Олимпийн эрхээ авсан тамирчид

2019-12-30, 09:16 Cпорт 863 0
Олимпийн эрхээ авсан тамирчид

Япон улсад болох “Токио-2020” олимпод эх орноо төлөөлөн оролцох тамирчдын нэр тодроод байгаа билээ. Энэ тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрх авсан тамирчдыг танилцуулъя.

 

Пара таеквондо

 

Г.Болор-Эрдэнэ

Пара Таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин  К44 ангилалд дэлхийн чансааг тэргүүлэгч, дэлхийн дөрвөн удаагийн аварга Г.Болор-Эрдэнэ. Тэрээр 2016, 2017, 2018 оны  Азийн аварга бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сарын 5, 6-нд Туркийн Анаталия хотод болсон пара таеквондогийн  К44 ангиллын 61 кг-д алтан медаль хүртсэнээр “Токио -2020” паралимпид оролцох эрх авсан анхны тамирчин боллоо. “Токио-2020” паралимпид түүнтэй хамт оролцох тамирчин нь К44 ангиллын 49 кг-д мөнгөн медаль хүртсэн Х.Энхтуяа юм.

 

3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг

 

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо өнгөрсөн сарын арваннэгдүгээр сарын 1-нд “Токио- 2020” олимпод оролцох эрхээ авсан дөрвөн багийн нэрийг зарласан юм. Энэ багуудын тоонд манай орны Зх3  сагсан бөмбөгийн эмэгтэй баг багтжээ. Ийнхүү Д.Ганзул, Б. Болор-Эрдэнэ, Э.Чимэддолгор, Б. Солонго нараас бүрдсэн багийнхан олимпод тоглох эрхтэй болсон нь Монгол Улс анх удаа багийн спортоор олимпод оролцох эрх авсан анхны тохиолдол болж байна.

 

Байт харваа

 

Б.Отгонболд

Тайланд улсын нийслэл Бангкокт болсон “Токио-2020” олимпийн эрх олгох Ази тивийн сорил тэмцээнд улсаа төлөөлөн эрэгтэй ганцаарчилсан төрөлд оролцсон залуу харваач Б.Отгонболд Саудын Араб, Тайландын тамирчдыг ялж, шөвгийн наймд үлдсэн байна. Вьетнамын харваачид ялагдсан ч сорилын тэмцээнд нэг улсаас нэг тамирчин олимпод оролцох эрхээ авах журамтай учраас энэ эрхээ авчээ. Ингэснээр манай харваачид ес дэх  удаагаа олимпод цэц мэргээ сорихоор болсон байна.

 

Чөлөөт бөх

 

Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг

Казахстанд өнгөрсөн есдүгээр сард болсон чөлөөт бөхийн “Нур-Султан 2019” ДАШТ-ий эмэгтэйчүүдийн +68 кг жинд дагах барилдаанд хүч үзсэн С. Батцэцэг  Францын ДАШТ-ий хос алтан медальт Кумба Ларрокийг оноогоор цэвэр ялснаар “Токио- 2020” олимпийн наадамд оролцох эрхээ өвөртөлсөн байна.

 

ОУХМ Т.Тулга

Чөлөөт бөхийн “Нур-Султан 2019” ДАШТ-аас эрэгтэйчүүдийн 65 жинд өсвөр үе, 23 хүртэлх насны Азийн аварга, үндэсний шигшээ баг, “Арслан” клубын тамирчин ОУХМ Т. Тулга дагах барилдаанд өнгөрсөн жилийн цэргийн ДАШТ-ийн мөнгөн медальт Германы Александр Семисоровыг 8:0-ээр ялснаар чөлөөт бөхийн тамирчдаас “Токио-2020” олимпийн наадамд оролцох эрх авсан анхны эрэгтэй тамирчин болов.

 

Буудлага

 

Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа

Катар улсын Доха хотод өнгөрсөн сарын 5-нд эхэлсэн буудлагын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 25 метрийн спорт гар бууны төрөлд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин  О.Гүндэгмаа урьдчилсан буудлагадаа дөрөвдүгээр байрт шалгарснаар “Токио-2020” олимпийн наадамд оролцох эрхтэй боллоо. Ингэснээр тэрээр долоо дахь олимпийн наадамд оролцох эрхтэй болж байгаа юм.

 

ОУХМ Э.Даваахүү

Бээжин хотод өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-29-ны өдөр зохиогдсон Дэлхийн цомын цуврал тэмцээний 10 метрийн хийн гар бууны төрлөөр ОУХМ Э. Даваахүү 177.9 оноогоор тавдугаар байрт шалгарснаар “Токио-2020” олимпийн наадамд оролцох эрхээ авчээ. Токио 2020 олимп нь түүний хувьд анх удаа оролцох гэж байгаа олон улсын тэмцээн юм.

 

Ц.Анударь

Бээжин хотод өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон Дэлхийн цомын цуврал тэмцээний хийн гар бууны дасгалд 22 настай Ц.Анударь 578 оноогоор Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоож, ОУХМ цолны болзол хангаснаар “Токио-2020” олимпийн наадамд оролцохоор боллоо.

 

ОУХМ О.Есүгэн

Доха хотод өнгөрсөн сард эхэлсэн буудлагын насанд хүрэгчдийн Азийн АШТ-ийн эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн бууны урт төрөлд ОУХМ О.Есүгэн амжилттай оролцож “Токио-2020” олимпийн наадамд оролцох эрхээ авсан  буудлагын спортын гурав дахь тамирчин болж байна.  Одоо 20 настай тэрээр энэ жилийн насанд хүрэгчдийн УАШТ-ээс  хүрэл медаль хүртсэн юм.

 

Марафон

 

ОУХМ Б.Мөнхзаяа

Хонгконгт өнгөрсөн хоёрдугаар сард болсон хөнгөн атлетикийн олон улсын тэмцээнд Үндэсний шигшээ баг, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн тамирчин, ОУХМ Б.Мөнхзаяа 2: 35 цаг  44 секунд гүйж VI байрт шалгарчээ. 17 наснаасаа марафон гүйлтийн спортоор хичээллэж байгаа тэрээр “Токио-2022” олимпийн наадамд оролцох эрхээ өвөртөлсөн байна.

 

Пара пауэрлифтинг

 

Гавьяат тамирчин Э.Содномпилжээ

Казахстан улсын Нур-Султан хотод өнгөрсөн долдугаар сарын 11-21 хүртэл үргэлжилсэн энэ тэмцээнд гавьяат тамирчин Э. Содномпилжээ өмнөх амжилтаа ахиулж 247 жинг өргөснөөр түрүүлж “Токио 2020” олимлод оролцохоор болжээ. Харин түүний олимпийн бэлтгэл сургуулилт болон бусад зардлыг Японы Фүжи хот хариуцахаар болсон байна.

 

Пара буудлага

 

ОУХМ З.Ганбаатар

Арабын Нэгдсэн Эмират улсад өнгөрсөн хоёрдугаар сарын 23-нд болсон пара буудлагын дэлхийн цомын тэмцээний 10 метрийн хийн бууны гар бууны дасгалд ОУХМ З.Ганбаатар хувийн дүнгээр мөнгөн медаль хүртэж олимпод оролцох эрхээ авсан байна. Тэрээр “Инчён 2014” Азийн пара наадмын сонгомол гар бууны 50 метрийн дасгалд хүрэл медаль хүртэж байсан амжилтыг үзүүлж байжээ. Мөн З.Ганбаатар, Г. Баярцэцэг, Р. Ганзориг нар багаараа мөнгөн медаль хүртсэн юм.

 

Пара байт харваа

 

Спортын мастер Н.Мөнхбаатар

Тайландад өнгөрсөн аравдугаар сард болсон Пара байт харвааны Азийн АШТ-аас  эх орноо төлөөлөн оролцсон спортын мастер Н.Мөнхбаатар мөнгөн медаль хүртжээ. 23 орны 107 тамирчин хүчээ сорьсон тэмцээнээс шалгарснаар ирэх жил Японд болох олимпийн наадамд оролцох эрхтэй боллоо.

 

 

Х.Оюунболд

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417