Д.АЛТАНСҮХ: Солонгост аваргалсан ч Орхоны дэвжээнд залуу бөхөд өвдөг шороодсон

2019-11-28, 16:05 Cпорт 1,135 0
Д.АЛТАНСҮХ: Солонгост аваргалсан ч Орхоны дэвжээнд залуу бөхөд өвдөг шороодсон

БНСУ-ын Чёнжү хотод болсон самбо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Довдонгийн Алтансүх түрүүлж, Монголын самбочдын 38 дахь дэлхийн аварга болж, Төрийн дууллаа эгшиглүүлсэн билээ. Тэрбээр Сальвадор, Англи, Украин, ОХУ, Гүржийн бөхийг дараалан ялсан юм.

-Чёнжүгийн дэвжээнд дэлхийн аварга болсон хоёр монгол тамирчны нэг нь та. Тэр үед юу бодогдов?

- Юуны түрүүнд “Таван цагариг”- ийн уншигчидтай уулзаж байгаадаа баяртай байна. Би тамирчин, тиймээс спортын тухай унших их дуртай. Энэ удаагийн тэмцээнд түрүүлнэ гэсэн зорилго өвөртөлснөө биелүүлж, эх орон, нутагтаа сэтгэл дүүрэн ирлээ. Олон жилийн түүхтэй самбо бөхийн тэмцээний медалийн тавцанд Төрийн дууллаа эгшиглүүлж зогсохдоо уудам сайхан нутагт монгол хүн болж төрснөөрөө бахархаж байлаа даа.

-Тамирчин бүр аварга болохыг мөрөөддөг. Хялбар ирдэггүй энэ амжилтаас цөөн хүн л атгадаг шүү дээ.

-Жүдо, самбо бөх тулааны спорт. Тэр хэрээрээ шударга өрсөлдөөнтэй. Тамирчин хүн нэг спортоор тууштай хичээллэвэл хэзээ нэг цагт үр шим нь амжилт болж ирдэг юм байна. Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар ахтай нэг өрөөнд байрлахад “Алтансүх ээ, хонгодох, өмсөх мэхээ хийвэл өрсөлдөгчдөө оноо алдахгүй. Чи энд түрүүлэх гэж ирсэн шүү” гэж зөвлөсөн. Түүний урам өгсөн үг барилдаанд нөлөөлсөн. Тамирчин болгоны хүсээд ч зүүдэггүй алтан медаль хүртсэнээ бэлгэшээж байгаа.

-Монголын самбочид багийн дүнгээр II байрт шалгарсанд спорт сонирхогчид их баярласан. Эх орондоо хөл тавихдаа ийм уур амьсгалыг мэдрэв үү?

-Тэмцээний үеэр дасгалжуулагч, эмч, тамирчид багийнхныгаа дэмжиж, анхаарал тавин халуун дулаан уур амьсгал бий болгосон. Багаараа II байрт шалгарч, Монголдоо ирэх мөчид сэтгэл их догдлуулсан. Биднийг онгоцноос буухад угтсан ах дүү, хамаатан садан, найз нөхөд, хэвлэл мэдээллийнхэн өөрийн эрхгүй огшоож, дараа жилийн дэлхийн аваргад багаараа I байрт орно гэсэн зорилго төрүүлсэн.

-Дэлхийн дэвжээнд шилдгүүдийг ялахын тулд ямар ухаан сийлж, овсгоо самбаа гаргав?

-Миний хувьд хүчтэй өрсөлдөгчдөө илүүрхэж хожлоо. Алтан медалийн төлөөх барилдаанд Гүржийн бөхтэй таарсан. Өмнө нь Беларусийн Ерөнхийлөгчийн цомын тэмцээнд нэг оноогоор хожиж байсан болохоор энэ удаа ч гэсэн ялна гэсэн итгэлтэй байв. Барилдааны явцад хожигдож яваад, сүүлийн 40 секундэд гар нь сулраад ирэхэд нь унаж, шидэх мэх хийж хожсон. Маргааш нь нөгөө тамирчинтай таарч, гар барихад “Чиний хоёр гар танк шиг хүчтэй байна лээ шүү” гээд инээмсэглээд хэлж байна билээ. Тамирчид дэвжээнд өрсөлддөг ч буугаад сайхан найз болдог.ХЭНД Ч ХОЖИГДОХГҮЙ ГЭЖ ХИЧЭЭЖ БАРИЛДДАГ

-Та тэмцээний салхи хагалж, медалийн буухиаг үргэлжлүүлсэн. Амжилт тань олон тамирчинд урам өгч, эрч хүч хайрласан болов уу?

-Дасгалжуулагчид маань “Гараа сайн бол бариа сайн байдаг” гэж тамирчдаа зоригжуулж байлаа. Медаль хүртсэн тамирчид допингийн шинжилгээ өгөөд гарч ирэхэд Ж.Баярсайхан, Г.Үүрийнцолмон багш, багийн эмч П.Бат-Очир, холбооны удирдлага 22.00 цаг өнгөртөл хүлээж суусан. Тамирчдадаа анхаарал хандуулсан тэдний минь зүтгэл бусад орны дасгалжуулагчаас ялгарч, Монголд тэмцээн болж буй мэт мэдрэмж төрүүлсэн нь дараагийн өдөр барилдах тамирчдад эрч хүч өгсөн болов уу.

-Өрсөлдөгчийнхөө нэр алдартай нь биш өөртэй нь барилдах л чухал гэдгийг сануулсан хамгийн дурсамжтай тэмцээнийхээ тухай сонирхуулаач.

-Би 2000 оноос эхэлж жүдогоор хичээллэхийн хажуугаар самбо бөхөөр барилддаг байлаа. Жүдо бөх миний амжилтын салшгүй нэг хэсэг. 2016 онд жүдо бөхөөр Монголд зохион байгуулсан “Чингис хаан” гран при, Азийн АШТ-д түрүүлсэн, “Paris grand slam”, “Tokyo grand slam”, 2018 онд дэлхийн мастеруудын (world masters) аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байлаа. 2017 онд Хорватын нийслэл Загреб хотод болсон гран при тэмцээнд шилдэг наймд үлдэж, сүүлийн хоёр жил тасралтгүй түрүүлсэн Японы тамирчин, дэлхийн хоёр удаагийн аварга Абе Хифүмийг өмсөх мэхээр цэвэр ялсан барилдаанаа бодож, хэнд ч хожигдохгүй гэж хичээж барилддаг.

-Өрсөлдөгчөө дутуу үнэлж болохгүй. Одоо ямар бөхийн барилдааныг судалж байна вэ. Дараагийн тэмцээнд таарвал ямар тактикаар буулгаж авахаа төлөвлөж байгаа юу?

-ДАШТ-ээс ирээд Орхон аймагт болсон дасгалжуулагч Ш.Бат-Орших багшийн нэрэмжит 73 кг-ын жингийн тэмцээнд оролцлоо. Багшийнхаа ууган шавь нарынх нь нэг болохоор тэмцээнд орох нь миний хувьд чухал. Онгоцноос буугаад л тэмцээн рүү явсан. Залуу тамирчинд ялагдсан минь өрсөлдөгчөө дутуу үнэлснээс болсон. Хойшдоо тэмцээнд оролцохдоо хүчтэй өрсөлдөгчдөө нэг бүрчлэн судалж, тактик боловсруулна. Өөрийнхөө жинд барилддаг Орос, Гүрж, Беларусийн тамирчдын барилдааныг судалж байгаа. Дараа жилийн ДАШТ-д бэлтгэлээ сайтар базааж, дахин амжилттай оролцоно.

-Өөрийгөө зорилгодоо хүрчихлээ гэж бодож байна уу?

-Өө яалаа гэж, ингэж бодтол хаа ч байсан юм. Жүдо бөхөөр дэлхийн аварга, олимпод оролцох зорилго тээж олон жил явлаа. Бөхийн спортод хөл тавьж, амьдрал, эрүүл мэнд, цаг хугацаагаа нэгэнт зарцуулсных эцсийг нь үзье гэж боддог.

-Хүүгээ жүдо, самбо бөхөөр хичээллэхээр сэтгэл шулуудахад аав, ээж тань хэр хүлээж авсан бол?

-Багадаа зуны амралтаараа ээжийнхээ хамт Хөвсгөл аймагт амьдардаг Я.Нацагдорж ахынд очиж амардаг байлаа. Хүмүүс намайг хараад ээжид “Танай хүү бөх болно” гэж хэлдэг байсан гэдэг. Миний аавыг Ц.Довдон, ээжийг минь Я.Хумбалай гэдэг. Би таван хүүхэдтэй өнөр айлд өссөн. Аав, ээж минь биднийг багаас нь тэсвэр, хатуужилд сургах гэж түлээ, мод хөрөөдүүлж, жимсэнд явуулж, өөрсдөөр минь уух шүүс, идэх амттан бэлтгүүлдэг байв. Одоо хийж сурсан ажлууд маань тэр үед хүнд хүчир мэт санагддаг байж билээ. Аав, ээжийнхээ их зүйл зааж сургасны ачаар бид өөрийн сонгосон мэргэжил, ажиллаж буй салбартаа амжилт гаргаж яваа. Том ах минь дүү нарынхаа хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэх гэж янз бүрийн ажил хийсэн. Намайг өсвөрийн болоод олон улсын тэмцээнд оролцоход байнга тусалж дэмжинэ. Өөрөө мөнгөгүй ч яаж ийгээд явуулдаг байсан нь хожим энэ спортод амжилт гаргахад их нөлөөлсөн шүү.

УНАЖ СУРНА ГЭДЭГ ЯЛАХААС ЧУХАЛ

-Гэр бүлийнхэн тань хамгийн найдвартай ар тал болдог нь лавтай.

-Арван жилийн сургуулиа дүүргэж, Худалдаа, үйлдвэрлэлийн их сургуульд суралцсан. Гурван найзтайгаа сургуулийнхаа дотуур байранд амьдардаг байхдаа хичээлийнхээ хажуугаар бэлтгэл сургуулилалтаа таслалгүй хийдэг үлгэр жишээ оюутан байлаа. Би эхнэртэйгээ оюутан байхдаа танилцсан. Бид гал голомтоо дотуур байрнаас эхэлсэн түүхтэй. Түүнээс хойш өнөөг хүртэл амьдралын зовлон, жаргалыг хамтдаа туулж явна. Тамирчин хүнд шантрах үе бишгүй л гардаг. Тийм үед урам хайрлаж, хурцалдаг хүн бол эхнэр минь. Тэмцээнд оролцох, хамтарсан бэлтгэл базаахаар олон хоног явах үед гэрийнхээ ар тал нь болж үлддэг. Эхнэр минь эдийн засагч мэргэжилтэй, дээд сургуульд багшилдаг. Гэртээ бол багш, эмч, сувилагч, бариач, сэтгэлзүйч, тогооч, үйлчлэгч, халамжит хань, сайн ээж. Самбо бөхийн ДАШТ-д бид хамт явсан юм. Тэр үед манай багийн гишүүн шиг байж, тамирчид, дасгалжуулагч багш нарт халуун хоол, цайгаар таслахгүй үйлчлэн, өөриймсөг хандсаныг багийнхнаасаа сонсоод бахархах сэтгэл төрсөн. Оюутан цагийн дотуур байрны найз Д.Лувсандоржийн маань төрсөн дүү Д.Пүрэвдорж +100 кг-ын жинд барилдаж, дэлхийн аварга болсон. Алтан медаль хамтдаа хүртсэн баярт мөч бидний амьдралын мартагдашгүй сайхан дурсамж болж үлдлээ.

-Бөхийн спортоор хичээллэдэг тамирчид бөхийн удамтай байдаг юм билээ.

-Аав минь Увс аймгийн Малчин сумын харьяат. Монгол Улсын заан Өлзийгийн Тулгаа аавын талын хамаатан. Ө.Тулгаа зааныг бэлтгэл сургуулилалт хийхдээ том хад, чулуу өргөдөг байсан гэж хүмүүс ярьдаг. Том чулуу өргөж авхуулсан зураг нь хүртэл бий. Ажлаа хийнгээ үндэсний бөхийн томоохон барилдаанд зодоглож, түрүүлчихээд явчихдаг байсан гэдэг. Түүний дүү Ө.Сумъяа ах шигээ үндэсний бөхөөр барилддаг. Ах, дүү хүчтэнүүд миний хамаатан болохоор бахархаж ярих дуртай.

-Спортын өөр төрлөөр сонирхож хичээллэдэг үү?

-Жүдо, самбогоос гадна кураш, жюү жицү бөхөөр барилддаг. Монгол хүн болж төрснийх үндэснийхээ бөхөөр хааяа барилдаж хийморио сэргээдэг.

-Дэвжээнээс хүртсэн медалиудаа харахаар өөрийн эрхгүй догдолдог дурсамж бий байх.

-Дэвжээнд олон дурсамж үлджээ. 2009 онд “Чингис хаан” дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчидтай бэлтгэл базааж байхдаа шагайгаа гэмтээчихлээ. Тэмцээн эхлэхээс хоёр хоногийн өмнө дасгалжуулагч Д.Баттулга багш “Чиний хөл чинь эдгэрч байна уу. Тэмцээнд оролцох боломжтой юу, 66 кг-ын жинд оролцох тамирчин бэртэл авчихлаа” гэдэг юм байна. Хотод ирж бэлтгэл хийтэл нэг л биш ээ. Тамирчин хүний хамгийн том өрсөлдөгч бол бэртэл гэмтэл байдаг. Дэвжээнд унаж сурна гэдэг ялахаас илүү чухал. Хүнд бэртэл авбал насан туршдаа үзэгчийн суудалд сууна шүү дээ. Яг энэ үед Монгол Улсын аварга Н.Батсуурь найз минь сайн бариач дээр дагуулан очиж бариулсан. Хөлийнхөө боолттой, олон улсын том тэмцээнд хүч үзэж, мөнгөн медаль хүртэж билээ. Намайг олон талаар сорьж, тэсвэр хатуужлыг минь шалгасан тэр тэмцээн одоо ч санаанаас гардаггүй юм.

-Тамирчин хүнийг алдрын тавцанд гаргахад нөлөөлдөг олон зүйл бий. Өөрийнхөө давуу чанарыг нэг удаа ч гэсэн магтаач.

-Би нэг зүйлд тууштай хандвал үр дүнг нь заавал харж байж санаа амардаг. Хүүхэд байхдаа хашаа руу авирсан бол давахаас нааш буудаггүй байв. Ээж “Охин чинь чамайг дуурайжээ, юм руу их авирах юм” гэж хошигнодог. Энэ ташрамд, жүдо бөхийн тамирчдыг байнга дэмжиж, тусалсаар ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад баг, тамирчдынхаа өмнөөс талархаж буйгаа уламжилъя. Монголын самбо бөхийн холбооны тэргүүн Д.Гэрэл, мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Хангарьд” спорт цогцолборын хамт олон, “Атланта 96” олимпын хүрэл медальт Гавьяат дасгалжуулагч Д.Нармандах багшдаа, багын найз “Anno freshment Mongolia” компанийн захирал О.Батдэлгэр, Беларусь улсын “Белаз” компани болон тусалж дэмждэг хүмүүстээ баярласнаа илэрхийлье.

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417