Зураач Н.Амгаланбаатар уран бүтээлийн дөрөв дэх үзэсгэлэнгээ нээлээ

Зураач Н.Амгаланбаатар уран бүтээлийн дөрөв дэх үзэсгэлэнгээ нээлээ

Соёлын тэргүүний ажилтан, зураач Н.Амгаланбаатарын бие даасан дөрөв дэх үзэсгэлэнгийн нээлт өчигдөр /2019.11.15/ “Маршал арт галерей”-д боллоо. Нийт 120 гаруй бүтээлээ дэлгэсэн түүний үзэсгэлэнд уран бүтээлийн нөхөд, ойр дотны хүмүүс нь оролцож баяр, бахархлыг нь хуваалцсан юм.

1974 оноос эхлэн уран бүтээлээ туурвиж буй эрхэм зураач маань өнгөрсөн 45 жилийн хугацаанд нийт 300 гаруй уран зураг, 400 орчим зураасан зураг болон номын чимэглэл, зурагт хуудас \плакат\ бүтээлээс гадна монументаль чимэглэлийн ажлууд буюу ханын зураг, чулуун шигтгэмэл, шилэн витраж, шилэн зураг, керамик чимэглэлийн бүтээлүүд хийжээ.

Түүний урын санд томоохонд тооцогдох бүтээлийн тоонд 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөний цогцолборт зориулан хийсэн 7,2 метрийн өндөртэй, нийт урт нь 36 метр хэмжээ бүхий “ИХ МОНГОЛ УЛС- ЭЗЭНТ ГҮРЭН”, “МОНГОЛ УГСААТНЫ ТӨРТ УЛСУУД” гэсэн шилэн зургийн хоёр бүтээл ордог байна.

Уран бүтээлийн арвин туршлага, урын сан дахь гайхалтай бүтээлүүдээрээ өнөө цагийн шилдэг зураачдын нэгд тооцогддог түүний хувьд 1974 онд Аж үйлдвэрийн хөгжлийн сэдвээр “Бүтээн байгуулалт” 210х100 хэмжээтэй холст тосон будгийн зургаар уран бүтээлийн гараагаа эхэлсэн түүхтэй аж.

1970-1981 онуудад Дүрслэх урлагийн сургууль, Москва хотын Суриковын нэрэмжит Уран зургийн Академид суралцаж төгссөн зураач Н.Амгаланбаатар 1981-2019 онд Монголын Урчуудын Эвлэлээс зохион байгуулсан гадаад дотоодын бүх үзэсгэлэнд тогтмол оролцож иржээ.

2005 онд бие даасан анхны уран бүтээлийн үзэсгэлэн, 2006 онд шилэн зургийн томоохон 2 бүтээлээ Улаанбаатар хотод дэлгэж байсан тэрбээр 2007онд Дани улсад бие даасан үзэсгэлэнгээ зохион байгуулсан байна. Улмаар 2010 онд Хятадын Чан-Чунд болсон олон улсын үзэсгэлэн, 2011 онд бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ Улаанбаатар хотод нээсэн бол, өдгөө 2019 онд бие даасан дөрөв дэх үзэсгэлэнгээ дэлгэж буй нь энэ юм

Түүний намтар түүхээс товч сийрүүлбэл, 1955 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод төрсөн бөгөөд 1971-1974 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийг Ардын зураач Л.Гаваагийн удирдсан ангид уран зураач мэргэжлээр төгсчээ.

1975-1981 онуудад Москва хотод Суриковын нэрэмжит уран зургийн Академийг Оросын ардын зураач  М.Савастюкийн урланд зураасан зургийн мэргэжлээр төгссөн байна.

1981-1983 онд Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд уран сайхны удирдагч, 1983-1985 онд Монументаль чимэглэлийн үйлдвэрт зураач, 1985-1988 онд Улсын Үзэсгэлэн чимэглэлийн газар орлогч дарга, уран сайхны удирдагч, 1988-1990 онд Шинжлэх ухаан, техникийн гадаад үзэсгэлэнгийн ерөнхий арга зүйч, 1990-1993 онд Уран зургийн галерейн захирал, 2003-2010 онд Байгалийн түүхийн музейд зураачаар ажиллаж байсан туршлагатай нэгэн.

2012 оноос эхлэн өнөөг хүртэл “Клей арт” ХХК-ийн дэргэдэх “Керамик арт” студид уран зураг, хар зургийн багшаар ажиллаж буй тэрбээр энэ хугацаанд 16-60 насны нийт 400 гаруй хүмүүст уран зургийн анхан шатны мэдлэг боловсрол олгосон бөгөөд тэдгээрээс 10 гаруй хүн Америк, Австрали, Итали, Австри, Хятад зэрэг улсын их, дээд сургуулиудад урлагийн мэргэжлээр суралцаж байна. Мөн ойролцоогоор 100 гаруй залуус дотоодын их, дээд сургуулиудад уран зураг, архитектор, дизайны чиглэлээр амжилттай суралцаж байгаа юм.

Зураач Н.Амгаланбаатарын хөдөлмөр, бүтээлийг улсаас үнэлж 1987 онд Вьетнам улсын соёлын тэргүүний ажилтан, 2004 онд Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан, 2012 онд төрийн дээд “Алтан гадас” одон, 2017 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, 2018 онд “Цагаан сүлд” одонгоор тус, тус хөхүүлэн шагнасан байна.

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ҮХЦ: Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэв

2020-07-08

Ц.Туваанд АН-ын тамга тэмдгийг шилжүүллээ

2020-07-08

Наадмаар буюу энэ сарын 11-15-ны өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2020-07-08

Түрүү бөхөд өгдөг автомашинаа нийслэлийн Эрүүл мэндийн газарт өгөхөөр шийдвэрлэжээ

2020-07-08

"Өөрөө баяжсан" тэрбумтан бүрийн ард саятан эцэг байдаг...

2020-07-08

2020 оны шилдэг номнууд

2020-07-07

Мөөгөнцөрөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

2020-07-07

Зуны улиралд тослог бүлээн, шингэхэд хялбар хүнсийг сонгон хэрэглэх нь тохиромжтой

2020-07-05

Х.Баттулга: 2009 оноос хойш өөрчлөлт ороогүй СЕХ ялзарсан, тиймээс бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардаж байна

2020-06-30

Шинэ парламентын гишүүд ҮНЭМЛЭХЭЭ гардан авлаа

2020-06-29

Э.Бат-Үүл: Сонгуулийн хууль зөрчиж явуулсан сонгуулийг хүчингүйд тооцох хэрэгтэй!

2020-06-26

Б.Жаргалсайхан: Монголчууд офшортойгоо, ЖДҮ-тэйгээ эвлэрээд дуугай амьдар

2020-06-26

Google компанийн интернет түгээх зориулалттай агаарын бөмбөлөг

2020-07-08

Япон улс газар хөдлөлтийн үед ажиллах чадвартай хурдан галт тэрэг бүтээжээ

2020-07-03

5G сүлжээг нэвтрүүлэхэд их хэмжээний хөрөнгө зарцуулагдаж байна

2020-07-02

Инстаграм-г үүсгэн байгуулагч Кевин Систром Ковид-19 ын эсрэг веб хөтөч бүтээжээ

2020-07-02

Хятадын эрх баригчид Уйгурчуудыг хүчээр үргүй болгож байгаа хэмээн буруутгагджээ

2020-07-08

Энэтхэг, Хятад улс хилийн маргаантай бүсээс цэргээ гаргахаар тохиролцжээ

2020-07-07

Ираны цөмийн байгууламжид Израйл хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан гэжээ

2020-07-07

Афганистан дахь АНУ-н цэргүүдрүү халдсан халдлагыг Орос улс санхүүжүүлжээ

2020-07-02

#01 Б.Батзолбоо - Монголчууд аж үйлдвэрийн IV хувьсгалаас хоцроогүй

2020-07-08

#04 Хасах 18 - Жинхэнэ найз, жирийн найз

2020-07-03

#29 Б.Батням - Манлайллын боловсролын үндэсний төвийн захирал

2020-07-01

#03 Хасах 18 - Халуун сэдэв

2020-06-19

Монголын үзэсгэлэнт охид (70 фото) №164

2020-07-01

Өлөндүү амьдарч, тэнэгдүү байхын нууц

2020-07-01

МАНдуулсандаа баярлахаасаа өмнө маш сайн бод!

2020-06-25

Яг үнэндээ бид пээдэлзсэн том цээжнээс өөр юу ч байхгүй хоосон толгойтнууд...

2020-06-23

Нойроо бүрэн авч байх нь хүүхдийн сэтгэлзүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2020-07-08

Бие биедээ хүрч мэдэрч байх нь ямар ашигтай вэ?

2020-07-07

Сэтгэл хангалуун ээлжийн амралтыг хэрхэн бий болгох вэ?

2020-07-03

Ямар гаригт зүүдэлсэн зүүд зөнтэй вэ?

2020-06-30

Залуу эрдэмтэд исгэгч хөрөнгөөр хаягдал ус цэвэршүүлэх төхөөрөмж бүтээжээ

2020-07-07

Аюулын дохио: Тархи идэгч амёб

2020-07-06

Хоол хийх үед үүсдэг далд эрсдэлүүд

2020-07-03

Японы фирм ухаалаг утастай холбогддог амны хаалт зохион бүтээжээ

2020-07-03

"Энэтхэгт бичсэн тэмдэглэл"-ээс /1/

2020-07-08

Фүүүүү, Будда багшийн сургаалиас...

2020-07-07

Л.Ану-Үжин: Гэр хороололын жорлонгууд хальж зам руу орсон, тэрийг нь хөл нүцгэн туулж байгаа Монголчуудаа хараад нойр хулжчихлаа...

2020-07-07

Доржпаламын Эрдэнэцогт: ДАЛААД ОНД

2020-07-02

Томоохон робот үйлдвэрлэгч компаниудын айдас төрүүлэм бүтээлүүд

2020-07-08

Хиймэл оюунт бүтээл бие даасан ухамсартай болох уу?

2020-07-06

QUALCOMM 5G болон хиймэл оюуны технологийг дараагийн шатанд гаргалаа

2020-07-06

Хятадын барилгын компаниуд болзошгүй аюулаас сэргийлэхийн тулд хиймэл оюун ухааныг ашиглаж байна

2020-07-06

Европын Холбоо АНУ-тай хийж буй худалдааны дайнаа үргэлжлүүлнэ

2020-07-08

Ирэх жилүүдэд монголчууд “модоо барина…”

2020-07-07

"Тесла" компани "Тоёота"-г гүйцэж, дэлхийн хамгийн үнэ цэнэтэй авто үйлдвэрлэгч болов

2020-07-04

Дэлхийн II дайнаас хойших гүн хямралтай нүүр тулна гэв

2020-06-23

Ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна

2020-07-08

Гадаад зах зээлийн тойм

2020-07-07

Пос төхөөрөмжийг онлайнаар захиалбал бэлэгтэй

2020-07-07

Бүх картаа гар утсандаа - ухаалаг түрийвчтэй болмоор байна уу?

2020-07-06

Санал асуулга Бүгдийг үзэх

Та хэдэн настай вэ?

639 санал өгсөн

51-60
24.26%
41-50
20.03%
31-35
13.3%
36-40
9.55%
25-30
9.08%
21-24
7.04%
13-16
6.1%
65+
5.48%
17-20
5.16%

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,296

Энэ цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,502

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,710

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

7,124