Төв талбайд “Үндэсний номын баяр-2019” болж байна

Төв талбайд “Үндэсний номын баяр-2019” болж байна

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын ивээл дор зохион байгуулагдаж буй 26 дахь удаагийн “Үндэсний номын баяр-2019” Сүхбаатарын талбайд “Ном бол зам” уриатайгаар болж байна. Хоёр өдрийн турш үргэлжлэх энэхүү номын баярыг жил бүрийн хавар, намар зохион байгуулдаг уламжлал тогтоод хэдийнээ 13 жил болжээ.

Энэ удаагийн номын баярт ОХУ-ын М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дэд захирал С.Ф.Дмитренко, тус сургуулийн Хүүхдийн зохиолын семинарын удирдагч багш, нэрт зохиолч А.П.Торопцев нар хүрэлцэн ирж оролцож байгаагаараа онцлогтой болж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар баярыг нээж хэлсэн үгэндээ, “Номын баяр хийх санаачилга нь манай нийгэмд ном унших соёлыг дэлгэрүүлэхэд чухал дэмжлэг болж ирсэн. Ном уншсанаар мэдлэгээ тэлэхээс гадна санаа бодлоо солилцох, бие биеэ ойлгож мэдэхэд ихээхэн тустай. “Ном бол ертөнцийг харах цонх” гэж М.Горький хэлсэн байдаг. Энэ цонх орчин цагт улам томорч байна.

Миний бие энэ санаачилгыг дэмжих болсон гурван шалтгаан байгаа юм. Нэгдүгээрт, сүүлийн жилүүдэд монголчууд ном маш бага уншдаг болж, цэгцтэй мэдээллийг олж чадахаа больсон байна. Үүнийгээ дагаад номын борлуулалт муудаж байгаа.

Хоёрдугаарт, цаг үе эрчимтэй өөрчлөгдөж байна. Аж үйлдвэрийн IV хувьсгал эхэлсэн энэ мөчид дэлхийн нөлөө бүхий компаниуд дипломыг биш, хэн сайн уншиж, өөрийгөө хөгжүүлж чадсан хүнийг дэмждэг болжээ.

Гуравдугаарт, ном бол бидний соёлын салшгүй хэсэг. Сүүлийн үед манай зохиогчид, уншигчдын дунд ярьдаг ном, сонсдог ном буюу подкаст дэлгэрч байна. Үүний уламжлал бидэнд бий. Эрт үеэс монголчууд үлгэр, туужийг ам дамжуулан хөөрөлддөг байсан. Ном бол бидний үндэсний өв соёлоо уламжлуулан өвлүүлэх гол хэрэгслийн нэг юм. “Номгүй хүний цээж харанхуй, малгүй хүний хот харанхуй” гэж өвгөд сургадаг байсан. Орчин цагийн хүүхэд залуустаа цээж харанхуй байхгүйг захья” гээд номын баяртаа идэвхтэй оролцохыг хүүхэд залууст уриалав.

“Үндэсний номын баяр-2019” арга хэмжээний үеэр анх удаа “Онцлох ном”, “Шилдэг уншигч”, “Номын ертөнцийн гавьяатан”-ыг тодруулж, Монгол Улсын Их Хурлын даргын нэрэмжит “Мэргэн ном” цомоор шагналаа. Эрдэнийн чулуун суурин дээр ном уншиж буй мазаалайн дүрсийг суурилуулсан энэ цомыг УИХ-ын дарга санаачлан бүтээлгэжээ. 

2019 оны “Онцлох ном”-оор Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, төр, нийгмийн зүтгэлтэн, яруу найрагч агсан Бавуугийн Лхагвасүрэнгийн “Морин зэрэглээ” бүтээл шалгарсныг түүний хүү Л.Хасарт гардуулж өглөө. Харин “Номын ертөнцийн гавьяатан” шагналын эзнээр зохиолч, яруу найрагч, нийтлэлч Б.Наминчимэд, “Мэргэн уншигч”-аар номын залуу зүтгэлтэн Н.Энхсайхан нар тодорч “Мэргэн ном” цомыг гардлаа.

Төв талбайд 130 гаруй асарт номын худалдаа явагдаж байна. УИХ-ын дарга номын асраар явж эрдэмтэд, зохиолчид, хэвлэлийн компаниудын төлөөлөл, уншигчидтай уулзаж, ном худалдан авав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Space X” компани дэлхийн тойрог замд хүрэх нислэгээ цаг агаарын улмаас хойшлууллаа

2020-05-28

Эрдэмтэд анхны хиймэл нүдийг зохион бүтээж байна

2020-05-26

АНУ 2024 онд саран дээр дахин хүн газардуулахаа зарлалаа

2020-05-26

Дэлхий нийтийн хүнсний хэрэглээ хэрхэн өөрчлөгдөх вэ?

2020-05-26

Гадаадад гацсан Монголчууд...

2020-05-25

Хэрхэн гүйх дуртай болох вэ?

2020-05-17

Хүүхдээ хүмүүжүүлэхийн тулд өөрөө эхлээд тоглож сурах хэрэгтэй

2020-05-07

Зардал багатайгаар хэрхэн аялах вэ? Таньд юу хэрэгтэй вэ?

2020-05-07

Инстаграм дээр мөнгө олох арга

2020-05-28

Бакалаврын зэрэг үнэхээр хэрэгтэй юу?

2020-05-27

Германд зарим ангийн хичээлийг 5 дугаар сарын 11-ний өдрөөс эхлүүлсэн байна

2020-05-14

Испанийн сургуулиуд танхимын сургалтаа есдүгээр сараас эхлүүлнэ

2020-05-12

#28 Кино задлангийн Г.Эрдэнэбаатарыг задаллаа

2020-05-27

"ХАСАХ 18" Podcast #01 - Өөрийнхөөрөө "суга" бай

2020-05-20

CAAK PODCAST #24 Р.Булгамаа - Хүүхэд хүчирхийлсэн хүнийг хөнгөлөх хэрэгтэй.

2020-04-29

#27 Ziko's Podcast - Эрэгтэй эмэгтэй сайн найзууд гэж байдаг уу?

2020-04-28

Европийг чиглэсэн ОХУ-ын байгалийн хийн нийлүүлэлт эрс буурчээ

2020-05-27

Хамгийн амар аргаар баяжих боломжтой 10 бизнес

2020-05-27

Марк Зукерберг дэлхийн 3 дахь хамгийн баян хүн боллоо

2020-05-26

Пирамид тогтолцоо болон Олон шатлалт маркетинг

2020-05-26

Энэтхэгийн газар нутаг руу Хятадын 10 мянган цэрэг нэвтрэн оржээ

2020-05-28

Дайнд ялагч гэж байхаа больсон уу?

2020-05-27

Коронавирусын тахал нь террористуудад биологийн зэвсэг ашиглах сэдэл өгнө гэдгээс Европын улсууд айж байна

2020-05-26

Хятадын геостратеги, тэнгисийн орон зайн төлөөх өрсөлдөөн

2020-05-16

Коронавирусын аппликэйшнээр дамжуулан Хятад улс иргэдээ хэр их идэж, ууж, унтдагийг хянадаг болгож магадгүй

2020-05-27

Элон Маск жилийн дотор хүний тархинд чип суулгахаа амлалаа

2020-05-27

Хиймэл оюун ухаанаар эмгэг бүхий генийг олж илрүүлнэ

2020-05-06

Хиймэл оюун ухаан сэтгэл судлалын салбарт

2020-05-04
1:08

Салхитын ордын авлигачдыг үйлдэл дээр нь барьж 1.3 сая ам.долларыг хураан авч, улсын орлого болгожээ

2020-05-25

Я.Санжмятав: 100 сая төгрөг бол дэнчин биш,татвар. Буцааж олгохгүй

2020-05-20

ЭМЯ: Дахин дөрвөн халдвар илэрч, Монголд бүртгэгдсэн коронавирусын тохиолдол 140 боллоо

2020-05-18

Д.Нямхүү: Коронавирусийн халдварын үдээс хойших шинжилгээгээр 37 тохиолдол нэмэгдэж, 98 боллоо

2020-05-14

Хөл хорионы үеийн сэтгэл зүй: ''Илүү санаачилгатай залуутай гэрлэх минь яав даа!''

2020-05-26

Махан хоолтнууд сэтгэл санааны хувьд илүү тогтвортой байдаг

2020-05-13

Уйлахын ач тус

2020-05-12

Зарим хүмүүс яагаад 100 нас хүрсэн ч оюун ухаан нь саруул хэвээрээ байдаг вэ?

2020-05-07

Сингапур эр видео дуудлагаар цаазын ял сонсжээ

2020-05-28

Ө.Энхтүвшин: Казахстан улс руу зургадугаар сарын эхний хагаст нислэг үйлдэх төлөвлөгөөтэй байна

2020-05-28

Нийт 570 оюутан эх орондоо ирлээ

2020-05-28

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох усан халианд тоглож байсан дөрвөн хүүхэд живсэн харамсалтай хэрэг гарчээ

2020-05-28

Үрдээ зориулав...

2020-05-28

“Ub Пропертиз”: Кембридж-н сургалттай цэцэрлэг бага сургуульд хүүхдээ үнэгүй сургамаар байна уу?

2020-05-28

Т.Ариунтуяа: Бодлоо зөв болгосон хүн хуримтлалтай болдог

2020-05-26

+ 39 хэмийн зээлийн хүү

2020-05-25

Хэрхэн тань шиг мундаг "Influencer" болж түүгээрээ мөнгө олох вэ?

2020-05-25

"Уйлдаг", "Хиншүү" С.Ганбаатар та ялсан...

2020-05-25

Хүний итгэлийг алддаггүй хүмүүс л “итгэмтгий” байдаг

2020-05-25

2 тэрбум жилийн настай Анагаах увдист Шунгит чулуу

2020-05-23

Израильд дэлхийн анхны цэнэглэгчтэй маскийг бүтээжээ

2020-05-27

Хонь хариулдаг робот нохой

2020-05-27

Цөмийн эрчим хүч ирээдүйтэй юу?

2020-05-27

Хуванцарыг дахин зохион бүтээх нь

2020-05-26

Санал асуулга Бүгдийг үзэх

Та хэдэн настай вэ?

368 санал өгсөн

51-60
26.9%
41-50
18.21%
31-35
13.86%
36-40
10.33%
25-30
7.88%
21-24
6.52%
13-16
5.98%
17-20
5.98%
65+
4.35%

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,249

Энэ цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,464

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,689

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

7,037