Л. Жаргалсайхан: Шахмал түлшинд хий гаргадаг ямар бодис байгааг нарийн шалгах багаж алга

Л. Жаргалсайхан: Шахмал түлшинд хий гаргадаг ямар бодис байгааг нарийн шалгах багаж алга

ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал Л.Жаргалсайхантай ярилцлаа.

-Сайжруулсан түлшний угаарын хийнд хордож эрдэнэт хүмүүсийн амь эрсдээд байна. Шинжлэх ухааны толгой байгууллагыг удирдаж байгаа хүний хувьд энэ асуудлыг юу гэж харж сууна вэ?

-Шахмал түлш бол цоо шинэ зүйл биш. Дэлхийн бусад орнуудад маш удаан хэрэглэж ирсэн. Одоо бол хөгжингүй орнууд нүүрсний хэрэглээнээс татгалзаад байгаа. Шахмал түлш түүхий нүүрсийг бодвол олон давуу талтай. Үйлдвэрлэсэн хүмүүсийн яриагаар бол 95 хувь нь нүүрс гэж байгаа. Таван толгойн коксжсон сайн чанарын баяжуулах үйлдвэрээс гарсан завсрын бүтээгдэхүүн буюу эрчим хүчний нүүрс гэж байгаа. Энэ нүүрсийн бүтцэд ямар нэгэн хортой зүйл байгаад хүнийг үхэлд хүргэсэн гэдэг үндэслэл байх боломжгүй. Нүүрс бол байгалийн түүхий эд. Тийм болохоор цэв цэвэрхэн гэж байхгүй, мэдээж ямар нэгэн эрдэсийн хольцтой байдаг. Шахмал түлшний бусад лабораториудад хийгдсэн шинжилгээний хариуг харахад барьцалдуулагч бодис гэдэгт хөнгөн цагаан, цахиур, кальци илэрсэн. Энэхүү бодисуудаас хүнийг хордуулах ямар нэгэн хортой хий ялгарах үндэслэл онолын хувьд бага. Шахмал түлш нүүрсийг бодвол өөр шинж чанартай, илчлэг нь хоёр дахин их. Дээрээс нь жижиглэж нунтаглаад барьцалдуулчихсан учраас шатах явцад гардаг тоос тортог бага байх магадлалтай. Шинжилгээний дүн, илчлэгийг нь харахаар чулуун нүүрснээс хоёр дахин илчлэгтэй гэж байгаа. Тэгэхээр хоёр дахин их дулаан ялгаруулна гэсэн үг. Тэр хэмжээгээр дулаанаа удаан барина гэсэн үг. Хүмүүсийн амь насанд хүргэж байгаа асуудал бол угаарын хийтэй холбоотой гэж гарч байна. Угаарын хий нь маш олон зүйлээс болж үүсдэг. Дутуу шаталт явагдахад бол үүсдэг. Ганц шахмал түлш дутуу шатсанаас үүсэхгүй. Жирийн нүүрс, мод, бүр аргалаас ч угаарын хий үүснэ. Машины яндангаас ч угаарын хий ялгарч байгаа. Тиймээс энэ бол шаталттай холбоотой гэж бидний зүгээс харж байгаа. Шаталт сайн, муу явагдах нь олон хүчин зүйлээс нөлөөтэй. Түлш чухал, түлшээ яаж шатаахад нь технологи нөлөөлнө. Түлшээ шатааж байгаа зуух чинь чухал. Бас гадаад хүчин зүйл ч нөлөөлж болно. Хүн нас барсан газар очиж үзээгүй учраас сайн мэдэхгүй байна. Гэхдээ тодорхой нэг зүйл нь дутуу шаталт явагдсан байх. Шахмал түлшний хувьд удаан асалттай. Шаталт бүрэн өгөөгүй, гүйцэт дөл авалцаад цогшоогүй байхад нь хүмүүс яндангийнхаа хаалтыг хаасан байж болзошгүй. Хэрэв тэгсэн бол утаа яндангаар гарч чадахгүй, гэрт тарахаас аргагүй.

-Барьцалдуулагч бодис нь хүний эрүүл мэндэд нөлөөгүй гэлээ. Гэхдээ шаталт явагдах үед ямар бодис ялгарах вэ. Тэр нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байж болох уу?

-Барьцалдуулагч бодист цардуул орсон гэж байгаа. Цардуул бол бидний мэдэхээр пүнтүүз. Кархмал бол төмсний гурил ч гэж манайхан ярьдаг. Эдгээр нь нүүрстөрөгч, хүчилтөрөгч гэх мэт атомуудаас бүрдсэн полисахарид гэдэг химийн нэгдэл. Энэхүү бодисууд шатах юм бол нүүрсхүчлийн хий, ус болж задардаг. Бас шавар орсон гэсэн. Шавар нь барьцалдуудах л үүрэгтэй. Түүхий нүүрснээс өөр нэгэн зүйл нь шахмал түлшинд шохой нэмсэн гэж байгаа. Агаарын бохирдол гэхээр хүхэрлэг хий, азотын ислүүд, тоос тоосонцрууд гэдэг. Тэгэхээр хүхэрлэг хийг бууруулахын тулд шохой нэмж байгаа. Хүхэрлэг хий буюу SO2 шохойтой шатаахад урвалд орохдоо орж үнсэнд үлдэх ёстой. Нүүрс чинь шатахаараа муухай үнэр үнэртдэг дээ. Тэр үнэрийг багасгахын тулд шохой нэмж, хүхрийг барьж үнсэндээ үлдэж байна гэсэн үг. Тэгэхээр энэ бодисууд нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө гаргахгүй гэж бодож байна.

-Сайжруулсан түлш шатах явцдаа чулуун нүүрсийг бодоход өнгөгүй, үнэргүй гэж байгаа. Магадгүй энэ нь хүмүүс угаарын хийд хордож байгаагаа мэдэхгүй байх нөхцөл болчихов уу?

-Сайжруулсан түлшний угаарын хий өнгөгүй, үнэргүй хий. Ийм зүйлд чинь хүн хордсоноо мэдэхгүй. Дээрээс нь хүнд нөлөөлдөг нөлөөлөл нь зүрх судасны системд нөлөөлж, цээжээр өвдөх, зүрхний хэм алдагдах, ухаан санаа самуурах үйлчилгээтэй. Хүний цусанд улаан бөөм гэж байдаг. Хүчилтөрөгчийг тархи, бусад эд эрхтэнд хүчилтөрөгч зөөж байдаг. Улаан бөөмд нь угаарын хий ороод тархинд хүчилтөрөгч очих ёстой байтал угаарын хий очоод байна гэсэн үг. Тэгээд хордлогод орж нас барах эрсдэлтэй. Нас барсан хамгийн эхний хүн бол хүүхэд байсан. Ямарваа нэгэн химийн бодист хордоно гэдэг бол биеийн жингийнхээ килограмм тутамд тун байдаг. Хүн биеийн жингийнхээ килограмм тутамдаа таван миллограмыг амьсгалах юм уу, уувал үхэлд хүрнэ гэсэн бодис байлаа гэж бодъё. Хүүхэд арван килограмм жинтэй гэвэл 50 миллиграмыг аваад үхэх нь. 70 кг жинтэй хүн таван граммаар бодоход 350 граммыг авч байж үхэлд хүргэнэ. Хүүхэд, том хүн хоёр адилхан амьсгалж байгаа нөхцөлд хүүхэд хамгийн амархан хурдан өртөх магадлалтай. Ялангуяа бага насны хүүхэд хамгийн амархан өртөнө. Бас жирэмсэн эхийн урагт нөлөөлөх эрсдэлтэй.

-Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газраас өнгөрсөн хоёрдугаар сард сайжруулсан түлшинд шинжилгээ хийхэд хүхрийн хий өндөр байна гэж гарсан баримт ил болсон. Хүхэрлэг хий ямар хор нөлөөтэй юм бэ?

-Хоргүй химийн бодис гэж байхгүй. Хүхэрлэг хий амьсгалсан үед амьсгалахад хэцүү болох, амьсгал хурдан болох шинж тэмдэг илэрдэг. Зөвшөөрөгдөх хэмжээ нь 5ppm. Энэ тунгаас дээш гарсан тохиолдолд үхэлд хүргэдэг.

-Энэ түлштэй холбоотой судалгаа, шинжилгээ хийлгэхээр танай хүрээлэнд хандсан уу?

-Өмнө нь албан ёсоор бол хандаж байгаагүй. Өнөөдөр (өчигдөр) Мэргэжлийн хяналтын газраас манайд хандлаа. Ер нь бусад лабораториуд бол нүүрсний техник үзүүлэлтүүдийг тодорхойлж чадаж байгаа. Манай лаборатори давуу зүйл юу хийх вэ гэвэл барьцалдуулагч дээр нарийн шинжилгээ хийж үзнэ. Мөн шатаад гарсан үнсэнд нь янз бүрийн элементүүд юу байна вэ, нүүрсэндээ бас юу байна вэ. Нүүрс нь юу юунаас тогтож байгаа агуулгыг тодорхойлох шинжилгээг өнөөдрөөс эхлүүлж байна. Манайд гараад байгаа нэг ойлголт бол Хятадаас нэг бодис авчраад хийчихсэн юм биш биз, түүнээс болоод хордоод байна уу гээд байгаа.

-Магадгүй...

-Үүнийг судлахын тулд бидэнд нарийн шинжилгээ хийдэг багаж хэрэгтэй. Энэ багаж манай хүрээлэнд байхгүй. Манайд агаарын бохирдлын судалгаа хийхдээ хүхэрлэг хий, азотын ислүүд, PM2.5, PM10, азоныг үзээд болчихдог. Түүнээс гадна өөр ямар нэгэн химийн хортой бодис нэмээд, түүнээс нь шатаад хортой хий ялгарч байна гэж үзвэл химийн өөр нэгдлүүд, органик нэгдэл үүсч байна вэ гэдгийг шинжлэх хроматографын хийн шууд шинжилгээ хийдэг багаж хэрэгтэй. Манайд одоогоор тийм шинжилгээ хийх боломжгүй. Хэрэв манайх тийм багажтай байсан бол Таван толгойн нүүрсийг шатаагаад багажтай холбоод анх галаа түлэхэд, 15 минутын дараа, 30 минутын дараа, 45 минутын дараа гээд шатаад дуустал нь хийнийх нь найрлага, нүүрснийх нь найрлагыг нь тогтоочихно. Тэгээд Таван толгойн нүүрс тэдэн цаг шатдаг, тийм хугацаанд тийм тийм хийнүүд тэгж ялгардаг юм байна. Хэмжээд байгаа бодисоос гадна ямар хий ялгарч байгааг гаргаад ирнэ. Багаж байхгүй болохоор нарийн шинжилгээ хийж чадахгүй байна. Тиймээс манай бусад лабораториуд ч хийн дээр нарийн тогтоогүй байгаа биз дээ. Яг л нөгөө агаарын бохирдлыг хэмждэг үзүүлэлтээ хараад байгаа. Химийн процесс маш нарийн, юу ч үүсч болохоор үйл явц.

-Тэгвэл эцсийн хариу гэж үзэж болох нь ээ. Яагаад гэвэл хий гаргадаг нэмэлт ямар ч бодис байж болох нь?

-Мэдэхгүй. Барьцалдуулагчийг үйлдвэрлэсэн хүн юу хольсноо мэднэ. Түлш хийж байгаа хүмүүс юу юуг нэмж хольсноо мэднэ. Бусад нь бол мэдэхгүй. Химийн шинжижлгээ бол шинжилгээний дүнгээр баталгаажна.

-Шинжилгээний хариу хэзээ гарах вэ?

-Дараагийн долоо хоногт хариу гарна.

-Судалгаа шинжилгээ шаардсан ийм ажилд манай эрдэмтэд жаахан хойрго байна уу даа. Уг нь та бүхэн хамгийн түрүүнд дуу хоолой болж, үүнийг ингэж хийх ёстой, ийм байдаг гээд явж байх ёстой хүмүүс. Яагаад хөдлөхгүй байна вэ?

-Бид нар эрдэм шинжилгээ судалгааны байгууллага. Төсөл хэрэгжүүлж, янз бүрийн судалгааны ажил хийдэг хүмүүс. Ийм ажил хийгээч гэж хүсэлт ирэхгүй бол тэр болгон руу нь гүйж ороод байх боломжгүй. Асуудал үүсээд байгаа нь түлш болохоос биш манайд зөндөө асуудал бий. Ер нь манайд шинжлэх ухаанаа гаргуунд нь гаргачихсан шүү дээ. Хоёр жилийн өмнө ШУА-иас агаарын бохирдлыг бууруулах иж бүрэн судалгаа хийгээд дүгнэлт зөвлөмж гаргаад Засгийн газарт хүргүүлсэн. Хэн ч түүнийг тоогоогүй, авч үзээгүй. Судалгаа шинжилгээ маш чухал. Үндэслэлийг олж байж цааш явах ёстой. Зөвхөн нүүрс гэхэд Таван толгойн нүүрс дээр шахмал түлш хийх нь дээр үү. Багануураар уу, Шивээ Овоо юу. Аль нь ямар шинж чанартай вэ гэдгийг судлаад хийж байх ёстой. Мэдээж үүн дээр судалгаа хийгдсэн л байгаа байх. Манай хүрээлэнд бол хандаагүй. Ямар ажилд судалгаа хэрэгтэй байна, дотор нь амьдралаа, улсынхаа нөхцөлийг, түүхий эдийг нь мэддэг эрдэмдтийн үгийг сонсоосой гэж боддог.

Б.ЭНХЗАЯА,

Д.БАТ-ОТГОН

0
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Орон нутгийн чиглэлд тогтмол нислэг үйлдэх “Мазаалай” CRJ-700 агаарын хөлөг анхны нислэгээ амжилттай үйлдлээ

2024-04-29

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417