Өнөөдөр Монгол Улсад нотариатын байгууллага үүсч хөгжсөний 94 жилийн ой тохиож байна

Өнөөдөр Монгол Улсад нотариатын байгууллага үүсч хөгжсөний 94 жилийн ой тохиож байна

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрч­лөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулиуд Монгол Улсын Их хурлын чуулганы 2019 оны тав дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэгдэн, батлагдаж, 2019 оны долдугаар сарын 09-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.

 

Монголын Нотариатчдын танхимаас хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд ши­нээр батлагдах болон нэмэлт, өөрчлөлт оруу­лах дүрэм, журмуудыг хуульд нийцүүлэн боловс­­руулах ажлыгтодорхой төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэж байна.

Хуульд орсон онцлог зохицуулалтуудаас дурдвал:

 

Монголын Нотариатчидын танхим, Нотариатчидтай холбоотойгоор:

 

-Нотариатч төрийн болон холбогдох эрх бүхий байгууллагуудтай цахим хэлбэрээр харилцан мэдээлэл солилцох эрх зүйн орчин бүрдлээ.

Нотариатын байгууллага үйлчилгээндээ ERP системийг нэвтрүүлж, түүгээр дамжуулан төрийн цахим мэдээлэл солилцооны “Хур” системтэй холбогдсоноор дундын мэдээллийн сангаас төрийн болон хувийн эрх бүхий байгууллагуудтай мэдээллийг түргэн шуурхай солилцох хууль зүйн боломж бүрдсэн.

-Монголын Нотариатчидын танхим нь нийтийн эрх зүйн этгээд боллоо.

Ингэснээр зөвхөн нотариатчидын эрх ашгийг хамгаалах, тэдний мэргэжлийн үйл ажиллагааг нэгтгэн чиглүүлэхээс гадна нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллага болж байна.

-Нотариатын үйл ажиллагаа эрх­лэхэд хориглох, зөвшөөрөл олгох, хүчингүй болгох, түдгэлзүүлэх асуудлыг илүү нарийвчлан зохи­цуулж, сахилга хариуцлагыг нэмэгдүүллээ.

-Монголын Нотариатчидын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орлоо.

Сахилгын зөвлөлийг бусад хуулийн байгууллагуудын зөвлөл, хорооны бүтцийн жишгээр хөндлөнгийн байгууллагын төлөөлөл оролцуулах замаар хяналтын тогтолцоог боловс­ронгуй болголоо.

-Нотариатын үйл ажиллагаа эрхлэх насны дээд хязгаарыг тогтоолоо.

Нотариатч нь төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлдэг онцгой субьект болохын хувьд насны дээд хязгаарыг 70 нас байхаар тогтоолоо.

-Нотариатч болох босгыг өндөрс­гөж, заавал хуульч мэргэжилтэй байх шалгуурыг тогтоож өглөө

Ингэснээр нотариатчидын эрх зүйн байдал, нотариатын байгууллагын бо­ловсон хүчний бодлого боловсронгуй болж, нотариатын үйл ажиллагааг мэргэжлийн хуульч гүйцэтгэх боллоо.

Үйлчлүүлэгчтэй холбоотойгоор:

 

-Нотариатч төрийн болон холбогдох эрх бүхий байгууллагуудтай цахим хэлбэрээр ха­рилцан мэдээлэл солилцох эрх зүйн орчин бүрдлээ.

Ингэснээр төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд хүртээмжтэй, шуурхай, тасралтгүй хүргэх, тэднийг чирэгдүүлэх явдлыг арилгах, нө­гөө­тэйгүүр төрийнболон бусад байгууллага, улсын бүртгэлийн байгууллагын ачаалал буурах ач холбогдолтой гэж үзэж байна.

-Нотариатчийн сахилга хариуцлагын асууд­лыг нарийвчлан хуульчиллаа.

Нота­риатч бусад байгууллагуудтай цахимаар мэдээлэл солилцох боломжтой болсонтой холбоо­тойгоор нотариатын үйлажиллагаанд хориглох, хүчингүй болгох үндэслэлийг нэмэг­­­дүүлж, сахилга хариуцлагын асуудлыг нарийвчлан хуульчиллаа.

-Нотариатчийн хийсэн үйлдэлд сахилгын шийтгэл оногдуулах хугацааг уртасгалаа.

Нотариатчийн хийсэн үйлдэлд сахилгын шийт­гэл оногдуулах хугацаа Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор зөрчлийг ил­рүүлс­нээс хойшхоёр жил болсон.

-Нотариатын архив төрийн архивт шилжих хууль зүйн орчин бүрдлээ.

Ингэснээриргэн Таны гэрчлүүлсэн нотариатын архивын баримт төрийн найдвартай хамгаалал­тад орж буй ач холбогдолтой юм.

-Нотариатын мэдэгдэх хуудас бичих асуудлыг тодорхой болголоо.

Талууд үлмаргах журмаар төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцож байгуулсан нота­риатаар батлагдсан гэрээ, төлбөрийг нотолсон баримт бичгийг үндэслэн төлбөр төлөгчөөс мөнгө, эдийн болон эдийн бус хөрөнгийг гаргуулахаар хийгддэг нотариатын мэдэгдэх хуудасны зохи­цуулалтыг нарийвчиллаа. Мэдэгдэх хуудас нь иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх, шүүхийн ачааллыг бууруулах, төлбөр төлөгч, төлбөр авагч талуудад чирэгдэл багатай, асуудлыг хурдан шийдвэрлүүлэх ач холбогдолтой төдийгүй шүүхийн шийдвэрийн нэгэн адил заавал биелэгдэх хүчин чадалтай эрх зүйн баримт бичиг юм.

-“Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авч, хадгалах, бусдад шилжүүлэх” гэсэн Нота­риа­­тын шинэ төрлийн үйлдэл нэмэгдсэн.

Иргэний хуульд заасны дагуу үүрэг гүйцэт­гүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг биелүүлэхдээ нотариатчаар дамжуулах, ингэснээр үүрэг гүй­цэтгэгч үүргээ гүйцэтгэсэнд тооцогдож, үүргээс чөлөөлөгдөх ач холбогдолтой юм.

 

 

 

Монголын Нотариатын байгууллага нь Олон улсын нотариатын холбоонд 2013 онд элсэж орсон бөгөөд Олон улсын Нотариатын холбооны гишүүн улс болохын хувьд 2019 оны зургадугаар сарын 27-30-ны өдрүүдэд Олон улсын Нотариатын Холбооны Азийн хэрэг эрхлэх комиссын гишүүн орнуудын төлөөлөгчдийн чуулга, уулзалтыг Монгол Улсад хоёр дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн хурал нь “Хөгжлийн бэрхшээлтэй, насанд хүрээгүй, өндөр настай иргэдийн хөрөнгийн эрхийн хамгаалалт”, “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд нотариатын байгууллагын гүйцэтгэх үүрэг, оролцоо” сэдвийн дор чуулсан ба хуралд дотоод, гадаадын эрх бүхий зочид төлөөлөгчид оролцлоо.

Хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар өөрсдийн илгээлтийг ирүүлсэн ба Улсын Их хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар, Улсын их хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь, Н.Учрал, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Р.Дагва зэрэг төрийн дээд албан тушаалтнууд хүрэлцэн ирж, хурлын үйл ажиллагаанд амжилт хүсч, мэндчилгээ дэвшүүлсэн.

Мөн Олон улсын Нотариатын холбооны ерөн­хийлөгч ноён Хосе Маркинью болон Удирдах зөвлөлийн гишүүд, ХБНГУ, Франц, Швейцарь, Ази тивийн үндсэн гишүүн Япон, Индонез, БНХАУ, БНСУ, Вьетнам улсын нотариатчид оролцсон бөгөөд ОУНХ-ны дүрмийн дагуу Азийн хэрэг эрхлэх комиссын гишүүн орнуудын төлөөлөгчидтухайн онд хий­сэн ажлын тайлангаа танилцуулж, тодорхой сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж, харилцан туршлага солилцсон төдийгүй Монгол орны зан заншил, түүх соёл, байгалийн сайхантай танилцаж, Монгол Улсын талаар өндөр сэтгэг­дэлтэй буцсан тухайгаа уламжилсан юм.

Монгол Улсад Нотариатын байгуулла­гын суурь 1925 оны аравдугаар сарын 16-ны өдөр Засгийн Газрын хуралдааны 38 дугаар тогтоолоор “Гэрээ зэргийг гэрчлэх салаа” нэртэйгээр тавигдсанаас хойш өдгөө хөгжлийн 94 дэх жилтэйгээ учран золгож байна.

Энэхүү ойн хүрээнд Монголын Нотариатчидын танхимаас дараах арга хэмжээ­нүүдийг зохион байгууллаа.

Үүнд: 2019 оны аравдугаар сарын 12-ны өдөр Улсын Бүртгэлийн Ерөнхий га­зар, “Интерактив” ХХК-тай тус тус хамтран гишүүдэд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомж, бүртгэлийн үйлчилгээнд нэвтрүүлсэн мэдээлэл технологи, цахим нотариатын систем ашиг­лахад нотариатчидын анхаарах асуудлын талаар болонНотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, дагалдан гарсан хуулиудын хэрэг­жилтийг хангуулах ажлын танилцуулга, мэдээллийг тус тус хүргэж, нотариатчидтай харилцан санал солилцлоо.

Чөлөөт цагийг хөгжөөнтэй өнгөрүүлэх зо­рилгоор нийт нотариатчидын дунд “Нот-караоке” хөгжөөнт тэмцээн зохион байгуулж, нийслэл, орон нутгийн салбарын нота­риатчид болон Танхимын ажлын алба­ны ажилтан, албан хаагчид оролцож, авьяас билэг, ур чадвараа уралдууллаа.

Мөн хуулийн байгууллагуудын хамтын ажил­­лагааг бэхжүүлэх, шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх, чөлөөт цагаа зөв бо­ловсон өнгө­рүүлэх харилцан туршлага солилцох зорилгын хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Мон­голын Нотариатчидын танхимын нэрэмжит шатрын тэмцээнийг хуулийн байгууллагуудын дунд тавдахьжилдээ амжилттай зохион байгууллаа.

Нотариатын байгууллагын түүхийг бүтээх 94 жилийн хугацаанд нотариатчид эрх зүйн батал­гааг бүрдүүлэх, гэрчлэх чиг үүргээ бие­лүүлж, мэргэжлийнхээ нэр хүндийг өндөрт өргөж ирсэн төдийгүй эрх зүйн ухамсрыг нийгэмд төлөв­шүүлэхэд хувь нэмрээ оруулж ирлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ...хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх,... үүргийг ир­гэнийхээ өмнө хариуцна” гэж заасны дагуу төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэх,эдхөрөнгийн болон эд хөрөнгийн бус харилцаанд орол­цож буй этгээдэд эрх зүйн зөвлөгөө өгөх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг Монголын Нотариатчдын танхимын нийт ги­шүүн нота­риатч, хилийн чанадад ажиллаж байгаа дипломат төлөөлөгчийн газрын бо­лон сумын Засаг дарга Тамгын газрын нотариатын үүрэг гүйцэтгэгч Та бүхэндээ МонголУлсад нотариатын байгууллага үүсч хөгж­сөний түүхт94 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

МОНГОЛЫН НОТАРИАТЧДЫН ТАНХИМ

МЭДЭЭЛЛИЙН АЛБА

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417