Д.Аюуш: В.Путинд найдахаас илүү түшмэлүүдтэй нь ойлголцох хэрэгтэй

Д.Аюуш: В.Путинд найдахаас илүү түшмэлүүдтэй нь ойлголцох хэрэгтэй

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан дэд профессор, доктор /PhD/ Д.Аюуштай ярилцлаа. 

-В.Путин энэ намар айлчлаад буцсан. Харин Монгол Улсын Засгийн газрын тэргүүн есөн жилийн дараа хойд хөршид айлчилж байгаа нь нэлээд онцлогтой боллоо?

-Оросын талын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар хэд хэдэн удаа ирлээ. В.Путин Халх голын ойтой холбоотойгоор хоёр удаа ирэхдээ цөөнгүй баримт бичигт гарын үсэг зурсан байдаг. Визгүй болсноос эхлээд иргэдийн хувьд ч гэсэн дэвшил гарсан.

Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлал бол найрсаг харилцаа стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээ байгуулснаас хойш болж байгаа томоохон үйл явдал боллоо. Нэг ёсондоо хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаа дахин сэргэж, шинэ түвшинд гарсныг батлан харуулж байна. Айлчлалаар гарын үсэг зурсан баримт бичгээс харвал эдийн засгийн тэргүүлэх чиглэл болох уул уурхай, төмөр зам, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбараас арьс ширний салбарыг хөгжүүлж худалдаагаа өргөжүүлэхэд түлхэц боллоо. Төмөр замын боловсон хүчнийг бэлтгэх, хүнд машин механизмыг нэмж авахаар уул  уурхайн томоохон компани Урал машин үйлдвэрийн заводтой хамтран ажиллах юм байна. Эрдэнэт үйлдвэр ОХУ-ын хайгуулын нийгэмлэгтэй инженер геологийн судалгааны салбарт хамтрах гэрээ байгуулсан байна. 60 жил гэж тогтоосон Эрдэнэт үйлдвэрийн нөөцөд гүнзгий судалгаа хийж, нарийн тогтооход хамтран ажиллах юм байна гэж ойлголоо.Хязгаарлагдмал биш нэлээд олон чиглэлээр ажиллахаар болж хоёр гэрээ, хэлэлцээр, зургаан санамж бичиг төлөвлөгөө гээд 12 баримт бичигт гарын үсэг зурсныг мэдээллээ. Айлчлалын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх В.Путинд бараалхахад нэлээдгүй асуудал тодорхой болох байх.

-Хийн хоолойн асуудлыг Монгол Улс эрчимтэй тавьж ирсэн. Энэ удаагийн айлчлалын хүрээнд  ОХУ-аас БНХАУ руу хий дамжуулах хоолойг Монголоор дайруулахыг шийдвэрлэх зорилготой яваа?

-Монгол Улсын сонирхож байгаа хий дамжуулах хоолойн асуудлыг В.Путин судалж үзэхээ хоёр ч удаа мэдэгдсэн. Уг нь бол хийн хоолойн асуудал огт шинэ зүйл биш юм. 1996 онд Орос, Их Британийн хамтарсан компани байгуулж Эрхүүд хийн орд газар нээсэн байдаг. Энэ нь уржигдар ашиглалтад орсон Сибирийн хүч юм. Якут, Эрхүүгийн орд газраас татсан хийн хоолой. Энэ талаар хэн ч дурсахгүй байна.

1996 онд Орос, Их Британийн хамтарсан компани ТЭЗҮ-гээ  бэлэн болгоод Монголын төвийн нутгаар Хятад руу татах Орос, Хятадын гэрээг байгуулаад бүх зүйл бэлэн болсон ч Монголд албан ёсоор дуулгаж амжаагүй байсан. Би тэр үед Москвад худалдааны атташегаар ажиллаж байхдаа бүх бичиг баримтыг судалж танилцуулж Монголд ирүүлж байсан. Түүнээс хойш Монголчуудыг яриа хэлэлцээнд оролцуулж, ОХУ-ын Төрийн думын гишүүн ч Монголоор хийн хоолой дамжуулахыг дэмжсэн. Ингэж төслийг хэрэгжүүлэхэд их ойртсон ч Оросын цэрэг арми техник хэрэгслээрээ Монголын байгаль орчныг  сүйтгэсэн утгатай хоёр удаа нэвтрүүлгийг Байгаль орчны яамнаас хийж цацсан нь сөрөг нөлөө үзүүлсэн гэж боддог. Ийм буруу үйлдэл хийснээс таг дарагдсан.Мөн энэ үед Байгаль нуурыг хамгаалах хөдөлгөөн өрнөснөөс хийн хоолойг төвөөр дамжуулах төслийг зогсоосон. Одоо ч гэсэн хийн хоолойг төвөөр дамжуулахад усан цахилгаан станцтай холбоотой санаа зовж байгаа асуудлыг ойлгох ёстой. Магадгүй үүнтэй холбоотойгоор Оросын талаас цахилгаан эрчим хүчний салбарт хамтарч ажиллах хэлэлцээр байгуулсан байх.

– Хятад хийн хэрэгцээгээ дотоосоо нөхөж байгаа учраас хийн хоолойг Монголоор дайруулаад ашиггүй гэх судлаачид ч бий. Монголоор дайрууллаа гэхэд ашиг болоод сөрөг тал нь юу байх вэ?

-Хятадын хийн хэрэгцээ мөддөө зогсохгүй. Хэдийгээр дотооддоо олборлож, баруун талаараа Туркмений хийг хямдхан авч байгаа ч Хятад улс нүүрсээр ажилладаг үйлдвэр, автомашинаа газаар ажилладаг болгож, ахуйн хэрэглээгээ улам нэмэгдүүлж  байгаль орчноо хамгаалах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тиймээс хийн хэрэгцээ улам нэмэгдэнэ.

Хийн хоолойг Монголоор дамжууллаа гэхэд хийнээс нь худалдаж авч цахилгаан станц, ахуйн хэрэглээ, машинд хэрэглэх, химийн үйлдвэр хөгжих боломжтой. Хамгийн том үр ашиг нь хийг дамжуулсны төлбөр, татвар авна. Сөрөг тал нь байгаль орчныг хамгаалахгүй бол төвийн нутгаар дамжуулах нь эрсдэлтэй. Хий дэлбэрэх зэргээр томоохон осол гарах аюултай. Байгаль орчин, аюулгүй байдал талаасаа өндөр эрсдэлтэй.

-Энэ удаагийн айлчлалаар шийдэгдэх боломжтой юу?

-В.Путин бол судалж үзнэ гэж ярьснаас биш тодорхой алхам хийгдээгүй байна. Алтайн хязгаараар Шинжаан руу хоолой татах ажлаа түргэвчилж Туркмены хийн гацалтаа арилгахын тулд хятадуудад өгч буй дохио гэж Оросын судлаачид тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, В.Путин хятадуудад нөлөөлөх гэж байна гэж судлаачид дүгнэж байна. Хийн хоолойг Монголоор дамжуулах нь Орос, Хятад, Монгол гурван улсад ашигтай. Харин бодит ажил болгоход хүндрэлүүд бий. Судална, ТЭЗҮ боловсруулна, нарийн яриа хэлэлцээ хийнэ. Монголоор хий дамжуулахтай холбоотой хууль журам гаргах гээд олон шат дамжлага бий. Хамгийн гол нь манай нутаг дээгүүр дайруулахад хэн санхүүжүүлэх вэ. Монгол дангаараа чадахгүй.

1996 оны хийн хоолойн асуудлыг хэн ч дурсахгүй байгаа биз дээ. Тэр үед бүх зүйл бэлэн болсон байхад Монголын дотоодын болоод Оросын хүчин зүйлээс гадна хятадууд ч гэсэн алгуурласан байдаг.

-Айлчлалын хүрээнд 12 баримт бичигт гарын үсэг зурлаа. Энэ дунд тээврийн шинэ коридор байгуулах, олон жил хүлээгдсэн үл хөдлөх хөрөнгийн асуудлыг шийдвэрлэсэн байна лээ?

-Үл хөдлөх хөрөнгийн асуудал нь Зөвлөлтийн цэргийн офицерууд, барилгачдын амьдарч байсан арваад орон сууц бий. Олон жилийн яриа хөөрөөний дараа Монголын талд шилжүүлэхээр болсон. Оросын өмчид үлдэж байгаа барилга ч бий байх.

Манай төмөр замыг хос замтай болгох, орчин үеийн болгож өөрчлөх зэргээр тээврийн шинэ коридор байгуулахаар хэлэлцээрт тусгасан гэж харлаа. 12 баримт бичигт багтсан нэг зүйл бол төмөр замын шугам барихад Оросын талаас техникийн зөвлөгөө авахаар болсон байна.

-Хоёр орны харилцааг хөгжүүлэх, мега төслүүдээ хөдөлгөхөд Монголын талаас ямар хүчин чармайлт гаргах шаардлагатай байна вэ?

-Бэлтгэлтэй байх хэрэгтэй. Олон улсын түвшний яриа хэлэлцээ хийхэд хэлний болоод харилцааны мэргэжлийн хүмүүс чухал. Ярианы хагас хугас хэлтэй хүн очиж хэлэлцээ хийхээрээ сүүлдээ ойлголцохоо больж бухимдаж буруу харьцаад эхэлдэг. Тиймээс тодорхой судалгаа, төлөвлөгөөтэй. Олон улсад мэргэшсэн хэлэлцээр хийдэг хүмүүсийг бэлтгэх зайлшгүй шаардлагатай. Тухайн орны хэлийг төгс эзэмшихээс гадна хэлэлцээр хийх арга ухаан, авьяас, ур чадвартай залуусыг бодлогоор бэлтгэх ёстой. Гэтэл өнөөдөр манай улсад орос хэл заадаг, үздэг сонирхдог хүнгүй боллоо. Саяхан В.Путин томоохон арга хэмжээний үеэр “Эдийн засгийн харилцаагүй болсон улс орнууд орос хэлийг орхиж, үзэхгүй, сурахгүй байна” гэж хэлнэ лээ. Ганц Монголд хамаагүй ч бодууштай үг.

Манай Оростой хийж байгаа худалдаа алдагдалтай. 1.7 тэрбум ам.долларын худалдааны 85 сая ам.доллар нь экспорт байна. 66 хувь нь нефть, цахилгаан байдаг. Тиймээс худалдааг маш сайн төлөвлөж, гэрээ хийж байж ахиулна. Монголчуудын ганц хэлдэг үг нь “Манайхаас мах аваач” шүү дээ. ОХУ-ын махны зах зээлийг Бразил, Латин америкийн орнууд эзэлж байна. Монголд бололцоо гарахгүй байна. Тэр улсууд бүтэн жилийн турш махаа нийлүүлдэг. Манайх шаардлагад нь нийцэхгүй.

-Айлчлал нэлээн өргөн бүрэлдэхүүнтэй болж байна. Хүлээх үр  дүн юу байх вэ?

-Евро азийн эдийн засгийн холбооны улс орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээ байгуулах гурав дахь удаагийн уулзалт боллоо. Татвар худалдаа хийх, мал эмнэлэг гээд ярьж тохиролцох зүйлс их бий. Хатуу шаардлагуудаас эхлээд хэлэлцээр амаргүй явагдах байх. Гэхдээ ганц В.Путинд найдахаас илүү яам, тамгын газрын түшмэлүүдтэй эв зүйгээр ярьж ойлголцох хэрэгтэй. Үүний тулд хэлэлцээр хийдэг бэлтгэгдсэн хүмүүс хэрэгтэй.

Айлчлал 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй болж байна. Айлчлалын бизнесийн бүлгийнхний ихэнх нь хувийн хэвшлийнхэн. Бизнесмэнүүд төрийн тэргүүнүүдийн айлчлал болгоныг шахуу дагаж явдаг. Гэхдээ хамгийн гол нь үр дүн ямар байв. Яахав, яриа хэлцэл хийж, янз бүрийн протоколд гарын үсэг зурдаг л байх. Харин бодит байдалд хэрэгждэг эсэх нь хэцүү.

 

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417