Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сард 28.6 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 2926-гаар буурчээ. Нийт гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс буурахад хулгайлах гэмт хэрэг 2769, дээрэмдэх гэмт хэрэг 590, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 854-өөр буурсан нь голлон нөлөөлжээ. Харин мал хулгайлах гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 664, хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 76, залилах гэмт хэрэг 56 хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 64, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 57, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 67, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 123, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 94-өөр өссөн байна.
Улсын хэмжээнд гэмт хэрэг буурчээ
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2019 оны эхний 10 сард 173.4 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 33.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс учирсан хохирол 22.5 тэрбум төгрөгөөр, нөхөн төлүүлсэн хохирол 53.4 сая төгрөгөөр өссөн байна.