Хятад дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч байхаа болих уу?

2019-10-14, 13:34 Цаг үе 5,097 1
Хятад дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч байхаа болих уу?

Samsung Хятад дах ухаалаг утасны хамгийн сүүлийн үйлдвэрээ хаажээ. БНХАУ нь дэлхийн хамгийн гол үйлдвэрлэгч байхаа больж гадны томоохон компаниуд тэндээс чимээгүйхэн гарч эхэллээ. Тухайлбал Apple үйлдвэрлэлээ хэсэгчлэн Энэтхэг уруу шилжүүлж эхэлсэн бөгөөд Google ч түүний жишээгээр “Pixel”-ээ зөөв. Энэ байдлаар бол "Made in China" танил шошго удахгүй үзэгдэхээ болих нь.

Samsung үйлдвэрлэлээ эрт шилжүүлж эхэлсэн бөгөөд БНХАУ-д жилд 60 сая утас угсрах хүчин чадалтай нэг л үйлдвэр үлдээсэн байжээ. Ийнхүү солонгосчууд сүүлийн угсралтын шугамаа гаргахаар шийдвэрлэсэн ба хаашаа нүүх нь одоогоор тодорхой бус байна. Магадгүй тэд энэ оны 3-р сард Хятадаас Тайланд уруу нүүсэн Sony-ийн жишээг дагах боломжтой. Үүнтэй ижил алхамыг өмнө нь Google хийж  Вьетнам уруу шилжин Pixel-ээ Nokia-ийн хамгийн орчин үеийн шугам дээр үйлдвэрлэх болсон.

Apple болон Iphone-ийг оруулаад Apple-ийн бүх электрон төхөөрөмжийг үйлдвэрлэгч Foxconn нар ч Хятадаас гарах талаар бодож эхэлсэн байна. Эдгээр хамтрагчид угсрах шугамынхаа 30%-ийг өөр улс уруу буюу тэргүүн ээлжинд Энэтхэг уруу шилжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд Мексик, Вьетнам, Индонези болон Малайзыг ч бас сонирхож байна.

Дээрх ухаалаг утасны анхдагчуудаас гадна эд анги үйлдвэрлэгчид ч бас Хятадаас гарах төлөвтэй байна. Үйлдвэрлэгчид бөөнөөрөө гарч буй энэ үзэгдэлд дараах 3 шалтгаан байгаа аж.

Нэгдүгээрт: Америк-Хятадын худалдааны дайнаас үүдэлтэй татварын өсөлт. Худалдааны дайн эхэлсэн цагаас 2 улс бие биенийхээ импортод ногдуулах татвараа ээлжлэн огцом өсгөсөөр ирсэн. Энэ нь худалдааны хэлхээний дундын оролцогчид болон эцсийн хэрэглэгчдийн эрх ашгийг огт хайхраагүй, тэдэнд хүндээр туссаар байгаа. Саяхан л гэхэд ерөнхийлөгч Трамп Хятадаас импортлох электрон бараа, гар утас, ахуйн метал бараа эдлэлд нэмж 15%-ийн татвар оноосон ба 12-р сараас хэрэгжиж эхлэх юм. Энэхүү татварын нэмэгдэл хэрэглэгчдийн худалдан авах чадварыг бууруулж байгаа нь үйлдвэрлэгчдийг Хятадаас зугтах нөхцлийг бий болгож байна.

Тухайлбал хамгийн энгийн жишээ бол Iphone утас. Iphone-ийг Хятадад угсардаг тул хятадын бараа гэж тооцогдоно. Түүнд ногдох татвар 15%-иар өсөхөд Apple нэг бол борлуулах үнээ 15%-иар өсгөх, үгүй бол тэр хэмжээгээр алдагдал хүлээнэ. Худалдааны дайнд дэлхийн супер 2 их гүрэн бие биендээ буулт хийх төлөвгүй байгаа тул аль ч хувилбараар Apple-ийн борлуулалт унаж алдагдал хүлээх бөгөөд хохирлыг 2 гүрний аль нь ч нөхөж өгөхгүй. Энэ байдал зөвхөн Apple ч биш бүтээгдэхүүнээ Хятадад үйлдвэрлээд АНУ-д борлуулдаг бүх компанид хамаатай. АНУ нь эдгээр томоохон компаниудын үндсэн зах зээл тул худалдааны дайны галаас хол, эрх баригчдынх нь тодорхойгүй эрсдэлтэй шийдвэрээс ангид хамааралгүй байхын тулд тэд үйлдвэрлэлээ Хятадаас өөр улс уруу нүүлгэх зайлшгүй шаардлага гарч байна.

Хоёрдугаарт: БНХАУ нь хямд өртөгтэй үйлдвэрлэгч байхаа болиод удаж байна. 2008 онд Хятадын төр засаг ажилчдын эрх ашгийг хамгаалсан хууль баталсан цагаас хойш цалингийн хэмжээ байнга өссөөр 2017 онд Мексик, Бразил, ОХУ-ын төвшинг давж ЕХ-ны зах хязгаарын улс орнуудтай дүйх хэмжээнд хүрсэн. 2019 оны байдлаар Хятадын дундаж цалинг рублиэр илэрхийлбэл 60 000 болжээ. Ийм нөхцөлд алдартай брэнд үйлдвэрлэгчид цалин хөлс багатай бусад орнуудыг аль хэдийнэ сонирхоод эхэлсэн аж. Жишээлбэл үйлдвэрлэлийн салбарт 1 цагийн хөлс Энэтхэгт 0.7 ам доллар байгаа бол Хятад бараг 4 ам доллар байна.

Хямд хөлсөөр хэн ч ажиллахыг хүсэхгүй нь тодорхой. Гэвч үүнээс илүүгээр Хятадууд өөрсдийн үйлдвэрлэгчдийг дэмжин хөгжүүлж гадны өрсөлдөгчдөөс дутахгүй, ухаалаг утас зэрэг зарим барааны хувьд бүр илүү чанар, үзүүлэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсон.

Дундаж цалин өссөнөөр Хятад нь гадны компаниудын хувьд үйлдвэрлэлээ явуулах таатай газар байхаа улам бүр больсоор байна. Мөн үүнтэй зэрэгцэн чанараар Хятадтай өрсөлдөхүйц боловч илүү өртөг багатай Вьетнам, Энэтхэг зэрэг үйлдвэрлэлийн шинэ зах зээлүүд бий болж байна.

Тэгвэл томоохон үйлдвэрлэгчид яагаад 3-5 жилийн өмнөөс Хятадаас гарч эхэлсэнгүй вэ? Энэ асуултын хариулт бол БНХАУ-ын маш уян хатан, сайтар зохион байгуулагдсан дэд бүтэц юм. “Үйлдвэрлэлийн сайтар бүсчилсэн зохион байгуулалт нь цаг хугацааг маш их хэмнэж хамгийн оновчтой бэлтгэн нийлүүлэгчийг сонгох боломжийг олгодог. Бүр тухайн нэг бүтээгдэхүүнээр дагнан төрөлжсөн бүхэл бүтэн хот хүртэл байна” гэж Forbes-т бичжээ.

Мөн түүнчлэн үйлдвэрлэлээ нүүлгэх нь шаардлагатай логистикийг шинээр зохион байгуулахаас эхлээд нарийн төвөгтэй, зардал ихтэй үйл ажиллагаа юм. Гэвч томоохон компаниуд АНУ-ын татварын дарамт, мөн Азийн дотоодын өрсөлдөгч брэндүүдийн тэлэлтээс шалтгаалан нүүхээс өөр аргагүй болж байна.                         

Гуравдугаарт: Аварга үйлдвэрлэгчдэд үйлдвэрлэлээ явуулж буй газартаа борлуулалт хийх нь илүү ашигтай. Тиймээс компаниуд худалдан авагчид нь байгаа тэр газарт үйлдвэрлэлээ явуулахыг хүсдэг. Гэвч хятадууд өөрсдийн брэндүүдийг илүүд үзэх болжээ.

Samsung л гэхэд хятадад борлуулалт нь муудсан тул үйлдвэрлэлээ хаасан гэж тооцогдож байгаа. Учир нь нутгийн иргэд Huawei, Xiaomi, OPPO-Vivo эсвэл Iphone-ийг сонгох болсон байна. Өөрөөр хэлбэл хятадууд Apple зэрэг дээд зэрэглэл биш л бол өөрсдийн брэндүүдийг сонгох болжээ.

Мөн Хятадын дотоодын үйлдвэрлэгчид маш амжилттай өрсөлдөн хурдтай тэлж байгаа нь тус зах зээлээс гадны брэндүүдийг эрчимтэй шахаж эхэлсэн байна.

Эцэст дүгнэж үзвэл алдартай компаниуд Хятадаас гарч байна. Хятад нь өртөг өндөртэй, ширүүн өрсөлдөөнтэй зах зээл болсон бөгөөд ерөнхийлөгч Трамп тэр болгонд нь татвар оноосоор сууж байна. Магадгүй удахгүй “Made in China” хэллэгийн оронд “Made in India” гэдэг өгүүлбэр түгэн дэлгэрэх бололтой.            

12
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417