Шахмал түлшийг “хар толгой”-гоороо хариуцсан хүмүүс хэн бэ?

Шахмал түлшийг “хар толгой”-гоороо хариуцсан хүмүүс хэн бэ?

Сүүлийн өдрүүдэд Засгийн газраас хотын утааг бууруулахаар хийж тараасан шахмал түлштэй холбоотой ноцтой асуудал үүссэн. Хэд хэдэн хүний амь хохирлоо. Зуу шахам хүн угаартлаа. Зуух пийшин дэлбэрлээ. Ер нь бол нийслэл Улаанбаатарт гамшиг шахуу юм нүүрлээд байна. Энэ хэрээр шахмал түлш түлнэ гэдэг айдас дагуулсан явдал болж хувираад байгаа нь нууц биш.

Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулга буруутанд хариуцлага тооцохыг анхаарууллаа. Тэрээр “…Яагаад анх төлөвлөж байснаараа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эрчим хүчний нүүрсийг шахмал түлшний түүхий эд болголгүй “Энержи ресурс” ХХК-ийн угаасан нүүрсний хаягдлыг сонгов? Барьцалдуулагч бодисын үнэ, чанарын асуудал анх танилцуулсан байдлаасаа яагаад зөрөв? Шахмал түлш үйлдвэрлэх үйл явцад “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас бүрдүүлсэн Ажлын хэсгийг яагаад сольж, халах болов? Эрдэнэс Тавантолгой ХК-ийн эрчим хүчний нүүрсэн дэх хүхрийн хэмжээ “Энержи ресурс” ХХК-ийн хаягдлаас 1.9 дахин бага хэмжээтэй байгаа юм. Гэтэл яагаад гэнэт илүү их хүхэртэй, хаягдал нүүрсийг ашиглахаар шийдвэрлэв? Энд хэний, ямар ашиг сонирхол нуугдаж байна гээд хууль хяналтын байгууллагын олж тогтоох ёстой олон асуултууд хариултаа хүлээсээр л байна.

Гэмт үйлдэл хийсэн, холбогдсон хэн ч хуулийн хариуцлагаас мултрах ёсгүйг анхааруулж байна. Хүний амь нас, эрүүл мэндээс үнэтэй зүйл үгүй. Хэн нэгэн албан тушаалтан, хэсэг бүлэг олигархийн ашиг олох хүсэлд жирийн иргэд амь насаараа өртөн хохирч байгааг хэрхэвч зөвтгөж, булзааруулан өнгөрөөж болохгүй. Хариуцлага алдсан, үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандсан үйлдвэрлэгчид болон түүхий эд нийлүүлэгчид, төрийн албан хаагчдад хуулийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ” гэлээ. Ингэхээр хүний амиар туршилт хийсэн шахмал түлшийг хариуцаж “бүтээсэн” албан тушаалтнууд хуулийн өмнө үгээ хэлэх болж байна. Тэдгээр албан тушаалтан ч тодорхой аж.

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ажилладаг арга барил байдаг. Тэрээр Засгийн газрын ямар ажлыг хэн гэдэг сайд, албан тушаалтан “хар толгой”-гоороо хариуцахыг заагаад өгчихдөг юм. Шахмал түлшийг хотын иргэдийн зууханд орох хүртэлх ажлуудыг хуваарилжээ. Ерөнхий сайд уржигдар шахмалд түлшийг хариуцаж ажилласан сайд, дарга нарыг өрөөндөө дуудаж “…Хариуцлага тооцно” гэдгээ мэдэгдсэн байна.

Засгийн газрын чиглэл, даалгаврын дагуу дараах албан тушаалтнууд хариуцан ажиллажээ.

Нэг. Шахмал түлшний технологийн шийдэл, ТЭЗҮ-ийг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хариуцаж ажиллажээ. ЭХЯ-ны дэргэдэх Шинжлэх ухаан технологийн зөвлөл энэ ажлыг гардсан байна. Ерөөс энэ түлшний технологи, ТЭЗҮ гэдэг бол амин сүнс, үндэс суурь нь болж байгаа юм. Энэ ажлыг Ц.Даваасүрэн сайд хэр зэрэг хариуцаж хийснийг өнөөдөр албан ёсоор хэлэхэд эрт. Учир нь шахмал түлшний гадаад дотоодод илгээсэн давтан шинжилгээний хариу ямар ирэхээс хамаарна. Гэлээ ч хүний амь эрсэдсэн асуудалд шахмал түлшний технологи, ТЭЗҮ хамаатай байх магадлал өндөр юм.

Хоёр. Шахмал түлшний үйлдвэрлэл, орц, найрлага, чанар, стандарт, бас борлуулалт худалдааг “Тавантолгой түлш” ХХК-ийн захирал М.Ганбаатар хариуцжээ. Энэ нь Ц.Даваасүрэн сайдынхаас илүү юу гэхээс дутуугүй хариуцлагатай ажил юм. Өнгөрсөн өдрүүдэд орц найрлага, чанар стандарттай холбоотой асуудал маш их яригдсан. Гэвч “Тавантолгой түлш” ХХК-ийн захирал М.Ганбаатарт “…Түлш асуудалгүй” л гээд байгаа. Гэхдээ тун удахгүй асуудал тодорхой болно. Шуудхан хэлэхэд М.Ганбаатар хамгийн хүнд хариуцлагыг үүрч болзошгүй. Энэ сацуу Улаанбаатарын байтугай Монгол Улсын онц чухал асуудал болох хотын утааг бууруулах ажлыг яаж яваад М.Ганбаатар хариуцаж хийх болсон нь анхаарал татаж байгаа юм. М.Ганбаатар эдийн засагч мэрэгжилтэй. НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байсан. Нийслэлийн өмчийн харицлааны газрын даргаар бас ажилласан. Гэтэл “Тавантолгой түлш” ХХК-ийн захирлаар ядаж инженер мэргэжилтэй хүн томилох байсныг олон хүн ярьж байна. Хамгийн түрүүнд М.Ганбаатарыг энэ албанд яагаад сонгож томилуулснаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тайлбарлах хэрэгтэй юм.

Гурав. Шахмал түлшний талаар олон нийтэд мэдээлэх, сурталчлах ажлыг хариуцсан хүн нь БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат байна. Энэ ажил ёстой хийгдээгүй гэвэл гүтгэсэн болохгүй дээ. Жирийн иргэд байтугай хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүлчид сүүлийн хэдхэн өдөрт л шахмал түлшийг түлэх заавар, бусад мэдээлэлтэй танилцаж байна. Ажил хариуцуулна гэдэг бол төсөв хөрөнгийг нь шийдчихсэн байсан гэсэн үг. Ерөнхий сайд ч энэ талаар хэлж байсан. Гэтэл одоо олон хүний амь сүйдэж, олон арваараа угаартаад ирсний дараа “…Иргэд мэдээлэлгүй байсан” гэх шалтгаан гарч ирж байна. Одоо мэдээллийг нь өгөх гэж хотод төрийн алба хашдаг албан хаагчид өдөр шөнөгүй айлын үүд тогшиж явна. Анх утааг бууруулах төсөв хөрөнгө ярьж байхад Н.Цэрэнбат сайд өөр аргаар, өндөр өртгөөр “бууруулчих” гээд их чичэрсэн, тэр нь унаж байв.

Дөрөв. Шахмал түлшний түгээлт, тээвэрлэлтийг Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан хариуцсан байна. С.Амарсайханы орлогч Ж.Батбаясгалан “Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажилладаг болоод ч тэр үү, С.Амарсайхан руу чиглэсэн гал ширүүхэн л байх шиг байна. Ямартай ч нийслэлийнхэн сайн муу хэлүүлж байгаад шахмал түлшийг тээвэрлэж, түгээх ажлаа хийжээ.

Шахмал түлшийг “хар толгой”-гоороо хариуцсан албан тушаалтнууд эд нар байна. Харин хаанаа, юунаас болж буруутаад, тэр нь олон хүний амь авч одсон бэ гэдэг тун удахгүй тодорхой болох биз ээ.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж “Зууны мэдээ" сонин

3
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417