Ц.Нямдорж: АТГ-ын мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан үндэслэл харагдахгүй байна

Ц.Нямдорж: АТГ-ын мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан үндэслэл харагдахгүй байна
Эрх баригч МАН-ын голдуу албан тушаалтнууд ЖДҮХС-гаас “зээл” авсан, зарим нь тэр мөнгийг ББСБ-д оруулж хүүлсэн, зориулалтын бусаар зарцуулсан зэрэг үйлдэлтэй “ЖДҮ-гийн хэрэг” АТГ, прокурор, шүүхийн гар дамжаад удлаа.
Энэ хэрэгт ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг тэргүүтэй долоон хүн холбогдож, яллагдагчаар татагдаад шалгуулж байна. Гишүүд сугараад үлдэж байгаа бололтой юм.
 
Хэргийг Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн аравдугаар сарын 31-нд шүүхэд шилжүүлсэн. Тэгвэл дээрх хүмүүст холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг 2019 оны арваннэгдүгээр сарын 18-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
Энэ үеэр яллагдагчаар татагдаад байгаа хүмүүс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах талаар гаргасан хүсэлтээсээ татгалзаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрчээ. Тэд Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авч, уг хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.
 
Ер нь бол энэхүү “ЖДҮ-гийн хэрэг” яагаад үүссэн, энэ хэргийн талаар эрх баригч МАН-ынхан юу гэж үзэж байгаа нь олон нийтэд сонин байгаа юм.
“Зууны мэдээ” сонин үүнд хариулт өгөхүйц нэгэн мэдээллийг өмнө нь цувралаар хүргэсэн. Тэр бол УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр гишүүд юу гэж ярьсан талаарх мэдээлэл байв.
 
Энэ удаад дахин нэг хуралдааны талаарх МАН-ын бүлгийн “ЖДҮ-гийн протокол-2”-ыг дэлгэх гэж байна. УИХ дахь МАН-ын бүлэг 2019 оны нэгдүгээр сарын 10-нд Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралджээ. Хуралдааныг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн даргалж, Бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван, зөвлөх Б.Санжмятав, Н.Хажидсүрэн, Ц.Энхжаргал, А.Батзаяа, Б.Жамбал, Л.Эрдэнэбаяр, ахлах референт Б.Ариунзаяа, Г.Ихбаяр, референт Б.Цэцэгдэлгэр нар оролцжээ.
 
МАН-ын бүлгийн 64 гишүүний 44 нь энэ хуралд суусан байна. Харин УИХ-ын Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, Г.Мөнхцэцэг нар өвчтэй, Б.Саранчимэг, О.Содбилэг, Д.Тэрбишдагва нар гадаадад, Н.Номтойбаяр томилолттой, Ж.Эрдэнэбат чөлөөтэй, Сү.Батболд , Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Ц.Гарамжав, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, А.Ундраа, Д.Цогтбаатар, Л.Энх-Амгалан, М.Энхболд нар шалтгаангүйгээр хуралдаа суугаагүй байна.
Энэ хурлаар “ЖДҮ-гийн хэрэг”-т холбогдсон Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн саналыг хэлэлцжээ.
 
Түүний дараа УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “…Уржигдар 14:16 цагт Ерөнхий прокурор дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-ын даргад өгсөн юм байна лээ. Тэр өдөр 17:00 цагаас Халдашгүй байдлын дэд хорог хуралд гэсэн санал УИХ-ын даргын зөвлөлөөс гарсан ч хуралдаж чадаагүй. Өчигдөр бид нар хуралдсан. Солтан гишүүн Баян-Өлгийд явж байсан учраас хуралдаанд оролцож амжаагүй. Тэгээд гурван гишүүнийх нь асуудлыг хэлэлцэж дуусаад Солтан гишүүнийг ирэхээр нь үргэлжлүүлэхээр болсон. Өнөөдөр Солтан гишүүний тайлбарыг сонсоод Халдашгүй байдлын дэд хорооны таван гишүүн санал нэгтэйгээр дараах дүгнэлтийг та бүхэнд танилцуулж байна.
 
Хуралд Ерөнхий прокурорын танилцуулга хийгдсэн. Асуулт, хариулт явагдсан. Дараа нь гишүүн тус бүрийн тайлбарыг сонссон. Ийм хэлбэрээр хурал явагдсан. Дэд хорооноос гарч байгаа санал дүгнэлт бол нэгдүгээрт Улсын ерөнхий прокурорын түдгэлзүүлэх бичигт дурдсан асуудал болон гишүүдийн өгсөн тайлбараас тодруулж нэг мөр болгох асуудал цөөнгүй байна. Хоёрдугаарт, АТГ-аас гишүүдийг тус бүр нэг удаа гэрчээр дуудаж байцаасан.
 
 
Тэднээс мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан үндэслэл харагдахгүй байна. Гуравт, уг асуудлын шалгалт дуусаагүй байхад энэ удаад, энэ удаад гэдэг үгтэй юм шүү. Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх боломжгүй байна гэсэн үндэслэлээр Ерөнхий прокурорын саналыг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжээгүй. Ийм гурван санал, дүгнэлт гарсныг та бүхэнд танилцуулж байна.
 
 
Эхний гишүүн Ундармаа байгаа. Дараагийн гишүүн Энхболд, тэрний дараа Дамба-Очир гишүүн байгаа. Ийм дүгнэлтийг та бүхэнд танилцуулж байна. Ерөнхий прокурорын ярьснаар бол энэ зээл авсан асуудлын шалгалт төгсгөлийн хэсэгтээ орж байгаа гэсэн үг хэлсэн. Нэр холбогдсон гишүүн цөөнгүй байгаа. Энэ асуудлын хяналт шалгалт нөгмөсөн дуусч, хоёр тийшээ ялгарсны дараа авч үзэхгүй бол хэсэг байж байгаад ганц хоёрыг ч юм уу, гурав дөрвийг оруулдаг. Дахиад байж байгаад увуулж цувуулаад оруулаад байх ерөнхий нөхцөл харагдаад байгаа. Ийм учраас шалгалтын дүн нэгмөсөн дууссан үед санал оруулж ирвэл хэлэлцэх нь нэлээн зохистой юм болов уу гэдэг зүйл Дэд хороон дээр яригдсан. Миний танилцуулах зүйл энэ байна. Гишүүн тус бүрийн тухайд бол Ерөнхий прокуророос бичиг ирсэн юм байна лээ. Тэр бичгийг та бүхэнд тараасан. Уншиж танилцсан байх гэж найдаж байна” гэв.
 
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Популистууд ба "алгаа тоссон" олон нийт

2020-01-17

Уучлах гэдэг ямар сайхан гээч…

2020-01-16

Насандаа тохируулж амьдралаас суралцахын үнэ цэнэ

2020-01-10

Монголын эмгэнэл

2020-01-06

Ганц товчлуур дараад л гоо сайхан болох цаг айсуй

2020-01-19

"Toyota" компани дэлхийн анхны ухаалаг хотын төлөвлөгөөг танилцуулав

2020-01-11

Сансрын “Starliner” хөлөг сансрын станцад хүрч чадсангүй

2019-12-21

2019 онд худалдаанд гарсан шилдэг 5 чихэвч

2019-12-01

Хөгжмийн зохиолч Б.Чинбатад зориулсан “Niciton & Friends” тоглолт ирэх хоёрдугаар сарын 1, 2-нд болно

2020-01-17

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Драмын театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр Төв номын сан зэргийг сэргээн засварлана

2020-01-13

Б.Чимидийн нэрэмжит шагналыг академич, гавьяат хуульч Ж.Амарсанаа хүртлээ

2020-01-13

Монголын анхны Анна Каренинаг жүжигчин Н.Баярмаа бүтээнэ

2020-01-11

Зөвхөн Австралид байдаг нугасан хошуут устах аюулд ороод байна

2020-01-20

Хятадад дэгдээд буй шинэ төрлийн вирусээр өвчлөгсдийн тоо хэдхэн өдрийн дотор 4 дахин нэмэгджээ

2020-01-20

Австралид үер болж байна

2020-01-19

"Та нар бидний усыг хулгайлж байна": Германчууд "Тесла" компанийн эсрэг жагсаал хийлээ

2020-01-19

“National Geographic”-ийн “Шилдэг 100 зураг”-т Монголын 3 зураг багтжээ

2020-01-19

Метрополитан дахь "Монголын амар амгалан"

2020-01-14

3 жилийн турш өдөр бүр нэг л хувцас өмссөн бүсгүй

2020-01-12

Хятадууд "дуураймал" хотуудаа хэрхэн босгодог вэ?

2020-01-12

Ziko Подкаст - Танин мэдэхүй (2020.01.20)

2020-01-20

Ferdi & Ziko-ын сонирхолтой podcast - (2020.01.17)

2020-01-17

Ziko Episode#1 - "Өөртөө Итгэх Итгэл"

2020-01-16

2020 онд таны заавал сонсох ёстой подкаст!

2020-01-15

“Төрийн Банк” байт харвааны тамирчдыг дэмжин ажиллана

2020-01-20

“King Tower”: Захиалагч бүрт Land 200 авах эрх бэлэглэж байна

2020-01-20

Азийн хамгийн том цогцолбор сургуульд "Хязгааргүй мөрөөдөл" төсөл амжилттай хэрэгжлээ

2020-01-17

ХААН галерейд “Далны симфони” уран бүтээлийн үзэсгэлэн нээгдлээ

2020-01-16

Ерөнхийлөгч Х. Баттулга Давосын чуулганд оролцоно

2020-01-19

Суудлын автомашины импорт ТҮҮХЭН ДЭЭД хэмжээнд хүрлээ

2020-01-19

"Тэтгэврийн зээлийг тэглэсэн нь тэгш хуваарилалтын зарчим болсон"

2020-01-16

Далд эдийн засгийн хэмжээ 2,9 их наяд төгрөг

2020-01-14

НӨАТ-ын сугалаанаас ЗУРГААН АЗТАН тус бүр 10 сая төгрөг хожлоо

2020-01-20

Орхон голын мөсөнд цөмөрч орсон машинд нэг том хүн, гурван хүүхэд зорчиж явжээ

2020-01-20

МАК, МАН-ын дарга хоёрын хэн нь дийлэх вэ?

2020-01-20

Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна + Аймгуудын цаг агаар

2020-01-20

Судлаач Ганаа: Ялалтын зовлонг дараа нь эдэлдэг...

2020-01-20

Улаанбаатарын утааны учир шалтгаан...

2020-01-20

Баялгийн хуваарилалт

2020-01-18

Газар газрын сэтгэхүй...

2020-01-17

С.Баяр Оюутолгойн гэрээний мэтгэлцээнд "Мад" тавиулж шившиг болов!

2020-01-20

Б.Жаргалсайхан: Нотариатчид гэмт хэрэгтнүүдэд боломж олгодог болжээ...

2020-01-20

Битгий давар бүсгүйчүүд ээ!

2020-01-18

Мэдрэлийн ядаргаа, депресс, сэтгэл гутрал, ЭМО

2020-01-17

Какүрю М.Ананд Хацү башёг орхилоо

2020-01-16

Улсын арслан Ц.Содномдорж: 37 настай бөх ачаалалтай бэлтгэл хийж бүх барилдаанд зодоглох боломжгүй

2020-01-16

Н.Хэрлэн мөсөнд авиралтын Ази тивийн аварга болов

2020-01-13

“Шилдэг тоглогч”-оор Ш.Энхийн-од шалгарчээ

2020-01-12

Д.Тогтохсүрэн: Казиногийн хууль хэлэлцэх гэж байгаа учраас ямар зүйл байдгийг нь орж сонирхсон, харин тоглоогүй

2020-01-20
7:05

Сонгуульд нэр дэвшигчдийн ПАЯН

2020-01-19
1:43

Н.Номтойбаярын зодоон хийсэн бичлэг ил болжээ

2020-01-17

М.Ариунтулга: 1072-н Л.Наранбаатар миний Хэнтий аймаг дахь лицензийг Америк компанид зарсан

2020-01-16

Санал асуулга Бүгдийг үзэх

БНХАУ
46.92%
АНУ
28.91%
ОХУ
6.64%
Арабын орнууд
4.27%
Хойд Солонгос
2.84%
Израиль
2.84%
Иран
1.9%
Африкийн орнууд
1.42%
Энэтхэг
0.95%
Турк
0.95%
Европын Холбооны орнууд
0.95%
Пакистан
0.47%
Афганистан
0.47%
Бусад
0.47%

Өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,323

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,567

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,667

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,459