С.Насанбат: “Арьс ширний цогцолбор” байгуулснаар ажлын байр эрс нэмэгдэнэ

С.Насанбат: “Арьс ширний цогцолбор” байгуулснаар ажлын байр эрс нэмэгдэнэ

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбаттай ярилцлаа.


-Та сая Испани улсад ажлын айлчлал хийгээд ирлээ. Айлч-лалын зорилго юу байв. Ямар ажил амжуулав?

-Өнгөрсөн аравдугаар сарын 21-26-ны өдрүүдэд Испанийн Вант улсад ажлын айлчлал хийгээд ирлээ. Дархан-Уул аймагт шинээр цогцлоон бүтээж байгаа “Арьс ширний цогцолбор”-ын барилга байгууламж, энэ үйлдвэрийн хө-рөнгө оруулалтын асуудлуудыг шийдвэрлэх, цаашдаа Монгол Улсын арьс ширний үйлдвэрүүдээс гарч байгаа бүтээгдэхүүнийг Испанийн олон жилийн туршлагатай маркетинг менежментийн ком-паниудаар дамжуулж Европын зах зээлд гаргаж борлуулах талаар холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагааны хүрээнд хэд хэдэн гэрээ байгуулж гарын үсэг зурлаа. Испанийн хойд хэсэгт оршдог Ойда нийслэлтэй Астурас мужтай хамтран ажиллах талаар гэрээнд гарын үсэг зурж хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлэх харилцан ойлголцох санамж бичиг байгуулсан юм. Энэ хүрээнд Испани улсаас гадаад улс орнуудад хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрүүдийг Дархан-Уул аймагт хэрэгжүүлэх ямар боломжууд байна вэ гэдгийг ярилцаж боломжуудыг хоёр талаас яаж ашиглах вэ гэдгээ тогтлоо. Мөн мужийн даргын шууд удирдлагад байдаг “Бүтээгдэхүүн хөгжлийн төв”-ийн удирдлагуудтай уулзалт хийж хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Улмаар уг төв Астурас мужийн арав гаруй томоохон компанийн бизнес төлөөллүүдтэй уулзуулж, Дархан хоттой хамтарч ажиллах ямар боломж байгааг танилцуулж харилцан ярилцаж тохиролцлоо.

-Гарын үсэг зурсан санамж бичигт ямар зүйл тусгагдсан бэ? Испани улс хөдөө аж ахуй, тэр дундаа арьс ширний үйлдвэрлэл хэр зэрэг хөгжсөн орон бэ?

-Бид хөдөө аж ахуй болон дэд бүтцийн салбарт хамтарч ажиллах талаар санамж бичигтээ тусгалаа. Хөдөө аж ахуйн хувьд Испани улсын Астурас муж  цаг агаарын тааламжтай нөхцөлд бэлчээрийн болон фермерийн аж ахуй хосолсон байдлаар хөгжүүлж хамгийн өндөр ашиг шимтэй мал аж ахуйг хөгжүүлсэн баялаг туршлагад улсын тоонд зүй ёсоор тооцогддог. Тиймээс Дархан хотын хувийн хэвшлийнхэнтэй хамтарч хөрөнгө оруулах замаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ Европын зах зээлд гаргах талаар гэрээ хэлцэл хийж, манай аймагт ирж ажиллах тохиролцоонд хүрсэн. Астурас мужийн бизнесийн томоохон компаниудын төлөөллүүд, нийслэл Ойда хотын даргын хамтаар 2020 онд манай Дархан хотод айлчилж “Арьс ширний цогцолбор”-барилгын ажилтай газар дээр нь танилцахаар болсон. Монголын талаас энэ томоохон хөрөнгө оруулагч, бизнесийн төлөөллүүдийг ирэхэд манай аймгийн бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын анхаарлыг татахын тулд бид өөрсдөө орон нутагтаа бэлтгэл ажлаа хангах ёстой. Хөдөө аж ахуйн газар, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэстэйгээ хамтарч төслүүдээ нэгтгэн өгөөжийг нь зөв зүйтэй тооцож гадаадынхны сонирхол, шаардлагад нь нийцсэн байдлаар бэлтгэлээ хангахаар төлөвлөж байна.

-“Арьс ширний цогцолбор” хаана ямар газар байгуулж байгаа вэ. Цогцолборыг байгуулах ажил эхэлсэн үү. Эхэлсэн бол ямар шатанд явж байна вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, Ерөнхий сайдын дэмжсэн энэ ажил эхлээд явж байгаа. Бид Дархан хотынхоо үйлдвэрийн дүүрэгт уг цогцолборыг барих газрыг нь олгоод барилгын ажил эхэлсэн. Эхний ээлжид цахилгааны дэд станцын барилгын ажил болон дулааны шугам хоолой татах ажлыг явуулахын зэрэгцээ  2020 онд ашиглалтад орох ноос угаах, самнах үйлдвэрийн барилгын ажил нь эрчимтэй явж байна. Уг цогцолборын бүрэлдэхүүнд орчин үеийн хамгийн өндөр технологи шийдэл бүхий нийтдээ 15 үйлдвэр барихаар зураг төсөл хийж, Техник эдийн засгийн үндэслэлүүдийг нарийвчлан гаргаж баталсан. Эдгээрээс эхний ээлжид Испани улстай хамтарч хийх дөрвөн шатлал бүхий цэвэрлэх байгууламжийн хөрөнгө оруулалтын асуудлаар харилцан тохиролцоод ирлээ.

-Энэхүү арьс ширний цогцолбор үйлдвэрийг Дархан-Уул аймагт байгуулах нь ямар ач холбогдолтой гэж та үзэж байна вэ?

-Дархан-Уул аймгийн хэмжээнд ажлын байр нэмэгдэнэ. Энэ үйлдвэр Дарханд байгуулагдсанаар Дархан-Уул аймгийн эдийн засгийн өрсөлдөх чадвар эрс өснө гэж тооцож бид энэхүү томоохон салбарыг орон нутагтаа төвлөрүүлж байна. Улс бараг ная орчим сая толгой малтай, жилдээ 16 сая толгой малыг нядалж дотооддоо болон экспортод хэрэглэж байхад ихэнх бүтээгдэхүүнүүд үр ашиг муутай, зарим нь хаягддаг. Дөнгөж анхан шатны боловсруулалт хийж валют олох түүхий эдээ маш бага үнээр дэлхийн зах зээл рүү борлуулдаг. Ингэж бага хэмжээгээр борлуулахдаа байгаль орчноо хамгийн ихээр бохирдуулж эко системд хор нөлөө үзүүлдэг ийм гаж үзэгдлийг арилгаж цогцоор нь шийдвэрлэх үүднээс дээрх төсөл хөтөлбөрийг Монгол Улсын нэрийн өмнөөс дэмжиж санаачлан ажиллаж байна. Уул уурхай өнөөдөр Монгол Улсын эдийн засагт голлох үүрэгтэй, тэргүүлэх чиглэл болж байгаа ч гэсэн хэрэглээнээсээ шалтгаалж шавхагддаг баялаг гэдэг нь хэн бүхэнд тодорхой. Тэгээд ч үнэ ханш нь тогтвортой байдаггүй, ихэнх ажлыг техникээр гүйцэтгэдэг учраас Монгол Улсын ажиллах хүчний дөнгөж зургаахан хувийг шингээж байдаг бол энэхүү хөдөө аж ахуйн “Арьс ширний цогцолбор” нь Монгол Улсын ажиллах хүчний 30 орчим хувийг шингээж ажиллана гэдгээрээ онцлогтой. Ингэснээр ажлын байр нэмэгдэж хүн ам олноор суурьшсанаар барилга, байгууламж орон сууц, үйлчилгээний салбарууд нэмэгдэн хөгжих боломж манай аймагт улам бүр өснө. Хамгийн гол нь хэзээ ч шавхагдашгүй баялгийг орон нутагтаа бий болгоно гэж аймаг орон нутгийн удирдлагууд бид үзэж байгаа.

-Монгол мал эрүүлжээгүй, малын халдварт өвчин их гардаг гэдгээр нь гаднынхан авах сонирхол бага байдаг гэж сонссон. Харин малын арьс ширийг боловсруулж гадагш гаргахад ийм хардлага гарахгүй байгаа?

-Монгол Улсын наян сая мал бол нөхөгдөж байдаг шавхагдашгүй баялаг шүү дээ. Монгол мал дөрвөн улиралд дасан зохицож амьдардаг учраас ноос, ноолуур, арьс шир нь дэлхийн зах зээл дэх томоохон үйлдвэрлэгчдийн тавьсан чанарын шаардлагыг их сайн хангаж тэр өндөр технологийнх нь шалгуурыг давж чаддаг учраас авах сонирхол ихтэй байна. Тийм болохоор ганцхан уул уурхайгаас биш Европоос доллар, еврог нь эх орондоо оруулж улсынхаа эдийн засагт хувь нэмэр болно гэж тооцсон. Энэ нь бусад эдийн засгаа жигд хөгжүүлнэ гэсэн төрийн бодлоготойгоо нягт уялдсан ажил.

-Энэ онд Дархан-Уул аймагт ямар бүтээн байгуулалтууд хийгдэв. Төлөвлөсөн ажлын хэрэгжилт нь ямар шатанд байна вэ?

-Энэ онд Дархан-Уул аймгийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд эрчимтэй явагдсан. Нийтдээ бид 320 гаруй том жижиг төсөл, хөтөлбөрийг орон нутагтаа хэрэгжүүлж ажиллалаа. Нийтийн эзэмшлийн орон сууцны дээврийн засвар, гадна фасадын ажил, инженерийн шугам хоолойн шинэчлэл зэрэг энэ онд бас төлөвлөсөн ажлуудаа цаг агаар хүйтрэхээс өмнө гүйцэтгэж, улсын комисс ажиллаж хүлээж авсан. Бас нэг томоохон ажил гэвэл энэ жил хотын доторх авто замын шинэчлэлд таван км шинэ замыг “Замын сан” болон “Орон нутгийн хөгжлийн сан”, орон нутгийн төсөв, улсын төсөв зэргээс алслагдсан гэр хороолол руугаа нийтийн тээвэр явуулахад шаардлагатай авто замуудыг барьж ашиглалтад оруулах зэрэг ажлуудыг амжилттай явуулж одоо нэг тендерээс бусад ажил хийгдэж, бүрэн дүүрэн дууслаа. Мөн энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дархан-Уул аймагт долоон цэцэрлэгийг бид ашиглалтад оруулж орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хуучин цэцэрлэгийн зориулалтаар баригдсан барилгыг өөр зориулалтаар ашиглаж байсныг зогсоон орон нутгийн өмчид шилжүүлж улмаар орон нутгийнхаа хөрөнгө оруулалтаар засварласан. Энэ нь хуучин Нийгмийн Даатгалын хэлтэс байрлаж байсан барилга, Дархан сумын дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэр дэх ОХУ-ын эзэмшилд байсан Прокурорын барилга зэргийг орон нутгийн 450 орчим сая төгрөгийн засвар үйлчилгээ хийж 250 хүүхдийн цэцэрлэгийг зориулалтынх нь дагуу ашиглах гэх мэтээр боловсролын салбарыг дэмжих ажлыг хийлээ. Дархан хотын дэд бүтцийн хүрээнд Дархан дулааны цахилгаан станцад 35 мегаваттын трубины өргөтгөлийн ажлыг дуусгаж хүлээн авлаа.

-Энэ жил гэр бүл, хүүхэд, залуучуудын чиглэлээр хийгдсэн ажлаасаа ямар ажлыг онцлох вэ?

-Энэ оныг бүхэлдээ гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих жил болгон зарлаж энэ хүрээнд олон ажил хийлээ. Жишээ нь “Гэрлэх ёслолын өргөө”-г засварлаж ашиглалтад оруулснаар хотын залуучууд орон нутагтаа үндэсний уламжлалт ёс заншлын дагуу гэр бүл болох боломжтой болсон. Энэ хүрээнд эрх нь зөрчигдөж байгаа, гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа хүүхэд залуучуудыг түр байрлуулах байрыг НҮБ-тай хамтарч орон нутгаас тодорхой хөрөнгийг нь гаргаад орон нутгуудад жишиг загвар болохуйц ажлыг зохион байгуулсан. Энэ нь гэр орон нь шатсан, галт тэргээр явж байгаад хаягдсан, гэр бүлийн зөрчил маргаанаас болж эрх нь зөрчигдсөн иргэдийг хаана хэн хүлээж авах нь тодорхойгүй, эмнэлэг нь авах уу, цагдаа авах уу гэдэг байсан бол одоо өнөөдөр стандартын тусгай шаардлага хангасан байранд ам бүл, үр хүүхэдтэй нь эрх нь сэргээгдэх хүртэл нь орон нутгийн бүрэн хамгаалалтад авдаг болсон.

-Төрөөс Дархан-Сэлэнгийн нутгийг газар тариалангийн бүс нутаг гэж зарласан. Энэ хүрээнд ямар ажил хийж байна вэ?

-Монгол Улсын Засгийн газраас Дархан-Сэлэнгэ аймгийг газар тариалангийн бүс нутаг гээд, тэр дундаа Дархан-Уул аймгийн Хонгор, Орхон сумыг “Эрчимжсэн мал аж ахуйн бүс” гэж зарласан. Үүнтэй уялдуулж бид аймгийнхаа дэд хөтөлбөрийг боловсруулж мэргэжлийн байгуул-лага, эрдэмтэдтэй хамтарч дэд хөтөлбөрөө боловсруулж ажлаа эхлүүлсэн. Бид эхний ээлжид ашиг шимт малын цөм сүргийн баазыг бий болгох зорилгоо Сэлэнгэ үүлдрийн 100 үхэр, гурван бухыг худалдан авч Хонгор сумын хоёрдугаар баг “Хар бэлчир”-ийн  аманд 25 га газарт орон нутгийн төсвийн 40 орчим сая төгрөгөөр хашаа хороо, ус, цахилгаан зэрэг бүх байгууламжуудыг нь барьж бэлэн болголоо. Булган аймгийн Сэлэнгэ сумаас авсан 100 үнээ нь цаашдаа ашиг олно гэхээсээ илүү тугалыг нь бойжуулж иргэддээ өгөөд махны чиглэлийн цөөн тооны чанартай, малыг бий болгохоор ажиллаж байна.

-Дархан хотын иргэдээ сүү сүүн бүтээгдэхүүнээр яаж хангах вэ. Хотын хүн ам жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа гэсэн тоон үзүүлэлт байна.

-Хотын иргэдээ сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах асуудал мэдээж анхаарлын төвд байгаа. Сая Испани улсад айлчлахдаа очсон муж чинь маш өндөр технологитой, ашиг шим ихтэй малтай юм байна лээ. Бид гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг оруулж ирэх замаар хувийн хэвшилдээ даалгаж, сүүний чиглэлийн үнээ үржүүлэх чиглэлээр 12 га газрыг төлөвлөж дэд бүтэц шугам хоолойг нь төсвийн хөрөнгөөр татаж өгөөд сонгон шалгаруулах замаар хувийн хэвшлээр хийлгэж хотын иргэдийн сүү, сүүн хангамжийг сайжруулж, Улаанбаатар хот болон хүн ам олноор суурьшсан томоохон газруудыг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангахад дарханчуудын оролцоог нэмэгдүүлье гэдэг үүднээс хувийн хэвшлээ дэмжин ажиллаж байна. Тахиа шувууны аж ахуйг ч дэмжинэ. Үүний тулд газар усыг нь үнэ төлбөргүй олгох зэргээр төрөөс дэмжлэг үзүүлснээр Дархан хотын хүнсний хангамжийн асуудлууд бүрэн шийдэгдэх болно.

Ярилцсан: Б.Норовсамбуу

1
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417