"Жүр үр" ХХК-ийн зориулалтын бусаар тээвэрлэсэн 118 бялууг устгуулжээ

"Жүр үр" ХХК-ийн зориулалтын бусаар тээвэрлэсэн 118 бялууг устгуулжээ

МХЕГ-ын даргын баталсан 01/04 тоот “Олон улсын болон улсын шинж чанартай, цаг үеийн ба нийтийг хамарсан баяр ёслолыг зохион байгуулах нэгдсэн арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу шинэ жилийн баярыг угтан хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэгч 462, хүлээн авалт хийж байгаа нийтийн хоолны үйлдвэрлэл эрхлэгч 335 түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч /бялуу, хиам/ 85 үйлдвэр цехүүд  нийт  557 аж ахуй нэгж байгууллага, 325 иргэнийг хамруулан урьдчилан сэргийлэх хяналт хийлээ.

Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын явцад улсын хэмжээнд нийт 2106 зөрчил дутагдал илрүүлж 1241 буюу 60 хувийг газар дээр нь арилгуулж үлдсэн зөрчилд улсын байцаагчийн 215 заалт бүхий 32 албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, бүтээгдэхүүн устгалын 38 акт, 14 дүгнэлт гаргаж 31 аж ахуйн нэгж, иргэний үйл ажиллагаанд гүйцэтгэлийн шалгалт хийж ажилласан.

Шалгалтын явцад 77 хүнсний үйлдвэр, худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж, иргэний  бэлэн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд дүгнэлт өгөх зорилгоор 188 нэр төрлийн 323 түүхий эд, хүнсний бүтээгдэхүүнээс дээж авч ХАБҮЛЛ, НМХГ-ын Төв болон аймаг, орон нутгийн Мэргэжлийн хяналтын газрын лабораторид шинжлүүлэхэд 48 дээж холбогдох техникийн ерөнхий шаардлага стандартад заасан чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан, 3 дээжийн сорилтын дүн стандартын шаардлага хангаагүй, 272 дээжийн хариу гараагүй байна.

Шалгалтын явцад чанар аюулгүй байдлаа алдсан, хэрэглэх хугацаа хэтэрсэн 177 нэр төрлийн 7910,3 мянган төгрөгийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн акт болон прокурорын зөвшөөрлөөр хураан авч, орон нутгийн Засаг даргын дэргэдэх устгалын комисст шилжүүлж, шошгын зөрчилтэй 58 нэр төрлийн 792,5 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг буцааж, 19 нэрийн 1.487.000 төгрөгийн хүнсийг татан авахуулсан байна. Хяналт шалгалтад хамрагдсан 2174 аж ахуйн нэгж, иргэдэд шинэ жилийн баярын үеэр гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай мэргэжил арга зүйн зөвлөмж, зөвлөгөө өгч, 30 удаагийн сургалтыг 1392 хүнийг хамруулан зохион байгуулж ажиллалаа.

Шалгалтын явцад түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүний хадгалах горим мөрдөөгүй, температурын бүртгэлгүй 29, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх  үзлэг шинжилгээнд хамрагдаагүй 49, зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн 72 худалдаа, үйлчилгээний газар байснаас гадна 38 нэр төрлийн бүтээгдэхүүн гарал үүсэл тодорхойгүй, 43 нэрийн бүтээгдэхүүн баталгаажилтгүй байсан зөрчил илэрлээ.

Стандартын шаардлага хангахгүй 0,035 мм-ээс доош зузаантай нийлэг хальсан уутыг 56 худалдаа, үйлчилгээний газар хэрэглэж байсныг зогсоож 335.0 мянган төгрөгийн уутыг хэрэглээнээс хасуулж, 446 аж ахуйн нэгж, хүнд зөвлөмж өгөв.

Хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн, үйл ажиллагаандаа үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлээгүй, дотоод хяналт тогтмолжоогүй, хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын горимыг хянаж бүртгэдэггүй, ул мөрийн бүртгэл хөтөлдөггүй, гарал үүсэл, үйлдвэрлэсэн огноо, хэрэглэх хугацаа тодорхойгүй, баталгаажилтгүй хүнс худалдаалсан, үйлчилсэн зэрэг зөрчлүүд нийтлэг илэрсэн байна.      

Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийн гэр хорооллын хүнсний дэлгүүрүүдэд худалдаалагдаж байсан стандартын шаардлага хангаагүй  “Мөнхжин Од” ХХК-ийн “Хандгай”, “Гучин ес” нэрийн 102 шил 518.0 мянган төгрөгийн архийг улсын байцаагчийн актаар хураан авсан,

"Моннидер" ХХК-ийн "Оргил" сүлжээ дэлгүүр, Алтан гадас трейд, Тэнгэр трейд ХХК-иудын худалдаалагдаж байсан импортын хаяг, шошгын зөрчилтэй 17 нэрийн 354 ширхэг 1.256.0 мянган төгрөгийн бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс буцаан татан авалт хийлгэж зөрчлийг арилгасан,

"Жүр үр" ХХК-ийн зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэж байсан 118 ширхэг бялууг дотоод хяналтаар  устгуулсан.

Шинжилгээтэй хяналтын талаар:

Хяналт шалгалтын үеэр 127 нэр төрлийн бүтээгдэхүүний 244 дээжийн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн төв лабораторийн шинжилгээнд хамрууллаа. Итгэмжлэгдсэн төв лабораторийн 20-47 тоот сорилтын дүнгээр Төв аймгийн Морьтхангай ХХК-ний үйлдвэрлэсэн “Морьтон” нэрийн /2019.11.21 өдөр үйлдвэрлэсэн/ 0.5 л, 0.75 литрийн савлагаатай архины альдегид, сувсны тос гарсан нь Согтууруулах ундаа Цагаан болон өвөрмөц архи. Техникийн ерөнхий шаардлага MNS 179:2016 стандартын хэмжээнээс их гарсан учир Засгийн газрын 2013 оны 172 дугаар тогтоол, холбогдох журмын дагуу татан авалтыг хийлгүүлж байна.

Мөн мах боловсруулах үйлдвэрүүд нь хадгалах хугацаа, хэрэглэх хугацаа дууссан хиам, хиаман бүтээгдэхүүн зайдсыг хүнсний худалдааны сүлжээнээс буцаан аваад нохой, гахайн хоолны зориулалтаар  аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн  гар дээр худалдаалж,  авсан  иргэд  цааш нь худалдаалж байгаа зөрчил тогтоогдсон учир Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн  5.1 дэх  заалтыг үндэслэн зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Түүнчлэн МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас Төвлөрлийг сааруулах зорилгоор амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд экспортын гэрчилгээ, импортын мэдэгдэл бичиж, олгох асуудлыг орон нутгийн МХГ, ХМХА-дад  шилжүүллээ. Дамжуулан тээвэрлэх мэдэгдлийн хугацааг 10 хоног болгож, олон улсын боомтоор гэрчилгээ, мэдэгдэл бичих аймаг, нийслэлийн тоог нэмэгдүүлэх тухай нэмэлт өөрчлөлт орууллаа.

Гурилын холбоо, Цагаан будаа импортлогчдын холбоо, Жимс, ногоо импортлогчдын холбоо, Арьс, шир, ноос ноолуур үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын махны холбоо, Өлөн гэдэс экспортлогчийн холбоо, Зөгийн бал,сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо болон мал, амьтан, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн импортлогч, экспортлогч, гоо сайхны бүтээгдэхүүн импортлогч нартай 11 удаа уулзалт хэлэлцүүлгийг хийж, хяналт шалгалтад тулгамдаж буй асуудлаар харилцан мэдээлэл солилцож, ажиллав.

Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417