М.Өлзийтөмөр: Амьтанд хайртай хүмүүст зориулсан муур, нохойны кафе нээнэ

М.Өлзийтөмөр: Амьтанд хайртай хүмүүст зориулсан муур, нохойны кафе нээнэ

“Амазон” амьтны дэлгүүрийг үүсгэн байгуулагч М.Өлзийтөмөртэй уулзаж ярилцлаа. Багаасаа л амьтанд хайртай, сонирхолтой байсан тэрээр олон амьтнаар хүрээлүүлсэн мундаг хүн юм. Бүх төрлийн нохой, муур, шувуу, мэрэгч амьтан гээд харьцахгүй, хайрлахгүйамьтан гэж түүнд алга. Түүний амьтны ертөнц маш сонирхолтой, гайхалтай байсан талаар энд дурдъя. Энэхүү амьтны ертөнцөөр та бүхэн аялна уу.


Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны түрүүнд өөрийнхөө талаар танилцуулаач?

Намайг Өлзийтөмөр гэдэг. Би барилгын инженер мэргэжилтэй. Гэхдээ мэргэжлээрээ ажилладаггүй. Хоббигоороо “Амазон” амьтны дэлгүүрийг ажиллуулдаг.

Хэзээнээс эхлэн амьтан тэжээх болсон бэ?

Гурав, дөрөвдүгээр ангиасаа эхэлж яст мэлхий, загас гэртээ тэжээж эхэлсэн. Тэрнээс өмнө бол тэжээж болох амьтдыг гэрийнхээ гадаатэжээдэг байсан.

Хоббиг чинь гэрийхэн нь хэр дэмждэг байв?

Багадаа хоёр талд амьдардаг байсан. Эмээгийндээ болон өөрийнхөө гэрт. Эмээгийнд бол эмээ зөвшөөрөхгүй, гэрт болохоор аав зөвшөөрдөггүй байсан. Энэ хоёроос бусад нь бол амьтанд их хайртай болохоор гадаа тэжээхийг дэмждэг байсан даа.

Амьтны дэлгүүрээ хэзээ нээж байсан бэ?

Одоогоос зургаан жилийн өмнө. Ер нь бол дэлгүүр нээхээсээ өмнө гэрээ бараг дэлгүүр шиг болгочихсон байсан. Тусдаа амьдрах боломж гарснаас хойш гэрээрээ дүүрэн амьтан цуглуулдаг болсон. Муур, нохой, маш олон төрлийн загас, мэрэгч амьтад, усан гахай, хавч гэх мэт есөн шидийн л амьтадтай л хамт амьдардаг байлаа шүү дээ.

Ингэхэд танай дэлгүүр яагаад гаднаа хаяггүй байдаг юм бэ?

Яг зорьсон хүмүүс нь орж ирээсэй гэж хүссэндээ хаяг тавьдаггүй. Мөн амьтад маань одоогийн байдлаар бүрэн битүүмжтэй болж амжаагүй байгаа. Хаягтай байх юм бол хажуугаарөнгөрч яваа, явуулын хүмүүс их орж ирнэ. Тэдэн дунд амьтны мэдлэггүй олон хүн байгаа шүү дээ. Орж ирээд гарахдаа жижиг муур, гөлгийг эрхлүүлж байна гээд гар хуруугаа долоолгож, хазуулах тохиолдол их гарна. Энэ нь амьтанд муугаар нөлөөлдөг. Наад зах нь л гэдсийг нь өвтгөчих тохиолдол бий. Тийм учраас манай дэлгүүр голдуу фэйсбүүк хуудас дээрээ тулгуурлан ажилладаг.

Одоо хэдэн салбартайгаар ажиллаж байна вэ?

Нийт гурван салбартай. Баянзүрх, Хан-уул болон Баянгол дүүргүүдэд байршилтай.

Дэлгүүрт ажиллах ажилчдаа хэрхэн сонгож авдаг вэ. Мэдээж амьтанд хайртай хүмүүс л ажиллахаар ирдэг байх?

Амьтны тухай тодорхой хэмжээний ойлголттой, амьтанд хайртай байх хэрэгтэй. Тэгээд энд ажиллаж чадахаар, тууштай хүмүүсийг авдаг. Хүмүүс эхэндээ гоё сайхан гэж ирчихээд хоёр, гурав хоног ажиллаад л шантардаг. Мөн залуучууд ямар ч ажлыггадаадын улс орны цалин хөлстэй харьцуулаад байдаг л даа. Манай дэлгүүрийн хувьд бол 800,000-1,200,000 төгрөгийн хооронд цалинжуулдаг.

Нийт хэдэн төрлийн амьтан байна ва, танай дэлгүүрүүдэд?

Төрлөөр нь яривал маш олон. Тоолж баршгүй. Яг одоо байгаа амьтдыг нэрлэвэл аалз, хавч, яст мэлхий, нохой, муур, загас, тоть, зараа, шиншила болон мэрэгч амьтад байна. Могой, гүрвэл, хилэнц маань одоогоор байхгүй байна. Зарим амьтдыг зарах гэхээсээ илүү сонирхлоороо тэжээдэг. Амьтанд хайртай, сонирхолтой хүмүүс нь хараасай гэсэндээ дэлгүүртээ байлгадаг юм. Ингэж олон төрлийн амьтанг тэжээх нь ашиг олох нь битгий хэл харин ч бүр алдагдалтай. Цаг хугацаа, хүн хүч, мөнгө төгрөгний хувьд ч тэр.

Зарим ховор төрлийн, тэжээхэд хүндрэлтэй амьтдыг хаанаас авчирдаг вэ?

Одоогийн байдлаар БНХАУ-аас авчирж байна. Хилэнц бол цөөхөн төрөл байдаг. Манай дэлгүүрт 40 мянган төгрөгөөр худалдаалагддаг. Аалзнууд бол 300 мянга хүртэлх үнэтэй төрлүүд байгаа.

Тэжээхэд хэцүү, арчилгаа ихтэй нь аль амьтан бэ?

Хамгийн хэцүү арчилгаатай амьтад бол зарим төрлийн мэлхий, гүрвэл. Тэдэнд маш их чийглэг орчин, тогтмол дулаан градус, тусгай гэрэл туяа хэрэгтэй байдаг. Тийм болохоор манай улсын агаар усны хувьд жаахан тохиромж муутай.

Тэгвэл манайд ямар амьтан тэжээхэд илүү тохиромжтой, боломжтой нөхцөл нь бүрддэг юм бол?

Нийтлэг зарагддаг тоть, яст мэлхий, усан гахай, туулай, муур, нохой гэх мэт. Арай тэжээхэд хялбар амьтад байх болов уу.

Өөрийн чинь хувьд хэдий амьтан сайн мэддэг ч амьтад өвдлөө гэхэд эмнэлэг ордог уу, эсвэл өөрөө эмчилдэг үү?

Бүр хагалгаанд орох хэмжээний хавдар энэ тэр л биш бол эмнэлэг орох шаардлага гардаггүй. Өөрөө аргалаад, сурсан. Жижиг амьтны тал дээр манай улсын мал эмнэлгийн хөгжил тааруу. Гэтэл аквариумны загас сонирхдог тэжээдэг хүмүүс ямар ч мал эмнэлгийн эмчээс илүү загасаа сайн мэддэг, эмчилдэг. Шувуу ч бас ялгаагүй.

Амьтны дэлгүүрээр үйлчлүүлж буй хүмүүс ямар амьтанг илүү сонирхож худалдаж авдаг вэ?

Яг тийм амьтан гэж хэлж мэдэхгүй байна. Манайх амьтан зарахаасаа илүү амьтдын хоол хүнс, тэжээл, хэрэгсэл гэх зүйлсийг түлхүү зардаг. Энд байгаа амьтдын дийлэнх нь муур, нохой байгаа биз. Эд нар миний өөрийн тэжээдэг нохойнууд. Хүмүүс зардаг гэж боддог байх л даа гэхдээ үгүй. Байнга орж ирдэг хүмүүс анзаардаг бол зарим нохойнууд нь сул байж байдаг. Өөрийнх гээд бүх нохойгоо сул тавьчихвал энд эмх замбараагүй байдал үүснэ. Тэгэхээр тодорхой хуваарийн дагуу гаргадаг.Мөн гөлөг тогтмол зардаг дэлгүүрүүд долоо хоногтоо 20 гаруй гөлөг зарж байгаа байх. Тэгэхэд манай дэлгүүрээс зарагдсан гөлөгний тоо жилд 20 хүрдэггүй. Харин муурын зулзагыг их зардаг шүү.

Зарим дэлгүүрүүд зарааг зардаггүй юм билээ. Яагаад зардаггүй юм бол. Танай дэлгүүр ч бас зардаггүй юм байна?

Миний бодлоор зарааг гэрт тэжээхэд тохиромжгүй. Бүр сайн мэддэг, туршлагатай хүмүүс л тэжээвэл зүгээр.Харин зарим хүмүүс бөөгийн зан үйлд хэрэглэдэг гэж үздэг болохоор зардаггүй байх.

Танай дэлгүүр орон сууцны барилгын нэг давхарт үйлчилгээ явуулдаг юм байна. Оршин суугчидгомдол гаргаж байна уу. Ер нь асуудал бэрхшээл байх уу?

Дээшээ айлууд руу ямар нэг үнэр үнэртэх, дуу чимээ нэвтрэх бараг боломжгүй. Тэгээд ч энэ олон нохойнууд хуцалдахгүй, бүгд чимээгүй байгаа шалтгаан нь бүгдийг нь тодорхой хэмжээнд сургачихсан. Харин бэрхшээл асуудлын хувьд ярихад нохой тэжээдэг мөртлөө соёлгүй хүмүүс өчнөөн байна. Энэ тэнд баалгачихдаг, тэр хүмүүсийн нохойнуудын ялгадсыг бид цэвэрлэдэг. Ганцхан удаа л нохойны баас харагдчих юм бол манай нохойнуудыг гэж гүтгэдэг. Тийм болохоор байнга ойр тойрноо цэвэрхэн байлгадаг.

Нохойтойгоо холбоотой хөгжилтэй дурсамжаас хуваалцвал?

Нохойнууд маань ер нь байнга л намайг инээлгэж байдаг. Нүүрний хувирал их сайтай. Яг энэ нүүрний хувирал гаргадагтай нь холбоотой нэг дурсамжаас ярья. Заримдаа бүр удаан гаргаагүй тохиолдолд шээчихдэг шүү дээ, нохой. Тэр үед нь хэн шээсэн бэ гэж загнаад, нүүрний хувирал их гаргаж байгааг нь шээсэн байна гэж боддог байлаа. Гэтэл дараа нь өөр нохой шээсэн үед асууж үзсэн чинь нөгөөх маань өнөө л нүүрний хувирлаа гаргадаг байгаа. Тэрнээс өмнө нохойгоо дандаа хэлмэгдүүлж загнадаг байснаа ойлгосон. Тэрнээс болж мөн ч их камер шүүсэн дээ.Бас хамгийн удаан тэжээсэн хөгшин нохойгоо заримдаа орхиод нүдэн дээр нь нөгөө хоёрыг нь дагуулаад явчихаарбүр уйлдаг. Ирэн иртэл хаалга сахиа д л сууж байдаг юм.

Гадуур эзэнтэй, эзэнгүй маш олон нохой болон муур хаягдаж байна. Энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

Анх үнэтэй орж ирсэн муур, нохойг тодорхой хугацааны турш үнийг нь бага багаар унагасаар байгаад сүүлд нь ямар ч үнэ цэнэгүй болгоод хаядаг. Үнэгүй авсан юмыг буцаад үнэгүй хаяж чаддаг. Ер нь амьтан тэжээнэ гэдэг маш хариуцлагатай ажил. Хэрэв тэгж хариуцлага гаргаж чадахгүй бол амьтан тэжээх хэрэггүй. Тоглоом биш шүү дээ. “Азтай савар” ТББ-ын грүппт маш олон эзэнгүй хаягдсан, нохой муурны зураг явдаг. Тэр грүппийн гишүүд чадахаараа тусалж эзэнтэй болгодог. Тэр дунд байдаг “Бани ба түүний нөхөд” гэсэн хаягтай Ганаа эгч байна. Энэ хүний талаар бүр онцолж хэлмээр байна. Хамаг цаг зав, мөнгөө амьтаддаа зарцуулдаг. Үнэхээр мундаг хүн.

Спей засалга хийлгэх нь зөв үү?

Би бол үржүүлэхгүй гэж бодсон амьтандаа спей хийлгэдэггүй. Тэжээж буй амьтнаа хэзээ ч хараа хяналтгүй гудамжинд орхихгүй. Бусад хүмүүсийн хувьд ямар нэг асуудлаас болоод тэжээж чадахгүйд хүрээд хүнд үрчлүүлэх, зарах боллоо гэхэд тухайн амьтан цаашаа үржилд орохгүй байх эсэхийг хэн ч мэдэхгүй. Тийм болохоор тэр хүмүүсийн хувьд бол зөв л байх.Одоо бас гэр хороололын нохойнуудад үнэгүй спей засалга хийх хөтөлбөр явж байгаа юм байна лээ. Бүр гэрээс нь аваад буцаж хүргэж өгч байсан. Ийм боломж олдож байхад амьтнаа хамруулах хэрэгтэй.

Нохойнуудаа тэмцээн уралдаанд оруулдаг уу?

Тина гээд хамгийн хөгшин нохой маань FCI-н үндсэн дүрмээр явдаггүй байх үед, гаднаас шүүгчид ирдэггүй бах үед олон тэмцээнд орж байсан. Сүүлийн үед бол Тинагийн маань гөлөг, мөн сүүлд авсан нохойнууд маань тэмцээн уралдаанд түлхүү оролцож байна.

FCI тэмцээн хэрхэн зохион байгуулагддаг вэ?

Бүх үүлдрийг гарал үүсэл, ижил төстэй байдал зүйлээр нь ангилаад нийт найман грүппт хуваана.Грүпп болгон дотроо маш олон үүлдэрт хуваагдаж байгаа шүү дээ. Нас,хүйсээр нь ангилж өрсөлдүүлээд эцэст нь нийт найман грүппийн нэг нэг аварга тодорч тэр найм дундаас “Шоуны аварга” тодордог.

Амьтан тэжээх гэж буй хүмүүст зөвлөгөө өгвөл?

Тэжээвэр амьтдын ач тус нь хүнд өгч байгаа сэтгэлийн таашаал, кайф. Зүгээр л ашгийн төлөө тэжээх гэж байгаа бол холхон байсан нь дээр. Харин үнэхээр хүсээд маш сайн бодож шийдсэний эцэст тэжээж байгаа хүмүүст хэлэхэд тухайн амьтныхаа талаар маш сайн судалж, түүнд зарцуулагдах цаг завыг битгий харамлаарай гэж хэлмээр байна.

Ойрын хугацаанд төлөвлөсөн ажил байгаа юу? Ахиад шинэ салбар нээх ч юм уу.

За. Ойрын хугацаанд хүсэж мөрөөдөж байгаа зүйл бол амьтанд хайртай, сонирхолтой хүмүүсд болон гэртээ тэжээх боломжгүйхүмүүст зориулсан муур болон нохойны кафе нээх бодолтой байгаа. Хүмүүс орж ирээд кофе, цайгаа уугаад сууж байхад амьтад нь сул байж байдаг тийм гоё орчинг бүрдүүлэхийг хүсдэг. Тэндээ амьтадтайгаа тоглоод эрхлээд сууж байхаар заалтай, үйлчлүүлэгчид нь өөрсдөө суух хэсэгтэй, амьтны хэрэгсэл зардаг заалтай гэх мэтээр маш гоё газартай болох гээд ажиллаж байна даа.

Шинэ эхлүүлэх гэж буй ажилд нь амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.

6
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417