Хонконгийн асуудалд хөндлөнгөөс оролцохоо болихыг Хятад улс АНУ-д анхааруулав
Хятад улсын Гадаад хэргийн яам лхагва гарагт Бээжин Хонконгийн эсэргүүцэлтэй холбогдуулан АНУ-ын төлөөлөгчдийн танхимаас гаргасан шинэ арга хэмжээг эрс эсэргүүцэж, хууль тогтоогчдыг тус асуудалд хөндлөнгөөс оролцохоо зогсоохыг уриалсныг Ройтерс мэдээллээ.
Хэрэв АНУ жил бүр Хонконгийн эдийн засаг, төрийн бодлогод туслалцаа үзүүлэх шинэ хуулийг баталбал Хятадын АНУ-тай харилцах харилцаа муудах болно гэж Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуанг мэдэгдэв.
АНУ-ын боловсруулж буй Хонконгийн хүний эрх ба ардчиллын тухай хууль батлагдвал АНУ-ын төрийн департаментаас жил бүр ихээхэн хэмжээний санхүүжилтийг Хонконгийн тусгаар тогтнолыг хамгаалах, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилгоор олгох аж.