Малдаа яваад сураггүй болсон иргэн гэрийнхээ ойролцоо нас барсан байжээ
Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн “Хөх толгой” гэдэг газарт /аймгийн төвөөс урд зүгт 85 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 65 км-т/ малчин 60 настай эрэгтэй А энэ сарын 22-ны 20:00 цагийн орчим малдаа яваад сураггүй божээ.
Алга болсон тухай дуудлагыг онцгой байдлын албанд дөрөв хоногийн дараа мэдэгдсэн байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн таван алба хаагч, ар гэрийн 35 иргэн, нийт 40 хүн, дөрвөн автомашин, 14 мотоцикл, гурван морьтой эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Улмаар эрэн хайж эхэлсэн орой 18:20 цагт иргэн А-г гэрээс нь хоёр км-т “Булан” гэдэг газарт нас барсан байсныг олж, цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.