Зөвлөлтийн "ард түмний баатар" эрийн түүх

Зөвлөлтийн "ард түмний баатар" эрийн түүх

Шаварш Карапетян хэмээх Армян эр бол эгэл жирийн боловч гайхалтай түүх намтартай хүн юм. Тэрээр усан доогуурх сэлэлт( шумбалт) -н дэлхийн 11 рекордын эзэн, Европын 13 удаагийн аварга, ЗХУ (СССР)-н 7 удаагийн аварга, ЗХУ-н гавьяат тамирчин хүн юм.

1974 оны 1 сарын 8 нд Цахгадзор спортын баазаас Ереван руу 30 гаруй зорчигчтой (ихэнх нь тамирчид) автобус явж байтал уулын огцом өгсүүр дээр машины моторонд гэмтэл гарч жолооч нь гарч шалгах үед автобус газрын уруу өнхөрсөн байна. Тэр үед Шаварш маш шаламгай хөдөлж жолооны ард үсрэн сууж автобусыг аюулгүй болгож чаджээ.

1985 оны 2 сард Ереваны концертын төвд гал гарахад мөн гал түймрийн голомт руу дотогш орон галыг унтраалцан өөрөө гэмтэл, түлэгдэл аван сар гаруй эмнэлэгт эмчлүүлсэн байна.

1976 онд Ганноверт болох байсан дэлхийн аваргад явах байсан боловч бие нь өвдөж шалгаруулах тэмцээн дээр муухан амжилт үзүүлж шигшээгийн дасгалжуулагч өөр хүнийг оронд нь авч явжээ. Еревандаа ирээд 9 сарын 16 ны тэр өдрийн өглөө уламжлалт ёсоороо 20 км -н гүйлтэнд 25кг элс үүрэн дүүтэйгээ (мөн шигшээгийн тамирчин) гүйж байтал усан сангийн далан даван нэгэн троллейбус ус руу унасан байна. Шаварш гүйх замдаа хувцсаа тайлан ус руу шууд оров. Ус 12 градус, бохир , ямар ч үзэгдэх орчингүй байв. Шаварш 6-10 метрийн гүнд шумбан троллейбусны арын шилийг хөлөөрөө хагалан гарт тааралдсан хүнээ татан гаргаж байв. Дүү нь завин дээр гарган эрэг рүү аваачиж байлаа. Троллейбус толгойгоороо унан сүүл хэсэг бага зэрэг өндийсөн байсан учир хүмүүс амьсгалах агаартай байв. Нийт 92 хүн байснаас тэрээр 46-г нь ганцаараа татан гаргаснаас 20 хүн л амьд гарч чаджээ. Нэг удаадаа татан гаргасан зүйл нь сандлын бүрээс байж таараад оронд нь нэг хүнийг аврах байсан юм гэж харамсан уйлж байжээ. Тэр зүйл нь хожим хэд хэдэн удаа зүүдэнд нь орж байсан гэдэг. Аврах ажиллагаа 20 минут үргэлжилсэн бөгөөд эмч, аврагч, шумбагч нарыг ирэхэд үлдсэн хүмүүс нь аль хэдийн өнгөрсөн байв. Тэд зөвхөн энэ гайхалтай аварга тамирчин л хүн энэ бүхнийг хийж чадах байсан өөр хэн ч чадахгүй байсан хэмээн хэлж байсан юм. Өөрийнх нь бүх бие шилэнд зүсэгдэн хөл нь гүн шарх авсан юм. Эмнэлэгт тэр даруй аваачсан боловч цусанд нь халдвар орж 2 уушиг нь үрэвсэн үхлийн ирмэг дээр ирсэн ч эмч нарын ачаар 45 хоногийн дараа хөл дээрээ боссон байна. Уушигны үрэвслээс болж наалданги үүсэн амьсгалахад ч хүнд болж байнга ханиалгаж байсан тул эмч нар түүнд спортод хөл тавихыг хориглосон байна. Гэвч тэрээр уйгагүй хичээллэн формондоо орж жилийн дараа 1977 оны Европын аварга болж 11 дэх дэлхийн рекордоо эвдсэн байна.

Түүний амийг аварсан хүмүүс нь бүр 6 жилийн дараа л "Комсомольская правда" сонингоос л аврагчийнхаа талаар мэдэж авчээ. Тэр үед үзэл суртлын нийгэм байсан учир Зөвлөлтийн тээврийн хэрэгсэл ус руу унах "ёсгүй" байв. 1982 онд тус сонины сурвалжлагч шигшээ багийн ахлах дасгалжлуулагчтай ирж уулзан энэ болсон явдлыг яриулан олон нийтэд ил болгожээ.

Осол яагаад гарсан бэ гэвэл гэрчүүдийн ярьснаар нэгэн зорчигч жолоочтой маргалдан барьцалдан жолооч жолоогоо алдсан бөгөөд тэр 2 хоёул амь гарч чадаагүй байна. Жолооч нь гэмт хэргийн улмаас шоронд сууж байсан нэгэн байжээ. Амь аврагдсан нилээн хэдэн хүн нь ирж уулзан байнга холбоотой болсон байна. Түүнийг "Почётный знак" буюу "хүндэт тэмдэг" одонгоор л шагнасан байна. Зөвлөлтийн удирдлагууд руу ЗХУ-н баатар цолоор шагнах тухай хүсэлт зарим нэгэн хүмүүс явуулсан боловч тэр үеийн засгийн газрын тэргүүн Косыгин:

"Нэг үйл явдалд 2 удаа шагнахгүй, танай Армянаас л ийм одонгоор анх шагнах хүсэлт явуулсан шүү дээ" гэж хэлжээ. 66 настай тэрээр одоо Москвад эхнэр 2 хүүхдийн хамт гутлын дэлгүүрийн бизнес эрхлэн даруухан аж төрж байгаа юм байна.


 


 

47
таалагдаж байна

10
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417