Бөх дүү нартай бөхийн тайлбарлагч

2019-10-22, 09:44 Cпорт 723 0
Бөх дүү нартай бөхийн тайлбарлагч
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум бол Хотгойдын шадар ван Б.Чингүнжавын уугуул нутаг.
 
Хуучнаар Засагт хан аймгийн Эрдэнэ дүүрэгч вангийн хошуу (Хантайшир уулын аймгийн Дэлгэрхан уулын хошуу)-ны зүүн болон Далай гүний хошууны зарим хэсгийн нутгийг хамарч байж. Тус сум Дэлгэрмөрөний хөвөөнд оршино. Сангийн далайн Онгон хайрхан, Бүрэнхааны Их хайрхан уул, Бүрэнтогтохын Их уул (Өндөр хун цэн), Сантын овоо, Эрчмийн цагаан толгой зэрэг тахилгат уулстай. Уулсын сайхантай нутгийнхан шандас сайтай эрчүүдтэй байдаг гэдэг. Тиймдээ ч тэр үү энэ сумаас улсын өсөх идэр, улам нэмэх начин “Хөөнгөө” хэмээх Ч.Жүгдэрнамжил (1920-1984 он), аймгийн арслан Ж.Дугаржанцан, Ж.Пүрэвдорж, Г.Магсаржав, Б.Лхагвасүрэн, Б.Хаш-Эрдэнэ, Э.Баасанжав, аймгийн заан Ч.Энхзаяа, аймгийн харцага А.Мягмаржав, аймгийн начин Г.Балжинням, Б.Гэрэл-Цогт нарын улс, аймаг, сумын цолтон олон арав төрсөн юм билээ. Тэр дотроос “Хонины” гэгддэг Баян-Очирын Товуу гэж нутаг орондоо нэр хүндтэй сайхан хүмүүн байж. Тэр Гончигийн Сайнжаргал гэх бүсгүйтэй ханилан сууж найман хүүхэд төрүүлсний хоёр дахь нь Нина. Түүний хань нь Л.Чойдорж. Тохи, томоотой, ёстой л хангайн нуруу шиг сайхан эр байжээ. Эднийх Энхтайван, Энхбаяр, Энх-Амгалан, Энхтуяа, Энхболд, Энхтөр, Мэндсайхан, Энхцогт, Энхзаяа, Энхсайхан, Энхтүвшин гэсэн 11-н хүүхэдтэй. Ес нь эрэгтэй. Хөвгүүд болсон хойно байнга шахуу ноцолдоно. Дээл хувцсаа урна. Ээждээ загнуулна. Үүний дүнд тэдний гурав нь аймгийн заан Ч.Энхзаяа, сумын заан Ч.Энхтүвшин, сумын начин Ч.Энхсайхан гэж бөхчүүд. Мөн нэг хүү Ч.Энхцогт нь бөхийн зүтгэлтэн, тайлбарлагч. Түүнийг энд онцлом уу. Тэрбээр 2018 онд аймгийн тэргүүн тайлбарлагч болсон. Бөх нутаг ус, нагац талаа дагаж удамшдаг гэдэг. Ч.Энхцогтын ах Ч.Энхтөрийн хөвгүүн нь аймгийн арслан Баасанжав. Энэ цаг үед хоймор нутгаас сайн барилдаж байгаа хүн. Дүү нь сумын начин Э.Баасанням.
 
Ч.Энхцогт ч багаасаа барилдах сонирхолтон байлаа. Цэрэгт явж ирээд Бүрэнхаан дахь Улсын Асрамжийн Газрын 30 жилийн ойгоор хоёр давж нэгэн сумын заанд амлуулж унаснаасаа хойш огт барилдаагүй. Харин бөхийн тайлбар хэмээх өвөрмөц зүйлд яагаад ч юм дурлаж, өөрийн хичээл зүтгэлээрээ арав гаруй жил бөх тайлбарлаж явна. Анх Бүрэнхаан багийнхаа Их хайрхан уулынхаа тахилга наадмын бөхийг тайлбарлажээ.
 
Түүнээс хойш 15 жил өнгөрч. Жилдээ сум орон нутагтаа 10-аад барилдаан тайлбарлачихна. Бас 2006 оноос сумынхаа Үндэсний Бөхийн Холбооны Тэргүүнээр ажиллаж байна. Нутгийн бөхчүүд болон сумын удирдлагууд санал тавьж түүнийг тэргүүнээрээ сонгож ажиллуулжээ. Тэр цагаас бөхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж бөхөө тайлбарлахын сацуу олон барилдааныг тасралтгүй зохион байгуулж иржээ.
 
БУЛГАН СҮҮЛТЭЙ ЗААН ГЭЖ ТҮҮНИЙ ДҮҮГ ХҮНДЭЛДЭГ
 
Ч.Энхцогтын төрсөн дүү аймгийн заан Ч.Энхзаяа багынхаа шөрмөслөг, барилдах дуртай, ах нартайгаа ана мана үздэг хүүхэд байв. Анхлан 2002 онд “ Шонхор-Олимп” БТДС-д элсэн суралцаж бөхийн гараагаа эхэлжээ. Хоёрдугаар дамжааны оюутан байхдаа сумынхаа наадамд түрүүлж, дараа жил нь аймгийн начин болж. Тэгээд аймгийн заан цолоо Дорнод аймгийн баяр наадамд үзүүрлэж авчээ. Бүрэнтогтохын бөх 1990-ээд оноос 2000 оны үе хүртэл тасарсан гэж болохоор. Гадны бөхөд наадмаа алдах жишээний. Энэхүү уналтын үеийг төгсгөл болгож аймгийн заан Ч.Энхзаяа гарч ирсэн учир нутгийн олон түмэн “Булган сүүлтэй заан” гэж хүндэлдэг байна. Тэр зааныг залгаж аймгийн арслан хоёр, аймгийн харцага нэг, аймгийн начин гурав төрж улс, аймгийнхаа дэвжээнд дээгүүр барилдаж байна. Өөрөөр хэлбэл Бүрэнтогтохын бөхийн шинэ үеийн түүх эхэлсэн нь энэ гэж болно.
 
УЛСЫН ЦОЛТОН ДУНШИХУЙ
 
Аймгийн тайлбарлагч Ч.Энхцогт, аймгийн заан Ч.Энхзаяа, сумын заан Ч.Энхтүвшин, сумын начин Ч.Энхсайхан нарын ах Ч.Энхтөр гэж бас бий. Аавтайгаа аягүй адилхан гэнэлээ. Маш хөдөлмөрч малчин хүн. Хүү нь Бужига гэгддэг аймгийн арслан Баасанжав. Шуундаа бяртай, шуудагнаас сайн барилддаг бяртай залуу. Монгол бөхийн өргөөнд зохиогдсон аймгийн начин цолтой бөхчүүдийн барилдаанд аймгийн нэмэх начин цолтойдоо түрүүлж байсан. Хөвсгөл аймгийнхаа баяр наадамд 2017 онд үзүүрлэж, хойтон жил нь түрүү бөхөөр тодорсон.
 
 
Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд мөн түрүүлж үзсэн арслан. Дүүгээ бөхийн замд хөтлөн оруулсан нь авга ах аймгийн заан Ч.Энхзаяа. Тэдний дундаас Ч.Жүгдэрнамжил өвөөгийнхөө дараа улсын цолтон болох магадлал тун өндөр гэж нутгийнхан нь ярилцдаг. Тэр цаг ойрхон буй за.
 
*     *     *
Алив хүн сайн зүйлийн төлөө сэтгэл зүтгэлээ гарган хөдөлмөрлөж чадвал түүнийхээ үр шимийг заавал хүртдэг жамтай. Тийм хүний нэг бол яах аргагүй бөх тайлбарлагч, бөхийн зүтгэлтэн Чойдоржийн Энхцогт. Энэ эрхэм гурван хүүхэдтэй. Эхнэр нь Б.Ганчимэг. Сумынхаа сургуульд  ажилладаг. Бага хүү нь ҮБТДС-ийн лицейд сурдаг. Бөхөд сонирхолтой. Ч.Энхцогт өөрөө чөлөөт цагаараа шүлэг зохиол оролдоно. Бас ч бүтээлтэй нэгэн. СТА дуучин, ая зохиогч А.Анхбаяртай хамтарч “Сангийн далай ээж” дуу бүтээж олны хүртээл болгоод амжсан. Одоо “ Хойморь нутгийн хийморийн даллага” шүлгээ дуу болгох бодолтой гэх. Нэгэн гүн ухаантан “Илдийг хугалж болно, бодлыг хугалж үл болно” гэсэн байдаг. Тиймээс түүнд урам хайрлая. Цаашид монгол бөхийнхөө болоод үндэснийхээ өв соёлын гэх эерэг бодол, зүтгэл нь биеллээ олохын ерөөе.
 
 
Д.Ууганбаяр
Эх сурвалж:  "Зууны мэдээ" сонин 

0
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417