроо олоод уулзаж чадна. Тэгээд учир байдлаа ойлголцон Нинагийн сэтгэлийг эргүүлж чадна гэсэн итгэл сэтгэлийг нь угт сүүмэлзэн байсан болохоор тэр архи уусангүй. Хоолойгоор нь ч давахгүй бололтой байв.

Ийнхүү хот хүрээгээр сураглан явсаар орой, Нинатайгаа хамт амьдарч байсан модон байшиндаа эргэн ирвэл хаалганы нь завсарт нэгэн бичиг хавчуулсан байлаа. Түүнийг харангуутаа Нацагдоржийн нүд сэргэж баярлан ухасхийснээ тэрхэн дороо нам цохиулсан юм шиг зог тусав.  Сарвайсан гараа буцааж татлаа. Эхний хоромхон хөөрөл нь арилж, одоо тэр алив юмыг ухаалгаар эргэцүүлэн бодох чадвартай болжээ. Тэрхүү зурвас дотор юу гэсэн мэдээ байгааг Нацагдорж сайн мэдэж байлаа. Тэр, зурвасыг авч унших ямар ч шаардлагагүй, тэнд юу байгааг би мэдэж байна гэсэн бодол бүх л биеийг нь эзэмдэнэ. Тийн хэдэн хором түдгэлзэн зогссоноо Нацаг бичгийг авч тэнийлгэж үзлээ. "Намайг хайх хэрэггүй. Би нутагтаа буцлаа. Нина" гэсэн хэдхэн үг нүдний нь өмнө дурайна. Нинагийн танил болсон том, том үсэгтэй бичиг нүдний нь өмнө жирэлзэн, дундаас нь Нина, Нана хоёрын нь дүр үзэгдэнэ.Тэр тэнхэл алдран суув.

Нацагдорж ийнхүү бие сэтгэлийн тэнхэл алдан сууж байхдаа бас л даанч олныг мэдэхгүй байлаа. Насны хэмжил нь дуусахад үлдээд буй хоёр жил хагасын хугацаанд түүнийг дахиад шорон. архины эмнэлэг хүлээж буйг, ажил төрлөөсөө өөрчлөгдөж доош буух хийгээд, уран бүтээлийнхээ оргил үе өнгөрснийг ч мэдэхгүй байлаа. Улсын баяр наадам болж хөлтэй нь хөпхөж, хөлгүй нь мөлхөж Яармагийн дэнж тэр аяараа баяр цэнгэлд умбаж байхад хотын өмхий чийгтэй гудамжинд согтуу явж байгаад харанхуй шөнөөр банзан хашаа түшээд, хожим охин нь учир битүүлэг өнгөрсний адилаар охиноосоо 57 жилээр түрүүлэн бас л учир битүүлгээр энэ хорвоотой тооцоо дуусган сална гэдгээ ч мэдэхгүй байв.

Харин энэ үед ганц мэдэж байсан юм нь гэвэл "Би шинэ Монголын уран зохиолд өөрийн мөр, дуу хоолойг үлдээж чадсан. Намайг өнөөдөр ч, хожим хойно ч муулж үгүйсгэж болно. Гэсэн ч миний бичиж үлдээснийг арилгаж, үгүйсгэж чадахгүй" гэдэг л байлаа... Нацагдорж тэнхэл алдран хэсэгхэн сууснаа босч булингартсан нүдээр орчноо тойруулан харлаа.

РS... Д.Нацагдоржийн "Гэргий хүүхдээсээ хагацахуй" шүлгийг өнөөдөр гүйлгээд ч гэсэн уншихад анхаарал татах үг, мөр нэг биш буй. Жишээлэхэд:

Сар шиг охиноо ширтэж
Санааны чамайгаа гайхна гэдэг хоёрхон мөрийг харахад "гайхна" гэдэг үг зүй ёсоор анхаарал татаж байгаа юм. Ганцхан энэ гайхна гэдэг үг л Нина хэрхэн буцсаныг харуулна. Нинаг буцаагаагүй, Нина буцсан гэдгийг бусад бодит баримтын зэрэгцээгээр дээрхи "гайхна" гэдэг үг гэрчлэх бус уу?

 Нинаг буцаагаагүй, Нина буцсан ажгуу.

МУСГЗ Сономын ЛОЧИН

11
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417